М.Энхболдод өгөх зөвлөгөө

Twitter Print
2018 оны 11-р сар 23-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

Болж өнгөрсөн үйл явдлуудыг бодох тусам түүнд нэг зөвлөгөө өгмөөр санагдлаа. Гэхдээ энэ зөвлөгөөг би хэдхэн хоногийн өмнө өрөөнд нь орж байгаад өөрт нь хэлсэн юм. Одоо харин олон нийтийн өмнө бичихээр шийдлээ.

М.Энхболд бол МАН-ын лидер гарцаагүй мөн. Улаанбаатар хотын Засаг дарга, Ерөнхий сайд, УИХ ын дарга, МАН ын даргаар хоёр удаа сонгогдож байсан хүн. Өмнө нь нэг удаа 2007 онд намын дарга, Ерөнхий сайдаасаа намынхандаа жийгдэж буусан эрхэм.

Харин одоо... Намаа 2016 оны УИХ ын сонгуульд ялуулж 65 суудалтай болгосон УИХ-ын дарга. Гэтэл намынх нь гишүүд, Ерөнхий сайд нь түүнийг огцрохыг шаардаж хэрэв огцрохгүй бол УИХ ын хуралдаанд суухгүй хэмээн бойкат хийлээ. Одоо яах вэ.

Бойкат хийж буй гишүүдийн саналыг хүлээн авч хөөгдөх замаар УИХ-ын даргаа өгөх үү. Эсвэл эсэргүү гишүүдээс дор хаяж 5-ыг нь худалдаж аваад хүч түрэн УИХ ын ажиллагааг цааш удирдаж Засгийн газрыг огцоруулах уу... Тэгвэл олон нийтийн дэмжлэгийг алдаж, У. Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцорсон ч намын дарга хэвээрээ тул намын нийт гишүүдийг мань хүн уриалж бас чадна.

Харин үүнээс гарах арга зам бий. Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч УИХ-ыг тараах. Хамтдаа дуусах.

Ойрын өдрүүдэд Монголын төрд нүүрлээд байгаа тогтворгүй байдлыг УИХ-ыг тарааж дахин сонгууль зарлах замаар төгсгөж болно... Тунгалаг тамир кинонд гардаг шиг "Унавал хамт унана шүү. Унаж яваа морь чинь хулгайн замаар ирсэн морь шүү" гэдэг шиг.

Хэрэв УИХ ыг тарааж чадвал энэ зодоон хэрүүл зөвхөн МАН ын дотоод асуудал болж хувирна. Хэрэв тэгэхгүй бол энэ хэрүүл Төрийн хямрал, төрийн тогтворгүй байдлыг бий болгоно. Болгоно ч гэж болгочихлоо. Үүнийг эцэслэх эрх мэдэл одоохондоо түүнд байна. Ингэвэл нэрэнд цэвэр... Түүхэнд төрийн хямралыг энхийн замаар шийдсэн УИХ ын дарга гэж үлдэнэ. Яг Жамбын Батмөнх шиг. Сонгож дээ, М.Энхболд даргаа...

Б.Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Бичээч

      (202.179.4.158) 2018-11-23 12:12
      • 0
      • 0

      Энэхболд гэдэг үйлийн үртэй амьтан энэ хүн ямар буруу юм хийсэн юм Цөөнх байсан намыг үнэмлэхүй олонхи болгосон намдаа гавъяатай УИХ-ын хуулиар олгогдсон хийх ажлаа сайн хийж байгаа даанч боривныхоо баасыг цэвэрлэж чадахгүй төрийг мөнгө гэж хардаг намынхана нөхөд оронд нь суух гээд шүлэнгэтэж байна 60 тэр бум гэж яриад байх юм хэнээс аваад хэнийг хохироосон улсыг яаж хохироосон түүнийг нь гаргаж тавиач 60 тэр бум гэдэг хий хоосон зүйлээр ялалт байгуулсан Баттулга одоо болих юм бишүү өөрийн толгой байхгүй Зи-д дөрлүүлээд төрийг хагалах ажлаа зогсоо танд өөрийн гэсэн толгой байгаа гэдэгт найдаж байна

      Хариулах