Т.Хулан: ХААН Банк харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг илүү чадавхижуулахад бодитой дэмжлэг үзүүлнэ

Twitter Print
2018 оны 11-р сар 28-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Монголын менежментийн зөвлөхүүдийн институтээс “Монголын бизнесийг төгөлдөржүүлэхүй” сэдэвт “Consult expo-2018”-ыг энэ сарын 30-нд “Blue sky” цамхагт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү экспогийн ерөнхий ивээн тэтгэгчээр ХААН Банк ажиллаж буй юм. Энэ талаар ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвийн захирал Т.Хулантай уулзаж ярилцлаа.

-“Consult expo-2018” арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юү. ХААН Банк энэхүү экспогийн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа гэж дууллаа?

-ХААН Банк бизнес эрхлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тэдгээрийн бизнесийн үйл ажиллагааг бүхий л талаар нь дэмжсэн санхүүгийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ бизнесийн үйл ажиллагааг нь чадавхижуулах чиглэлд ихээхэн анхаарч ирсэн. Харилцагчдаа бизнесээ илүү ухаалаг, төлөвлөлттэй, үр дүнтэй удирдахад нь туслах үүднээс бизнесийн мэргэжлийн сургалт, мэргэжлийн зөвлөгөө өгөх, зах зээлийн мэдээ мэдээллээр хангах зэргээр бодитой дэмжин ажилладаг.

Бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг чадавхижуулах, тулгарч буй бэрхшээл, асуудлыг бодитоор тодорхойлон, оновчтой шийдвэрлэх арга зам олж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн ажиллахад салбартаа мэргэшсэн экспертүүдийн туршлага  мэргэжлийн зөвлөгөө чухал ач холбогдолтой байдаг.

Энэ утгаараа бид зөвл