Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босно

Twitter Print
2018 оны 12-р сар 01-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

Чингис хааны мэндэлсэн өлгий нутаг, Амар мөрний эх, Онон голын сав газрын зүрхэн хэсэг буюу Дадал сумын Дэлүүн болдог овооны өөдөөс харсан Бага Яргайт уулын энгэрт “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан” цогцолбор баригдана.

Төсөл 2019-2024 онд бүрэн хэрэгжиж дуусах бөгөөд Азийн хөгжлийн банкны 19 сая ам.доллар буюу 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах юм.

Цогцолбор нь Чингис хааны цээж баримал хэлбэрийн томоохон барилга байх бөгөөд дагалдуулан 230 автобус болон суудлын машины хүчин чадалтай авто зогсоол, Дадал сумын төвөөс цогцолбор хүртэл 2.6 км хатуу хучилттай зам, 3.5 км цахилгааны шугам, үзэсгэлэн ба уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдах хурлын танхим, утасгүй интернет орчин, мэдээллийн төвүүд, ариун цэврийн эко байгууламж 30 гаруй, хог хаягдлын дахин боловсруулах төв, саарал ус цэвэршүүлэх байгууламж зэргийг барьж байгуулахаар зураг төслийн ажлууд хийгдэж байна.

Цогцолборт 25-30 хүний байнгын ажлын байр байхаас гадна Дадал суманд 9000 хүн ам суурьшиж, жилд хамгийн багадаа 90 мянган жуулчин ирж очих урсгал үүснэ хэмээн тооцоолж байна.

Жич: Биндэр, Батноров, Норовлин, Дадалд баригдах “Чингис хаан” сэдэвтэй тэдгээр олон цогцолборууд нь түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх маршрутын гол үзмэр байх бөгөөд дотоодын аялагчид, ӨМӨЗО, Буриад, Тува гэх мэт монгол туургатнуудын зорин ирэх газар байх болно.

Дэлхийн аялал жуулчлалын хандлага байгалийн аяллыг илүүд үзэж байгаа ба Америк, Автсрали, Европын орнууд, Япон, Солонгосын хувьд Чингис хааны түүх сонирхол татдаггүй гэдгийг аялал жуулчлалын салбарын захын мэргэжилтэн хэлэх байх аа. Мөн хаяанд байгаа Цонжинболдогийн Чингисийн морьт хөшөө цогцолбор ашигтай ажилладаггүй бөгөөд ашиглалтын зардал маш өндөр байнга алдагдал хүлээдэг гэдгийг бас бодолцох хэрэгтэй.

“Монгол хатадын өргөө” шиг хаягдчихгүй байлгах бүхий л маркетинг менежмент, аяллын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажиллах хүчний нөөц гээд их л өргөн хүрээний ажил зохион байгуулах шаардлагатай.

Ордос дахь Чингисийн онгоныг үзэхээр ирдэг 10 сая жуулчин нь гадаадын жуулчид бус хятадууд өөрсдөө юм.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.169.49.94) 2018-11-27 18:49
      • 0
      • 0

      Тэгээд Цонжин болдог ашиггүй ажилладаг юм бол энэ Дадалын цогцолбор яаж ашигтай ажиллах юм бэ? Азийн банкнаас зээл авах юм уу?

      Хариулах

    • Dotor taliig yag hiij chadval

      (64.119.18.157) 2018-11-27 10:28
      • 0
      • 0

      Goy yma bna gehdee ym hj bga uls setgeleesee hiideggui ym.bnle ter ordost ochiod uzeeree ene zurag goy l ym bna yag iimeer n hiij chadval sn bnada

      Хариулах