Маргааш “City Swing 2018” тоглолт болно

Twitter Print
2018 оны 11-р сар 22-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Улсын Филармонийн Баянмонгол биг бэндийн CITY SWING 2018 классик жазз тоглолт маргааш буюу 2018 оны 11 сарын 23-нд Филармонийн концертын танхимд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно. 

Баянмонгол биг бэнд, удирдаач С.Саруул-Од /МУСТА/, улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар /МУСТА/, Ц.Хулан /МУСТА/, Л.Насанбуян /МУСТА/ нар тоглолтод оролцож үзэгч, сонсогчидтойгоо нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.

Тоглолтын хөтөлбөрт Sammy Nestico, Buddy Rich, Chuck Mangione, Maynard Ferguson зэрэг жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс болон монгол хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ.

Тасалбарыг 1800-1900 үнэгүй хүргэх ба Филармонийн кассаар худалдаалж байна.

Мөн https://www.ticket.mn/event/date/1509/ болон Shangri La Mall, Emart, Hi Fi Records-д байрлах TicketBox-уудаар худалдаалагдаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 8801-0854 дугаарын утсаар лавлана уу.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.