Тэнгэрийн илч охин дүү минь... /1-р ангийн сурагч Мацүхаши Итта хүүгийн тэмдэглэл/

Twitter Print
2018 оны 11-р сар 22-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Надад тэнгэрийн элч охин дүү байдаг. 

Шөнө дунд би аавтайгаа эмнэлэгийн хүлээлгийн өрөөнд сууж байлаа. Хажууд аав маань жоохон сүрдмээр царай гарган сууна. Дандаа их хүнтэй байдаг эмнэлэг шөнө болохоор ийм чимээ аниргүй байдаг юм байна хэмээн би бодов.

Хэсэг хугацаа өнгөрөхөд өмнөх хаалга нээгдэн, тэргэнцэр дээр суугаа ээж маань сувилагч эгчтэй хамт гарч ирлээ. Намайг тэргэнцрийг нь түрэхэд ээж маань шаналан шүдээ зуугаад миний гарыг чанга атгав. Гэртээ хүрэх үед бага зэрэг гэгээ орж байлаа. Би айлын ганц хүү болохоор охин дүүгээ төрөхийг тэсэн ядан хүлээдэг байв. Ээжийн гэдсэнд охин дүү маань ирсэн гэдгийг мэдсэн цагаас хойш, өдөр бүр чихмэл тоглоомдоо живх солих бэлтгэл хийн, дүүдээ өгөх нэрээ эргэцүүлэн бодож өнгөрүүлдэг байлаа.

Хоолоо идээд, хамтдаа ярилцаад, тоглоомын талбайд тоглоод, зурагт үзээд, өдийг хүртэл аав ээжтэй гурвуулаа хийдэг байсан зүйлээ дөрвүүлээ хамтдаа хийх болно гэж төсөөлдөг байв. Даанч хаврын амралтын сүүлээр, бие засах өрөөнд тэнхэлгүй уйлан суугаа ээжийг хараад хойшид ч бас гурвуулхнаа байж магадгүй гэж бодсон. Ганцаардаад гунигтай байсан ч, үүнийгээ ээж аавдаа хэлвэл тэд маань зовох байх гээд хэлж чадаагүй.

Нар ээсэн дулаахан өдөр, бид гурав хамтдаа Зэнкоүжи (шашны сүмтэй) уул руу явав. Охин дүүдээ баяртай гэж хэлэх зорилготой байлаа. Анх удаа дөрвүүлээ гадагшаа хамт явсан юм. Би дүүгээ тэнгэрийн оронд тоглоосой гээд цаасаар зөндөө тоглоом нугалаж хийсэн. "Дараа ээжийн гэдсэнд дахиад ирээрэй. Тэр үед төрж ирэхээр нь хамтдаа зөндөө олон зүйлийг хийцгээе." гээд захиа бас бичсэн.

Би алгаа нийлүүлэн зогсохдоо, надад байдаг өдрүүд, талархах ёстой өдрүүд байдаг юм байна гэж бодсон юм. Аав ээжтэй байх, инээж баярлах, идэх, ярих гээд бүх бүх зүйл талархах зүйл юм байна хэмээн бодсон. Үүнийг надад охин дүү маань зааж өгсөн юм.

Миний дүү, баярлалаа. Аав ээж минь, баярлалаа. Амьд байгаадаа баярлалаа. 

Надад тэнгэрийн элч охин дүү байгаа. 

Нандин нандин охин дүү минь байгаа.

Орчуулсан: Сола

松橋一太くんの日記 
てんしのいもうと
(小学一年生 )

ぼくには、てんしのいもうとがいます。よなか、ぼくは、おとうさんとびょういんのまちあいしつにすわっていました。となりにいるおとうさんは、すこしこわいかおをしています。いつも人でいっぱいのびょういんは、よなかになるとこんなにしずかなんだなあとおもいました。

すこしたってから、めのまえのドアがあいて、くるまいすにのったおかあさんとかんごしさんがでてきました。ぼくがくるまいすをおすと、おかあさんはかなしそうに、はをくいしばったかおをして、ぼくのてをぎゅっとにぎりました。いえにつくころ、おそらはすこしあかるくなっていました。ぼくは一人っこなので、いもうとがうまれてくることがとてもたのしみでした。おかあさんのおなかにいもうとがきたときいてから、まいにち、ぬいぐるみでおむつがえのれんしゅうをしたり、いもうとのなまえをかんがえたりしてすごしました。

ごはんをたべたり、おしゃべりしたりわらったり、こうえんであそんだり、テレビをみたり、いままで三人でしていたことを、これからは四人でするんだなあとおもっていました。でも、はるやすみのおわり、トイレでぐったりしながらないているおかあさんをみて、これからも三人なのかもしれないとおもいました。さみしくて、かなしかったけど、それをいったらおとうさんとおかあさんがこまるとおもっていえませんでした。

ぽかぽかのあたたかいひ、ぼくたちは、ぜんこうじさんへいきました。いもうととバイバイするためです。はじめて四人でおでかけをしました。ぼくは、いもうとがてんごくであそべるように、おりがみでおもちゃをつくりました。「また、おかあさんのおなかにきてね。こんどはうまれてきて、いっしょにいろんなことしようね。」と、てがみをかきました。

ぼくは、てをあわせながら、ぼくのあたりまえのまいにちは、ありがとうのまいにちなんだとおもいました。おとうさんとおかあさんがいることも、わらうことも、たべることやはなすことも、ぜんぶありがとうなんだとおもいました。それをおしえてくれたのは、いもうとです。

ぼくのいもうと、ありがとう。おとうさん、おかあさん、ありがとう。いきていること、ありがとう。ぼくには、てんしのいもうとがいます。だいじなだいじないもうとがいます(作文ここまで)。

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.