Зорчигчдын ар гэрийнхэн ослын цэгт очиж үзэхийг хүсч байна

Twitter Print
2014 оны 03-р сар 25-нд 10:50 цагт
Мэдээний зураг,
Малайзийн сураггүй болсон нисэх онгоцны эрэлд эцсийн эцэст албан хүчээр шахуу цэг тавьлаа. Эрэл мухардаад байгаа талаар бид өчигдөрхөн мэдээлж байсан бол өнгөрсөн хорь шахам хоног үргэлжилсэн эрэл хүлээсэн үр дүнд хүрээгүй учраас Малайзийн засгийн газар аргагүй шахаанд орж "Бүх хүн амь үрэгдсэн" гэх мэдээллийг хийлээ.

Сэтгэл сэрдхийлгэм энэ мэдээг өчигдөр даваа гарагийн үд дундад Бээжин хотын “Lido Hotel” зочид буудалд болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдэхэд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн  эхэр татан уйлж: “Энэ тухай өнөөдөр мэдэгдэх хэрэг байгаа юм уу .... Онгоц осолдсон гэх баталгаа хаана байгаа юм бэ? Бид 17 хоног сэтгэл онгойх мэдээ хүлээж байхад та нар зүгээр ингэж хэлж болох уу! Онгоц сүйрсэн гэх баталгаа хаана байгаа юм бэ?” гэцгээж үймэлдэн түлхэлцэж, нэг хэсэг нь гэрэл зургийн сурвалжлагчийн камерыг булаан эвдэлсэн дүр зураг харагдаж байжээ.

Сонирхолтой нь энэ гунигт мэдээг зорчигчдийн ар гэрийнхэнд түргэн тусламжийн албаны улаан шар хувцастай дөрвөн ажилтан дуулгасан байна. Тэд хэвлэлийн хурлын танхимд дугуйтай дамнуурга авч орж ирсэн нь сэтгэл зүсэм мэдээ дуулгахад бэлэн байх гэж чармайсан нь илт ч үнэхээр барьц алдаж сандарсан байдалтай байжээ.

Malaysia Airlines компани Америкийн CNN сувагт мэдэгдсэнээр Бээжинд болсон хэвлэлийн хуралд хийх мэдээллийг Куала-Лумпураас текстээр дамжуулсан аж. Уг мэдээнд: "MH370 нислэгийг бид алдсан гэдэгт ямар ч эргэлзээгүй итгэх хэрэгтэй боллоо. Malaysia Airlines компани үүнд гүнээ харамсаж байна. Нисэх онгоцонд зорчиж явсан бүх хүн амь үрэгдсэн болохыг Малайзийн Ерөнхий сайдын хийх мэдэгдлээс та бүхэн тодорхой мэдэх болно. Нисэх онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт унасан тухай бүх баримт мэдээллийг одоо бид нэгтгэж байна" гэж тэмдэглэжээ.

Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разак, нийслэл Куала-Лумпурт болсон хэвлэлийн хурал дээр “МН370 нислэг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хаа нэгтээ, буулт хийх ямар ч боломжгүй газар унасан” хэмээн мэдэгдсэн байна.

Malaysia Airlines компани одоо Австралийн эрэг дагуу олдсон онгоцны үлдэгдэл сэг байж болох бүсэд очиж үзэх хүсэлтэй зорчигдын ар гэрийнхнийг  зөөвөрлөхөд анхаарал хандуулж байгаа аж.

Малайзийн засгийн газар нисэх онгоцны эрлийн ажилд тун хангалтгүй ажиллаж байгаа гэсэн шүүмжлэл дагуулсан энэ үед тус улсын Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэл эрлийн ажиллагааг одоо нэгмөсөн зогсоохоор шийдвэрлэснийг илтгэж байна. Учир нь онгоцны сэг байж болох хэсэгт одоо магадлан судлах ажил явагдаж байгаа, МН370 нислэгийн үлдэгдэл байж болох эсэхийг одоогоор эцэслэн тогтоогоогүй ч магадлал тун өндөр хувьтай байна.

Р. Этүгэн

- See more at: http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://mongolcom.mn/read/5336#sthash.YSqbiOBI.dpuf

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.17.34) 2014-03-26 11:11
      • 0
      • 0

      tolgoi ni uttei yumuu daa ene bichigch

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.151) 2014-03-25 15:54
      • 0
      • 0

      Онгоц үнэндээ олдоогүй юм биш үү. Дахиад өөр юмны сэг байж таарвал олдчихсон мэтээр бичээд байж таарахгүй л баймаар. Өөр мэдээлэл дээр цаг агаарын хүндрэлээс болж эрлийн ажил зогссолоо гэсэн байна шүү дээ

      Хариулах

    • СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, Хатуу хучилттай замаар холбогдсон. хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179

      Хариулах

    • Энхээ

      (49.0.198.90) 2014-03-25 12:18
      • 0
      • 0

      Сэтгүүлчид ээ, Үгээ бодож бичээч ээ, Олон жилийн өмнө СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар онгоцны сүйрлийн мэдээ дамжуулж байгаад "Та бүхэнд сонирхууллаа" гэж хэлээд арга хэмжээ авахуулж байсан гэдэг, Гэтэл дээрх мэдээнд "Сонирхолтой нь энэ гунигт мэдээг..." гэж бичсэн байх юм. Гунигтаар барахгүй эмгэнэлт мэдээ тийм сонирхолтой юу,

      Хариулах