У.Хүрэлсүх яагаад хэрэгтэй гээч...

Twitter Print
2018 оны 11-р сар 28-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЖДҮ-ээс албан тушаалаараа түрээ барьж зээл авсан гишүүд байгаа нь үнэн. Тэдэнтэй хариуцлага тооцох ёстой нь ч үнэн. Бас У.Хүрэлсүхийн Засгийн газар руу дайрч ЖДҮ-чидээ огцруул гэж шаардах УИХ-ын гишүүд ч луйварчид мөн. Тэд бүгдээрээ луйварчид гэдгийг бид сайн мэднэ. Тэглээ гээд бултаараа намагтаа үлдэх үү. Өмхий намагтаа үүрд үлдэх сайхан сэтгэлтэй, гэнэн хонгор Шрейк болмооргүй байна, бид. Үүний тулд У.Хүрэлсүх хэрэг болно.

Одоо бараг 100 нас хүрч буй мафийн тогтолцоотой энэ намын олигархуудын өмнөөс үнэнийг улайтал хэлж чадах ганц хүн бол У.Хүрэлсүх. Тэр бол МАН ын дарга. Намын дарга гэдэг бол эрх мэдэл. Энэ намыг эрх мэдэл бүхий гэхдээ дотор нь оршин тогтож буй хүн л цэвэрлэж чадна. Тэр нь Хүрэлсүх юм.

Бод доо. М.Энхболд чадах уу... Ч.Хүрэлбаатар чадах уу...Ц.Нямдорж чадах уу...С.Баяр чадах уу... Лүндээжанцан барах уу... Ц.Мөнх-Оргил бярдах уу... Үгүй, аль нь ч чадахгүй. Тэдэнд санаа ч төрөхгүй. Аливаа үйл явдалд тухайн цаг үеийн тохироо гэж бий. Тэр тохироо нэгэнт иржээ.

У.Хүрэлсүхийг яагаад МАН ын гишүүд намын даргаа болгосон юм бэ. МАН-ын шударга гишүүд мөн л адил намаа цэвэрлэхийг хүсч байгаа.

Ийм учраас л У.Хүрэлсүх хэрэгтэй юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэн "шившгийн хөндий"-г туулж барахад У.Хүрэлсүх хэрэгтэй. Тэр олигархуудад хэрэггүй. Мафид хэрэггүй. Харин үнэнийг эцэтлээ хайж, итгэл найдвар нь бөхөж буй ард түмэнд хэрэгтэй юм. Дэлхийд бардамнах байгалийн баялагтай атлаа өдрөөс өдөрт ядуурч өлөн зэлмүүн амьдарч байгаа ядууст хэрэгтэй юм.

Ямар ч төрийн үед, ямар ч нийгэмд ард түмний дэмжлэгийг авсан улстөрч л өнө удаан, үхсэн хойноо ч мөнхөд оршин тогтнодог. Энэ л шалгуур. Тэр шалгуурыг одоо У.Хүрэлсүх давах гэж байна. У.Хүрэлсүхэд наалдаж амиа хамгаалж буй луйварчид бол жижиг асуудал шүү. Бөөс хуурсаа ганцхан угаагаад арилгах ухаан түүнд буй гэж найднам.

Гэхдээ У.Хүрэлсүхийн дараа бас нэг итгэл найдвар дүрэлзэн буйг мартаж үл болно...

Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.140.66) 2018-11-30 09:34
      • 0
      • 0

      Demjmeer l baina uul ni daanch shal teneg bir ayultai ch baij bolohoor taktikiin aldaa gargaad ooroo ooriigoo ballaad baih yum. Zasgiin gazar ni unaval ooroo l buruutai. Zovlohuudee zov songomoor..

      Хариулах

    • Зочин

      (66.181.182.183) 2018-11-28 15:30
      • 0
      • 0

      Хүрэлсүхийг унагаад оронд нь ерөнхий сайд хийгээд энэ эхлүүлсэн өөрчлөлтийг нь үргэлжлүүлэх хүн энэ МАН-д байна уу?

      Хариулах

    • Mongoloo gesen setgeltei ard tumen chini

      (75.86.79.22) 2018-11-28 14:47
      • 0
      • 1

      Khurelsukhiig ard tumen demjine. Ene olgarkhi bulegiig ustgaj toroo tseverlekhed Mongolin ard tumen bugdeeree khamtrana. Khulgaichuud odoo aij MANAN zadrakhaas ukhtelee aij baina. Mongolchuud Mongoloo avch uldekhiig khuch baina. Buzar shunaltanguud zailtsgaa. Dakhij tord edniig buu oirtuul. Mongolin ard tumen saruul ukhaantai.Mongol yalna Хариулах

      Хариулах

    • Зочин

      (75.86.79.22) 2018-11-28 14:21
      • 0
      • 1

      Khurelsukh saidaa Mongolchuud bid demjine. Luivarchidig shalgaad zokhikh gazart ni bailgaval ard tumen amar amgalan saikhan amidrana. Shudarga es yalKh tsag aisyu. Mongol yalna

      Хариулах