Үе мөчний өвчний тухай, өвдөгт яс ургах гэж юу вэ?

Twitter Print
2018 оны 12-р сар 02-нд 10:06 цагт
Мэдээний зураг,

Үе мөчний 100 гаруй өвчин байдаг. Үе бол маш мэдрэг эрхтэн юм. Өвдөгний үе хүний хамгийн том тулгуур, доргилт хөдөлгөөн зохицуулдаг.

Үе мөчний өвчин их нуугдмал өвчин. Эхэн үедээ огт зовиур мэдэгдэхгүй. Тухайн хүн 15-20 жил өвчлөж байж сая өвдөгний үеэр өвдөлт мэдэгдэж архагшсан үедээ илэрдэг.

Хүүхэд байх үедээ хоолой өвдөх хорхойтсон шүдээр халдвар дамжин үе мөчиндөө орж үрэвсүүлдэг.

Өвдөгний яс ургалт 40-өөс дээш насанд тохиолддог.

Дэлхий хүн амын 10-15 хувийг эзэлдэг өргөн тархалтай.

Алхаж гүйхэд мөгөөрс хатингаршиж элэгдэж 2 яс хавирч хүчтэй хурц өвдөлт өгдөг.

Өвдөгний яс ургалт 4 үе шатаар архагшин даамжирдаг.

Яс ургах хүчин зүйл:

-Илүүдэл жин, гэмтэл

-Зогсоо ажил, мэргэжил (тогооч г.м)

-Насжилт

-Спортын хэт ачаалал

-Хоолны зохисгүй хэрэглээ (Химийн бодистой хүнс)

-Архи тамхи

Урьдчилан сэргийлэлт: Манайхан өөрсдөө дур мэдэн өвчин намдаах эм (гормон, диклоденк, ибупрoфин) олон жилээр ууж өвчнөө улам архагшуулж цаг алдаж хүндрүүлж эцсийн шат буюу 4-р шат хүргэдэг. Энэ үед үе солих болдог. Өвчин намдаагч эм ходоод элгийг үрэвсэлтэй болгоно. Гормон тариа ам дамжин их хийлгэдэг. Энэ нь өвчний хүндрэлийг улам ойртуулж ямар ч эмчилэгээ авахгүй болгодог түр өвчин дарагч гаж нөлөө ихтэйг мэддэгүй.

Яс ургалт бол кальци эрдэс давсны бөөгнөрөл илүүдэл юм. Яс сийрэгжилт бол кальци дутахад үүсдэг. Энэ үед кальци дур мэдэн ууж улам яс ургалтыг ихэсгэдэг. Харин энэ үед тэгэхээр кальци тэнцвэржуулдэг ионжуулдаг эмчилгээний зориулалтай кальци байдаг.

Мөн Монгол шимт ясны шөл эмчилгээний хамгийн сайн кальц коллаген болдог.

Эмчилгээний хугацаанд хэвтрийн дэглэм барихгүй бол элэгдсэн мөгөөрс үрэвсэл шарх төлжиж эдгэхгүй. Босоод явахаар 2 яс хавираад шархаа хөндөөд байдаг.

-Үений хэвтээ тусгай дасгал их ач холбогдолтой. Энэ тохиолдолд өвчин дахихгүй.

-2 кг-аас дээш хүнд юм өргөхгүй байх.

-Химийн найрлагатай хүнс идэхгүй байх. Үүнд хагас боловсруулсан бүх бүтээгдэхүүн орно.

Эх сурвалж: Дорнын эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.