2019 оны 1-р сараас НДШ хоёр хувиар нэмэгдэнэ

Twitter Print
2018 оны 12-р сар 02-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн даатгалын шимтгэл 2019 оны 01-р сарын 01-нээс 2 хувиар, 2020 оны 01 сарын 01-нээс бас 2 хувиар нэмэгдэж энэ шатлалуудын нийлбэрээр цалингийнхаа 20 хувийг суутгуулдаг болно. Өөрөөр хэлбэл сарын 850 мянган төгрөгийн цалинтай ажилчин 2019 онд сар бүр 170 мянган төгрөгийг Нийгмийн даатгалын санд хураалгах бол 2020 онд нөгөө 850 мянган төгрөгийн цалин нь өсөөгүй ч гэсэн цалингаасаа сар бүр 212,5 мянган төгрөгийг төлсөөр байх болно. Үүнийг ажилчин, ажил олгогч хоёр тэнцүү төлнө.

Дээр нь ажилчинд хүн амын орлогын 10 хувийн татвар нэмэгдэнэ. Цалингийн 30 хувь ингээд татварт суутгагдчихлаа. Цалингийн гар дээр авах үлдэгдэл нь янз бүрийн зээл, торгууль төлөөд хоол хувцас, гэр бүлийн бусад зардалд хүрэхгүй. Цаашид цалин нэмэгдэхгүй нь ойлгомжтой ба шатахуун, цахилгаан, ахуйн хэрэглээ, хүнс бараа таваар бүгд өснө. Өр зээлийн хооронд амьдралаа арай ядан авч яваа хэнд ч сайхан байхгүй нь ойлгомжтой.

Татварыг ингэж их өсгөх болсон шалтгаан нь Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг (ОЛОН ЖИЛИЙН ХУЛГАЙГ) нөхөх.Үр дагаварт нь ажилчдын амьдрал доройтож, аж ахуйн нэгжүүд дампууралд орно.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэнээр 2018 онд ажилчин ангиас 610 тэрбум төгрөг татсан бол 2019 онд 1 их наяд болно. Татвар нэмэгдсэнээр ард түмний амьдрал улам доройтно. Амьдрал доройтох учраас хүн амын наслалт улам багасна. Стастистик мэдээгээр 2017 оны байдлаар Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66,0, эмэгтэй хүнийх 75,8 гэж гарсан.

Одоо 40 гаруй насны үеийхнийг авч үзэхэд л  20 наснаасаа ажил хийж НДШ-ийг хорь гаруй жил төлсөн. 2027 онд эрэгтэй 65, эмэгтэй 60 настай тэтгэвэрт гардаг болно. Наслалт богинотой, цалин багатай ажилчдад ийм их татвар оноогоод тэтгэвэрт гарах насыг нь өндөрсгөнө гэдэг тоталитар оронд ч байхгүй дарангуйлал юм. Энэ дээрмийн системыг яаж өөрчлөх вэ? 

Хэзээ ч тэтгэвэрт гарахгүйгээр бурхны оронд одох Монгол хүн та НДШ гэсэн баг зүүсэн хулгайч нарт хувхайртлаа мөлжүүлсээр байх уу.

Иргэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.