Хар тамхины хэргээр ял эдэлж буй Л.Байгальмааг Хятадаас авчирна

Twitter Print
2013 оны 10-р сар 23-нд 15:23 цагт
Мэдээний зураг,

Манай улс Хятадын эрх бүхий албаныханд тус улсад ял эдэлж буй долоон иргэнээ нутагтаа шилжүүлэн авчрах, эх оронд нь нийгэмшүүлэх, гэр бүл, ах дүү, садан төрөл нь эргэлтээр ойрхон уулзах боломжийг бүрдүүлэх хүсэлтийг уламжилжээ. Энэхүү хүсэлтийг Хятадын тал хэлэлцээд одоогоор гурван хүнийг эх оронд нь буцаах шийдвэрийг гаргаад байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр нутагтаа ирэх гурван иргэний дунд эрүүл мэндийн байдал нь эрс муудаад байгаа 19.6 жилийн хорих ялтай Л.Байгальмааг шилжүүлэн авчрахаар болсон аж. Хар тамхины хэрэгт ял эдэлж буй Л.Байгальмаагийн хоол боловсруулах эрхтэн нь муудсан, шүд нь суларч, элэг нь хатуурсан, амьсгалын замын бүх эрхтэн систем нь муудаж өвчлөлийн гуравдугаар шат руу орсон гэх эмчийн дүгнэлт гарсан юм байна. Тиймээс манай талаас түүнийг яаралтай эх оронд нь буцаах хүсэлтийг уламжилсан бөгөөд Хятадын тал уг хүсэлтийг хүлээн авчээ.

Түүний хувьд 2009 онд Малайзаас Хятад руу 204 грамм герион тээвэрлэж улсын хил рүү нэвтрэхийг завдан баригдаж тус улсын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон юм.

Монголын талаас өнгөрсөн хугацаанд Л.Байгальмаагийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж бүх насаараа хоригдох ялыг нь хөнгөрүүлж өгөх хүсэлтийг Хятадын талд удаа дараа тавьсны дүнд тус улсын шүүхээс Л.Байгальмаагийн ялыг 19.6 жил болгож хөнгөрүүлсэн билээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.