УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ор үндэсгүй худлаа ярьжээ...

Twitter Print
2018 оны 11-р сар 20-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

Өчигдөрийн даваа гарагт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Миний Хэвлэлийн төлөөлөгч Т.Зөнбилэг өнгөрсөн бямба гарагт миний чуулган дээр хэлсэн үгийг зарим телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тарааж өгч яваад орой гэрийнхээ орцны шатаар өгсөж явахад нь нэг хүн араас нь боож, бас нэг хүн урдаас нь төмрөөр цохиж, эрүүл мэндийг нь ноцтой гэмтээсэн тул ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн зөвлөсөн ёсоор Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиж мөрдүүлж эхэлсэн. Удахгүй энэ ээдрээтэй хэргийн учир нь тайлагдах нь ойлгомжтой”  хэмээн мэдээлэл хийсэн билээ.

Тэгтэл түүний тэрхүү ноцтой мэдээллээс ердөө л ганцхан хоногийн дараа түүний Хэвлэлийн төлөөлөгч Т.Зөнбилэгийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан нөгөө хоёр этгээдийн үнэн мөн нь хачин жигтэйгээр тодорч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ор үндэсгүй худлаа мэдээлэл тараасан болж таарав.

Тухайлбал Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэсээс "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгахад 2018 оны 11 дүгээр сарын 17-оос 18-ыг шилжих шөнийн 01.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш паб”-ын вип өрөөнд хохирогч “Т.Зөнбилэг” нь өөрийн үеэл дүү болох “М”, түүний найз болох “М” нартай орж, архи хуваан ууж, улмаар хоорондоо маргасан байна. Энэ үеэр “Т.Зөнбилэг” нь үеэл дүү “М” рүү ширээн дээр байсан задлаагүй лаазтай ундаа авч шидсэн нь түүний цээж орчимд оносоныг “М” авч зөрүүлэн шидэж “Т.Зөнбилэг”-ийн толгойг онон хагалж гэмтэл учруулсан болох нь тогтоогдлоо. Иймээс “М”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01.50 цагт сэжигтнээр баривчилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа болно" хэмээн мэдээлжээ.

Ингэхээр тун удахгүй Д.Хаянхярваагийн тэргүүлж мэдэх Засгийн газарт Шадар сайдын суудал хүртэхээр эхний тохиролцоогоо хийгээд байгаа “Болор цом”-ын эзэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь “Миний Хэвлэлийн төлөөлөгч Т.Зөнбилэгийн амь насанд халдах гэлээ. Үүнийг хууль шүүхээр сайн шалгуулж, миний болон гэр бүл, ойр дотныхонд минь заналхийлсэн бүхнээс хамгаалал хүсэх болно” гэсэн нь огт ор үндэсгүй худлаа мэдээлэл болох нь батлагдаж байна. Одоо тэгэхээр Ж.Мөнхбат гишүүн “Хэвлэлийн төлөөлөгч маань архидан согтуурсаныхаа улмаас үеэл дүүтэйгээ зодолджээ, уучлаарай би жаахан андуурсан бололтой юм” хэмээн буруугаа хүлээх л шаардлагатай болж таарч байна даа.

Ер нь тэгээд ийм баталгаагүй, ялимгүй зодооны хэргийг сүр бадруулан зарлаж, өөрийнхөө болон гэр бүлийнхнийгээ хууль, цагдаагийн хамгаалалтанд оруулах хүсэлт гарган сүйд болж байсан нөхөр Шадар сайд болох ёс зүйн үндэслэл байдаг ч юм болов уу даа. За даа бараг л байхгүй байх аа даа. За ямартай ч УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын "Миний Хэвлэлийн төлөөлөгчийн амь насанд халдлаа" гэсэн айхтар мэдээллийг нийтэлчих нь буян болохсон болов уу, бурхан минь гэж...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (75.86.79.22) 2018-11-25 04:52
      • 0
      • 0

      Khudalch ovurgan J.Monkhbatig shuud ogtsruul. Ene jhun uls tord baikh undeslelgui, medleggui ashig khonjoo khaij Mongol toroos zavshsaar yavna. Tuuniig demjigch ulaan fen ni Oyunkhirol egch ni mon. Khoeylaa toriin jhulgaich nar mon. Shakgajh kheregtei, ed khirongii ni ulsin irlogo bolgo

      Хариулах

    • З

      (66.181.166.32) 2018-11-20 15:20
      • 0
      • 1

      ЭНЭ НИЙГЭМИЙД ХУДЛАА ЦУУ ТАРААСАНААР ОГЦОРОХ ЁСТОЙ

      Хариулах