Хэл ярианы хөгжил сэтгэхүйн хөгжилтэй шууд хамааралтай

Twitter Print
2019 оны 09-р сар 12-нд 11:24 цагт
Мэдээний зураг,

Мөн хүүхэд хэл ярианы хөгжил сул байх шалтгаан ээж аав, эмээ өвөөтэй ч шууд холбоотой. Хүүхдийг хөхүүлэнгээ утсаа оролдох нь түүнийг харилцааны бэрхшээлтэй болоход нөлөөлж байна. Хөхүүлж байхдаа ээж хүүхэдтэйгээ нүдээрээ харилцан ярилцаж байх хэрэгтэй.

Хүүхдийг мэдээ орох цагаас эхлэн хооллох, чимээгүй суулгах арга хэрэгслээ цахим төхөөрөмж болгож байгаа нь олон талын уршиг дагуулж байна. Ийм буруу аргын уршигаар хүүхэд зурагт, утасны тоглоомд донтож эхэлнэ. Гол уршиг нь дээрх хэрэгслүүд хүүхдэд богино хугацаанд сонирхолтой зүйлс урсган гаргадаг болохоос хүүхдийг бодох, өмнөөс нь ярих, тайлбарлах, ойлгомжгүй зүйлээ шалгаах боломж ердөө өгдөггүй. Улмаар хүүхэд бэлэн мэдээллийг л хүлээж авдаг, задлан шинжлэх ухаан нь хөгжихгүйгээс гадна хэл ярианы залхуурал үүсэж ярих дуугарах дургүй болж эхэлдэг.

Аав ээжүүд хүүхдэдээ нэг бол хайхрамжгүй хандан, асуусан асуултад нь хариулахгүй төвөгшөөх, эсвэл хэт эрхлүүлэн өхөөрдөж богино үг өгүүлбэр ашиглан, буруу дуудлагаар ярилцах нь маш буруу. 5 настай хүүхэдтэйгээ "энэ мама, гого" гээд ярих юм. Мама, баба, гого бол нялх үеийн буюу ой, ой гарантай хүүхэдтэй ярилцах үгс шүү дээ.

Хүүхэдтэйгээ сайн ЯРИЛЦ, биеийн хэлээрээ СОНС. Бүр өлгийтэй байхаас нь л ярилц. "Ээж нь живхийг нь солилоо шүү, аав нь ажлаасаа ирлээ, гадаа цас орж байна" гэх мэт өдөр бүрийн зүйлсээ байнга ярилцаж чадвал хүүхэд тань 2 нас хүрээд л үг хэл гүйцэгдэхгүй болно.

Зарим тохиолдолд, зүв зүгээр ярьдаг хүүхэд 3 нас өнгөрөөд л ээрэх гацах гээд байдаг. Энэ нь тархи эрчимтэй хөгжиж байгаа үе тул энэхүү хөгжлийн хурдыг хэл үг гүйцэхгүй, хэлэх гэсэн санаагаа илэрхийлэхдээ гацаж түгдрэх нь бий. Ийм үед аав ээж хэлэх гэсэн санааг нь тодруулан тайлбарлан өгч туслах, яриаг нь биеийн хэвээрээ тайван сонсож өгвөл хүүхдийн үгийн баялаг эрчимтэй нэмэгддэг.

Гэдсэнд байх буюу 27 долоо хоногтойгоос эхлээд тасралтгүй ном уншиж өг. Номын сонголт харин наснаас хамааран тохиромжтой байх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжих таны хамгийн ухаалаг үйл, үйлдэл байх болно шүү.

Хэт ихийг өгүүлчихсэн тул, хүүхдэд хэл ярианы хөгжлийн бэрхшээлээс болоод цаашид ямар ямар үр дагаврууд бий болох тухай дурдалгүй үлдээлээ. Та сайн тунгаагаарай.

Г. Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Улсын Сургуулийн Боловсролын Ухааны Магистр, Сэтгэл Судлалын Докторант

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.