“Дэлхийн мисс-2018” тэмцээнд 120 гаруй орны бүсгүйчүүл өрсөлдөнө

Twitter Print
2018 оны 11-р сар 26-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Ертөнцийн бүсгүйчүүдийн гоо сайхны хэмжүүр гэгддэг 68 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 8-нд шилдгүүдээ шалгаруулна.

“Дэлхийн мисс-2018” энэ сарын 23-нд буюу өнгөрсөн баасан гаригт БНХАУ-ын Хайкоу хотод нээлтээ хийлээ.

Энэ удаагийн тэмцээнд 120 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцож байгаа аж.

Тэд Хайкоу хотын үзэсгэлэнт газруудаар аялахаас гадна урлагийн тоглолт, гольфийн нөхөрсөг тэмцээн зэрэг үйл ажиллагаанд оролцоно. 

Жил бүр дэлхийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнтэй, зорилготой бүсгүйг шалгаруулдаг “Дэлхийн мисс”-д манай улс 2005 оноос оролцож эхэлсэн байдаг. Харин энэ жил эх орноо төлөөлж Орхон аймгийн харьяат, СЭЗИС-д олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг Э.Энхриймаа оролцохоор болсон. Тэрбээр тус тэмцээнд оролцож буй 14 дэх монгол бүсгүй юм. 

“Дэлхийн мисс”-ийн тэмцээнийг анх 1951 онд зохион байгуулж байжээ.  Анх нэг л удаа зохион байгуулахаар зорьж байсан ч олон хүний хүсэлт гаргаснаар жил бүр хийх болсон байна. Түүнчлэн тус тэмцээн нь хоёр жил дараалан БНХАУ-ын Саньяа хотноо болж байгаа юм.

Энэхүү тэмцээнийг жил бүр MNC телевиз шууд дамжуулан үзэгчдэд хүргэдэг уламжлалтай билээ. 

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.