С.В.Дмитриев, С.Л.Кузьмин - Юань, Чин болон Хятад нь өөр хоорондоо түүхэн залгамжлалгүй төр улсууд болох нь

Twitter Print
2019 оны 02-р сар 08-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Хятадын түүх, улс төрийн тухай өгүүлэхэд бусад улсуудын явж ирсэн ерөнхий чиг хандлагад нийцдэггүй түүхэн замналыг туулсан өвөрмөц байдлыг нь их л чухалчилдаг. Хэдийгээр олон дахин гадныханд эзлэн түрэмгийлэгдсэн боловч өөр улсын нэгэн хэсэг болсонгүй, харин эзлэн түрэмгийлэгчид нь Хятадад уусч, Хятадын нэгэн хэсэг болсоор ирсэн гэж үздэг билээ. Ийм үзлийн хүрээнд харийнхны захиргаанд байсан үеийг харь гаралтай боловч өмнөх болон хойнох засаг төрөөсөө төдий л үл ялгагдах династи буюу төр л гэж ойлгодог. Бараг 200 гаруй жилийн өмнөөс л Хятад болон хятадуудыг олон үндэстний бүрдэл хэмээн ойлгож байсан нь одоо бид ХХ зууны Хятад болон түүний иргэдийн үндэсний ухамсартай их л дөхүү ойролцоо байна гэдэг үзэл ихэд дэлгэрчээ. Энэхүү өгүүлэлд бид түүхэн харьцуулалтыг хэрэглэн энэ үзэл нь хэр зэрэг үнэнд ойрхон байгааг шинжилж үзэхээр хичээлээ.

Манай судалгаанд янз бүрийн цаг хугацаанд бичигдсэн хятадын сурвалжууд маш чухал боловч Хятадын уламжлалт түүх бичлэг нь албан ёсны шинж чанартай бөгөөд түүхэн зохиолуудыг ч хяналтаар оруулж, түүхэн үйл явцыг Күнзийн сургаалын үүднээс тайлбарлаж ирсэн гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Тийм ч учраас мөн хятад бус, ялангуяа нэг л түүхэн үйл явдлыг ихэнхдээ өөрөөр тэмдэглэж үлдээсэн төвд, монгол сурвалжуудад мөн тулгуурлаваас зохино.

Хятадын уламжлалт ертөнцийг үзэх үзэл

Хятад (хят.中國 Чжун го – Дундад улс буюу天下Тянь-ся – Тэнгэрийн доорх) хэмээх ойлголт анх Чжоу улсын үед (м. э. ө 1122–249 он) холбогдох сурвалжид дурдагддаг байна. Чжоу нар нь хөрш аймгуудтайгаа холилдохгүйг хичээсэн төрийн бодлого явуулж байсан Шан улсын (м. э. ө 1766–1122 он) эртний түшмэг аймгуудынх нь нэг байсан юм. Чжоу нарын засгийн эрх аваад бүрдүүлсэн тогтолцоо нь Шангийнхаас эрс өөр байсан бөгөөд тэдэнд эзлэгдсэн шанчууд нь чжоу нараас илүү олон тоотой, соёлжсон улс байсан бололтой. Чжоу нарын эзлэн дагуулсан газар орон нь төвлөрсөн засаглал явуулахад хэтэрхий том байж, Чжоугийн ван өөрийн түшмэгүүдээс хамгийн хүчтэй нь байсан боловч цаг өнгөрөх тутам хүчний харьцаа түшмэг улсуудын зүг хэлтийх болсон байна. Баруун Чжоу улс нь чжоу нарын аймгийг бус харин чжоугийн эрх барих угсаанд тулгуурласан холбооны шинжтэй байсан бөгөөд Чжоугийн вангийн эрх захиргааг хүлээн зөвшөөрч түүний тогтоосон улс төрийн ёс зүйг даган өөрийн биеэ түшмэг хэмээн хүлээн зөвшөөрсөн бүхэн түүний албат буюу Дундад улсын хэсэг хэмээн үзэгдэж байв. Энэхүү шинэ загвар нь их үр дүнтэй байж, Чжоугийн вангийн түшмэг улсуудын захирч байсан газар нутаг нь Шангийн хуучин нутгаас илүү гарч, хурдан өргөжин тэлж байжээ. Зүүн Чжоугийн үед вангийн захиргаа хүчин суларч бараг алга болсон боловч түүний албатуудын хувьд өөрсдийгөө улс төрийн гэхээсээ илүүтэй соёлын хувьд нэгдмэл нэгэн нийлэгийн эд эс гэж үзэхэд саад болсонгүй. Чжоугийн ванг Тэнгэрийн хүү хэмээн хүлээн зөвшөөрч байсан боловч Зүүн Чжоугийн үед түүний засаглал нь өөрийнх нь шууд харьяаны багахан газрын хилээс гадна улс төрийн бус харин шашин сүсэг бишрэлийн шинж чанартай болж хувирсан байв. Тэр үед Чжоугийн вангийн дээд захиргаа болон чжоугийн соёлын үндсэн элементийг хүлээн авсан олон улс төрийн нэгдлүүдийн нийлэмжийг Дундад улс гэж нэрлэж байсан юм. Эдгээр улс төрийн нэгдлүүдийн бага бус нь угсаа гарлын хувьд хятад бус хүмүүс байв. Зүүн Чжоугийн төгсгөл үе болж ирэхэд чжоу нарын уян хатан бодлогын үр дүнд хураан цуглуулаад ууссан олон аймгийн удам хятадууд болсон байв. Тийм учраас хятад угсаатныг заадаг өөр нэгэн нэр болох華夏 (хят. хуа ся – бүх ся) нь энэ үеийн хятад угсаатны дотоод олон төрхт байдлыг илэрхийлдэг юм.

Чжоугийн (ө.х. Хятадын) соёлын нэр хүнд асар их байсан тул өөр угсаа гаралтай улсууд түүнийг дуртайяа хүлээн авч, Чжоугийн дотоод улс төрийн тэмцэлд оролцон түүний дотор байр сууриа олж авахын тулд өөрсдийгөө Чжоугийн вангийн түшмэг хэмээн зарлаж, өөрийн улсаа Тэнгэрийн дорхийн нэгэн хэсэг хэмээн үзэх болжээ. Энэхүү тогтолцоонд багтаж ороогүй нь улс биш аймаг хэмээн тооцогдож байв. Гэвч Чжоугийн вангийн дайснууд хүртэл хятадын соёлын хүчтэй нөлөөн дор оршиж байсан юм. Хятад бус ард түмнүүдийн удирдагчид хятадын соёлын үр шимийг хүртэн Чжоугийн ванд үнэнчээ илэрхийлэхээр хичээж, хуучин “бүдүүлгүүд” (ө.х. хятад бус соёлыг тээгчид) хятадын дүрс үсгийг ашиглан, хятадын ёс заншлыг дагах болсон байдлыг үзсэн хятадын гүн ухаантан, улс төрчид орчин тойрны “бүдүүлгүүд”-ийг захиргаандаа оруулах нь ердөө цаг хугацааны асуудал мөн ч эерэг хүч德 дэ-гийн эх булаг болсон засаглагчийн зөв удирдлагын асуудал гэж үзэх болжээ. Энэ үзлээр бол тэрхүү эерэг хүчин нь алс холын ард түмний зан байдлыг номхтгон зөөлрүүлж Чжоугийн эзэн вангийн дээд удирдлагыг хүлээн зөвшөөрөхөд аажмаар бэлтгэдэг байна. Гэвч цаг хугацаа өнгөрөхийг дагалдан Дундад улсын тухай үзлийг хүлээн зөвшөөрсөн ихэнх удирдагч нар энэхүү тогтолцоонд сэтгэл ханахаа больж, Чжоугийн ван ч эв нэгдлийг хангаж чадахуйц хүчин чадалтай байхаа болив. Тэнгэрийн дорх оронд дайн самуун тасрахаа больж, нэгэн удирдагчийн доор бүгдийг нэгтгэх гэсэн үзэл санаа дэлгэрэх болжээ. Ингээд нийтийн тоолын өмнөх IV зууны долоон вангуудын тэмцэлд Цинь улс ялав. Гэвч удаан тогтсонгүй, харин түүнийг халж тогтсон Хань улс нь нилээд удаж (м. э. ө 206 – м. э. 220 он) нэгдсэн хятадын соёлын бараг бүх үндсэн үзэл санааг бүрдүүлэх боломж гаргаж өгчээ. Үр дүнд нь олон янз угсаа гарал, хэлтэй байгалийн өөр өөр нөхцөлд амьдарч байсан хүмүүс нэг л эзэн хааны харьяанд нэг соёлын үндсэн элементийг тээх бодот болон домогчилсон нэгдсэн нэг түүхтэй болсноор өөрсдийгөө хятадууд хэмээн үзэх болжээ. Чухам энэ үзэгдэл нь хятад улс болон хятад үндэстний байнга өргөжин тэлэхийн гол үндэс нь болсон юм. Мөн ч харийнханд эзлэгдэж, хагарч бутарч байвч эргэн нэгдэх чадварынх нь суурь болжээ. Ингэж хятадын ард түмэн – ханьчууд үүссэн бөгөөд анхны урт настай эзэнт гүрнийхээ нэрээр өөрийгөө нэрлэх болсон билээ. Угсаатны өөрийн ухамсар нь хятад үндэстэн бүрэлдэн тогтоход салшгүй чухал хүчин зүйл болж олон зууны хуваагдал, бутрал, харийн засаглал, ярианы хэлний ялгаа, антропологийн төрх, зан датгалын өөр байдал зэргээ давж гарсан байна. Хятадад нэгдмэл засаг төр тогтсон үед (Тан, Умард Сүн) үндэстний хүчин зүйл чухалчлагдах нь буурч, эзэнт гүрнүүд албат буюу түшмэг улсуудын үнэнч байдал болон Хятадын хааны өмнө заавал хүндэтгэлийн ёслол гүйцэтгэх зэргийг анхаарч үүнийг аливаа үндэстэнд харьяалагдахаас дээгүүр тавьж ойлгож байв. Энэ үеүдэд Дундад улс хэмээх ойлголт илүү бүдэг болж, аливаа газар нутаг нь эзэнт гүрний бүрэлдхүүнд олон янзын шалтгаан нөхцлийн дагуу багтах болж, мөн адил бус хэмжээнд хянагдаж байв. Эндээс харахад Хятад болоод Тэнгэрийн доорх гэх ойлголтууд, мөн эзэнт гүрний тухай үзэл санаанд анхнаасаа угсаа гарлын агуулга байсангүй (нэг хэл, соёлын давамгайлал нь мөн л уусч хайлах замд хөтөлж байсан) гэж хэлж болно.

Хятадыг заасан харь хэлний нэрийдлүүд нь Дундад улс хэмээх үзэл санаа болон хятад угсаатныг заадаггүй. Оросын Китай болон монгол хэлний Хятад хэмээх үг нь нэн эрт үеэс Умард Монгол болон Манжуурт аж төрж ирсэн, Х зуунд Номхон далайгаас Зүүн Туркестан хүртэл Монголоос Төв Хятад орон хүртэл Ляо хэмээх эзэнт гүрнийг байгуулсан кидань хэмээх монгол хэлтэн аймгийн нэрээс үүсчээ. Төвдийн Хятадыг заадаг Rgya-nag хэмээх үг нь үгчилбэл хар хөндий хэмээсэн үг бөгөөд мөн энэ зарчмаар Энэтхэгийг Rgya-kar буюу цагаан хөндий гэдэг. Ихэд түгээмэл нэгэн тайлбараар бол төвдүүд эдгээр орны ард түмний их төлөв өмсдөг хувцасны өнгөөр ингэж нэрлэсэн гэдэг. Энэтхэг, араб, япон, малай болон латин хэлнээс Хятадыг нэрлэдэг Чин, Махачина, Син, Sina зэрэг нэршлүүд нь хятадын Цинь улсын нэрнээс гаралтай. Орчин үеийн европ зүгийн хэлнүүдийн China нь дундад эртний Чин болон Мачин эсхүл Манжийн Чин улсын нэрнээс гаралтай байж болно.

Энд дурдагдах династи гэдэг нь юу вэ? Европ дахь династи хэмээх ойлголт болон түүний хятад хэлний орчуулга нь хоёр өөр утгатай юм. Европод династи гэдэг нь бие биеэ ээлжлэн халах нэг гэр бүлийн засаглагчдын овгийг хэлдэг бөгөөд нэг династийн оршин тогтнож байхад нөгөө нь мөн зэрэгцэн оршиж байдаг. Харин хятадын династи буюу 朝чао нь хятадын эзэн хаант төрийн үзэл санааг хүлээн зөвшөөрч Хятадыг бүхлээр нь буюу хэсэгчлэн захирч өөрийн биеийг эзэн хаан хэмээн зарлаж хятадын хаан ширээнд суухыг харалтаа болгосон нэгэн овгийнхны захирсан улсын нэрийг хэлдэг. Эдгээр овгууд нь天命тянь мин тэнгэрийн мандат, соёрхлоор улсыг засаглах бөгөөд энэ нь Баруун Чжоу улсаас уламжилсан үзэл санаа юм. Энэхүү тэнгэрийн соёрхлыг олж авсны адил мөн алдаж ч болно. Хятадын түүхчид засаглахаар санаархаж оролдсон бүгдийг жинхэнэ эзэн хаан мөн династи гэж үзэж байсангүй, энэ эрхийг голдуу хятад угсаатан л эдлэх ёстой байв. Үүнээс гажсан хоёрхон тохиолдол гарсан нь бүх Хятадыг өөртөө нэгтгэн захирсан монголчууд болон манжуудын байгуулсан Юань болон Чин улс юм. Ийм учраас хятадын түүхчид эднийг хэдийгээр “бүдүүлгүүдийн” ч гэсэн хятадын нэгэн төр, династи гэж үзэхээс өөр аргагүй байдалд оржээ. Зөвхөн Умард Хятадад засаглаж байсан өөр хоёр харь гаралтай төр болох хятаны Ляо, жүрчидийн Цзинь улсын түүхийг Юань улсын үед бичиж хятадын төрийн түүхэнд оруулсан учраас мөн хятадын нэгэн төр улс байсан гэж үзэх болсон байна. Гэвч энэ нь өөрөө ихээхэн зарчмын зөрчилтэй зүйл болж Дундад улсын дүр төрх болсон албан ёсны эзэн хаан нь “харийн бүдүүлэг” болчихсон байж байв. Хятад бус (өөрөөр хэлбэл хань бус) соёлын хүрээнээс гаднах төр улсыг Хятадад тогтооно гэдэг нь байж болшгүй зүйл байж, энэхүү төр улсыг албан ёсны гэж тооцох эсэх нь зөвхөн хятад соёлын хүрээнд байх ёстой байжээ. Тийм ч учраас Хятадыг эзэлж авсан харийнхны хувьд Хятад дахь ноёрхлоо тогтоон барьж байхын тулд өөрийн засаг төрийг хууль ёсны болгох үндэслэл хэрэгтэй байсан юм.

Европод нэгэн овгоос төрж гарсан засаглагчдыг ойлгодог династи хэмээх ойлголт нь төр улсын тухай ойлголтоос тусдаа зүйл байсан бол Хятадад энэ нь нэг л зүйл байв. Тийм болохоор хятадын уламжлалт түүх бичлэгийн үүднээс Хятад нь түүнийг эзлэн дагуулсан улсын харьяанд орсон бус харин Хятадад л нэг төр нөгөөгөөр солигдсон гэж үзэж байжээ. Эзлэн дагуулагчид нь ч өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрч байсан нь нэгд, хүн амын олонхийг бүрдүүлж байсан хятад албат нараа хянаж захирахыг хөнгөвчилж байсан; хоёрт, Хятадын эргэн тойрны улсуудын хувьд “ертөнцийн тэргүүн зэргийн улсын” эзэн хааны цол нь илүү нэр хүндтэй зүйл байсан юм.

Монгол ч тэр, манжууд ч тэр өөрийн төр улсаа эмхлэн байгуулахдаа дэлхийн эзэнт гүрний тухайд өөрсдийн үзэл санааг боловсруулаагүй байсан бөгөөд Тэнгэрийн ивээлээр засаглаж буй тэдний хаадад бусад ард түмэн захирагдах ёстой гэсэн ерөнхий чиглэлтэй л байсан гэж хэлж болно. Хятадын Дундад улс болон Тэнгэрийн соёрхол зэрэг ойлголтыг хүлээн авснаар өөрсдийн уламжлалд үл харшлах сайтар боловсрогдсон бэлэн үзэл санааг монгол, манж хаадууд хүлээн авсан байна. Улс бүр бусад улсаас ялгарах өөрийн гэсэн өвөрмөц онцлогуудтай байдаг бөгөөд энэ онцлог нь цагийн урсгалд өөрчлөгдөж болох боловч, ерөнхий зүйлс нь үлдэн хоцорч үүний үндсэн дээр тус улсыг үргэлжлэн оршин буйг хүлээн зөвшөөрч болдог. Хятадын хувьд түүхийн бүхий л цаг үеийн турш хэдэн арван хувьсал өөрчлөлт, албан ёсны тунхаглалаас ангид үлдсээр ирсэн хэд хэдэн онцлог байдаг. Эдгээр нь:

Нэгдсэн түүхэн бодит болон домогзүйн өнгөрсөн цаг хугацаанд үндэслэсэн нийгэм соёлын нэгдсэн үзэл санаа, нэг бичиг үсэг, зэрлэг бүдүүлгүүдээр хүрээлэгдсэн цорын ганц соёлт улс болох ертөнцийн соёл иргэншлийн төв нь Дундад улс Хятадын эргэн тойрны ард түмэн нь Тэнгэрийн хүүгийн эрдэм соёлыг хүлээн авч ааш зангаа сайжруулан Хятад улсад дагах үзэлтэй болдог үнэнч шударгуу болоод тэрслүү түшмэг улсууд мөн

Хятадын улсын болон бүс нутгийн бодлогод энэ хоёр зүйлийн логик гаргалгаа нь дараах маягтай туссан байдаг нь: 

Хятадын соёлтой харьцуулбал доогуур дорой буурай гэж үзэгдсэн цөөнх угсаатны соёлыг уусгах, хятаджих нь тэдгээр уусч буй ард түмний жам ёсны зөв зүйтэй зүйл. Энэ бодлогын дүнд төрийн тулгуур хань угсаатны тоо болон оршин суух нутагт түргэн өсч нэмэгдэж, хэл аялга, хувцас, зан датгалын холбоотой орон нутгийн ялгаа нь тэдний угсаатны нэгдсэн ухамсарт саад болохгүй байв.

Эзэнт гүрний бүрэлдхүүнд орж байсан газар нутаг болоод зарим үед ёс төдий, бүр бодот бусаар харьяалагдаж байсан газар нутгийг хооронд нь төдий л ялгаж салгадаггүй.

Хэзээ нэгэн цагт Хятадад харьяалагдаж байсан газар нутаг, хүн ард салж тусгаарлахыг маш сөргөөр хүлээн авч Тэнгэрийн хүүгийн захиргаанд ямарваа нэгэн газар нутаг орж, хятадын соёлд нэгдэх ертөнций зүй ёсны жамаас гажсан хэрэг гэж үзэх зэрэг болно.

Тэгвэл Юань болон Чин хэмээх Хятадад тогтсон харийн хоёр төр улсын хувьд энэ үзэлтүүд тохирох уу? Эндээс үүдэн эдний байгуулсан төр улсыг Хятад гэж үзэж болох уу?

Юань гүрэн

Чингис хаан болон түүний үр хүүхдүүд бүх дэлхий тэдний ноёрхолд орох ёстой гэж үзэж байсан бөгөөд энэ талаараа хятадын ертөнцийг үзэх үзэлтэй адил төстэй зүйл харагдана. Гэвч монголчуудын хувьд “бүдүүлгүүдийн зэрлэг авирыг соёлжуулах”, Дундад улсын соёл иргэншлийг дэлгэрүүлэх тухай ярьж байсангүй, харин Мөнх тэнгэрийн хүчинд засаглаж буй Монголын их хааны хараат түшмэг болох л зүйл яригдаж байсан юм. Энэ нь хятадын Тэнгэрийн мандат, соёрхол хэмээх ойлголттой зөвхөн гадна талаараа л төстэй. Монгол хаадын байнга Мөнх хөх тэнгэрийн хүчийг дурдаж байсан нь гарал үүсэл, бүтцийн хувьд хятадтай холбоогүй монгол, түрэгүүдийн эртний тэнгэр шүтлэгтэй холбогдоно. Чингис хааны ач их хаан Хубилай 1264 онд зарлиг буулгаж Их Монгол улсын нэрийг Да Юань буюу Их Язгуур хэмээн нэрийдэв.

Монголын Эзэнт гүрний захирч байсан газрын зураг, 1206-1368. Бор өнгөөр зурагдсан нь Юань гүрний газар нутаг. /Нийслэл хотуудын нэрийг одоо цагийнхаар бичиж, Хятадын одоогийн хилийг зурав/

Зарлигийн бичигт энэ нь зөвхөн Хятадын нутаг дэвсгэрт хамаатай гэж ер дурдаагүй боловч хятадаар бичигдэж, Хубилайд албан ёсоор захирагдаж, Монголын эзэнт гүрний харьяа хэмээн тооцогдож байсан бусад улсуудад ер нь хүрсэнгүй бололтой. Хэдий тийм боловч их хааны зарлиг нь түүний бүх албатад хамаарах ёстой. Тийм учраас бид хэрэв Юанийг Хятад гэж үзэх юм бол тэр үеийн Хятадын хил хязгаар нь Унгар, Палестин хүрч байсан ба бүх л Орос, Афганистан, Ираныг оролцуулсан Их Монголын эзэнт гүрэн нь Хятад байжээ гэж үзэхэд хүрнэ. Монголын эзэнт гүрний бусад улсуудын хаанууд монголын хуучин уламжлалаар Чингис хааны суурийг залгамжилсан их хаадыг хүлээн зөвшөөрч байв. Хятадууд харин Юаний эзэн хаадын захиргааг Дундад улсын ээлжит нэгэн төр улсын засаглал гэж үзэж хүлээн зөвшөөрсөн юм. Хубилай өөрөөсөө өмнөх хаадуудад хятадын сүмийн нэр өгч, түүнийг залгамжлагчид ч хятадын сүмийн нэрийг зүүх болсон билээ. Үүний зэрэгцээгээр Юаний бүх л эзэн хаад монгол нэртэйгээ байсан бөгөөд өөрийн биеэ болон монголчуудаа хэзээ ч хятад гэж үзэж байсангүй, хятаджуулахаар оролдож ч байсангүй. Чингис хааны байгуулсан Их Монгол улсын үзэл санаа нь ингэж хятадын Дундад улсын үзэл санаатай огтлолцсон юм. Монголчууд засаглалынхаа сүүлийн хэдэн арван жилд л сая хятадын соёлыг хүлээн авах болжээ. Гэвч Монгол хаадын хувьд хэзээ ч уусгах бодлогыг хэрэгжүүлсэнгүй, Юань гүрэн нь мөхөн мөхтлөө эзлэгдсэн Хятад болон бусад газар нутгийг өөртөө багтаасан Монгол улс байсаар ирсэн билээ.

Чин гүрэн

Манжууд Хятадыг эзэлж авахаасаа өмнө хятадын ертөнцийг үзэх үзлийн зарим зүйлийг нэгэнт хүлээн аваад байжээ. Хятадыг эзэлж авсны дараагаар энэ зарчмыг зарлан тунхагласан нь ханьчуудын нүдэнд өөрийн засгийг хууль ёсны болгож харагдуулах зорилготой байсан юм. Үүнд эзэн хааны засаглалыг ариун зүйл болгон үзэж бүх дэлхийд төвөөсөө зах хязгаар хүртэл тархаж, Дундад улс нь ертөнцийн төвийн мөнхийн тэргүүний улс гэж үзэх явдал багтана. Бээжинд хүрч ирсэн гадаадын аливаа элчин төлөөлөгчдийг алба хүргэж ирэгсэд гэж үзэн, эзэнт гүрний нутаг дэвсгэрийн тэлэлтийг “бүдүүлгүүдийг төвшитгөж”, эзэн хааны эрдэм соёлыг дэлгэрүүлсэн хэрэг гэж үзнэ.

Манж нар хань үндэстэнд өөрсдийн засаглалаа хууль ёсны засаг болгож харагдуулахын тулд соёлын түүх болон улс төрийн залгамж шинж чанарыг нилээд анхааран үзэж байв. Бээжинд эзэн хаан суусан манжийн хаан Фулинь (оны цол нь Эеэр засагч 1643-1661) хэдийгээр бурхны шашинд сүсэгтэй боловч олон нийтэд өөрийгөө күнзийн суртлыг дээдлэгч болгон харуулж байв. Энэ нь ч түүнээс хойших эзэн хаадад мөн хамаатай. Эзэнт гүрний тухай үзэл санааг нь хүлээн авахын хамтаар мөн түүнийгээ хятадаар илэрхийлэх болсон юм. Эзэнт гүрэн албан ёсоор Да Цин го буюу Их Ариун улс гэж нэрлэгдэж байв. 1644 он хүртэл манж нар хятадыг Никан гүрүн (Хятад улс) буюу Никан-и Даймин гүрүн (Хятадын Их Мин улс) гэж нэрлэж байв. Мин улс 1644 онд унаснаас хойш манжийн хаад өөрийн захиргаанд оруулсан хятад болон хятад бус газар нутгийг Дулимбай гүрүн буюу Дундад улс хэмээн нэрлэх болжээ. XVII-XX зуунд холбогдох Хятадын эх материалыг нарийвчлан судалж үзэхэд Чин улс гэдэг нэрийг Дундад улс, манай нутаг, манай төр гэх мэтээр нэрлэж байсан байна. Чжун го буюу Дундад улс гэдэг нэр эдгээр албан бус нэрнүүдтэй нэг дор хэрэглэгдэж байсан нь гайхалтай хэрэг бус. Учир нь дэлхий дахинд эзэнт гүрэн ганц л байх ёстой бөгөөд төр ямар нэртэй байх нь чухал биш.

XVII зууны хоёрдугаар хагаст холбогдох Орос-Хятадын харилцааны бичиг баримтанд Чин гүрнийг Хятад улс, Богдойн улс буюу Хятадын хаант улс гэж нэрлэж байв. 1661-1734 онд холбогдох Чин улсаас Орост илгээсэн 160 гаруй албан бичигт Чин гүрэн нь манж хэлний Дулимбай гүрүн гэсэн нэрээр дурдагджээ. 1727 оны 10 сарын 21-нд баталсан Хиагтын гэрээнээс хойш 1862 он хүртэл Орос-Хятадын дипломат харилцааны бичиг баримтанд Их Дайчин улс, Дайчин гүрэн гэж эхлэн дурдах боловч эх бичгийн дотор Дундад улс, Хятад гэх мэтээр нэрлэж байв. 1862 оноос хойш Хятад, Хятадын эзэнт гүрэн, Их Хятад улс хэмээн өөрчлөлтгүй нэрлэх болов.14 XIX- XX зуунд Оросоос бусад Европын улстай байгуулсан гэрээ хэлцлүүдэд Чинг ердөө Хятад буюу Хятадын эзэнт гүрэн хэмээн нэрлэж байв.

Чингийн үеэс эхтэй монголын уламжлалд энэ улсыг Манж Чин улс хэмээж Хятад буюу Дундад улс гэдгээр Хятадыг нэрлэж байв. Дайчин улс, Манж улс, Чин улс, манай Их Чин, манай манж эзэн хааны улс, эзэн хааны улс гэх мэт олон хувилбар бас бий. Чин улсын хэд хэдэн чухал шинж нь Хятадын уламжлалтай зөрчилдөж байв. Манжийн төрийг үндэслэгч Нургач нь өөрийн төрдөө монголчуудаас олон зүйлийг зээлдэн хэрэглэжээ. Чин гүрнийг манжууд байгуулж, тэр үеийн Мин улсын гадна өөрийн нэрийг өгсөн билээ. Нургачийн хүү, Чинг үндэслэгч Хунтайж нь бие даасан улсын хаан боловч эргэн тойрны улсуудад өөрийн байр байдлыг өргөж, хятад нэр цол олохын тулд өөрийгөө Хятадын харьяат гэж хүлээн зөвшөөрч байсан бөгөөд хожим болж ирээд Хятадын 明Мин буюу Гэгээн улсыг эсрэгцүүлэн өөрийн улсдаа 清 Чин буюу Ариун гэсэн нэр өгчээ. Нэг хэдэн жил хоёр улс зэрэгцэн оршиж байгаад 1627 онд Мин улстай хил тогтоохоор хэлэлцэж, Цагаан хэрмийн Шанхайгуань боомтыг хил болгох санал болгож, өөрийн улсаа Никан гүрүн буюу Хятад улсаас тусгаар гэж үзэж байв. Хятадууд манжуудыг 關外的人 буюу боомтын гаднах хүмүүс гэж нэрлэж байв. Хятадыг эзэлж авсны сүүлээр Хятад нь харийн улс болох манжийн Чин гүрний харьяанд орсон хэрэг юм. Тийм учраас энэ гүрний төв засгийн үндэс суурь нь Хятадаас гадна оршиж байсан байна. 1644 оны 6 сарын 6-нд Бээжинг эзэлж авсны сүүлээр нэгэнтээ хаан суугаад байсан (1643 оны 10 сарын 8) Эеэр засагч хааныг 10 сард Бээжинд авчирж, 1644 оны 10 сарын 30-нд түүнийг хоёр дахиа эзэлж авсан газар нутаг болон эзэлж авах нутгийн эзэн хаан болгон зарласан юм. Гэвч Мин улсын үлдэгдэл хүчин (Өмнөд Мин улс гэгдэх) 1662 он болтол Хятадын нэг хэсгийг захирч байсан бөгөөд энэ нь Бээжинд Эеэр засагч хааныг өргөмжилснөөс хойш Манж болон Хятадын хоёр улс зэрэгцэн оршиж байсан гэсэн үг болно. Эеэр засагчаас Тэнгэрийн тэтгэсэн хаан хүртэл Чингийн хаад Хятад гэдгээр өөрийн эзэнт гүрний бүх нутаг дэвсгэрийг зааж хэрэглэж байсан боловч Хятадыг өөрийг нь болохоор эзэлж авсан улс гэж үзэж байв. Энэ нь Хятад гэдэг ойлголтын зарчмын чанартай өөрчлөлтийг харуулж байгаа юм.

Манж нараас өмнө Төв Азийн улсууд болон гаднах бүс нутгуудыг бүдүүлэг гэсэн утгатай 夷 и, 番 фань, 蠻 мань зэрэг үгсээр илэрхийлж байсан бол манж нар үүнийг өөрчилжээ. 1739 онд Чингийн түүхчдийн зохиож дуусгасан Мин улсын сударт и, мань зэрэг нэр томёонууд бараг огт хэрэглэгдсэнгүй, харин оронд нь 外國 вай го (гадаад улс) болон 西域 си юй (баруун хязгаар) зэрэг угсаа соёлыг тодотгоогүй нэр томьёог хэрэглэж, Чин улсыг Дундад улс хэмээн тодорхойлж, хань үндэстний голдуу түүхчид хятадын түүхийн залгамж чанарын үүднээс зарчмын чанартай асуудлуудыг шийдвэрлэхээр чармайжээ. Найралт төв хаан (1722–1735) бүдүүлэг ард түмэн гэдэг ойлголт нь зөвхөн газарзүйн тухайд хэрэглэгдэхээс биш хань үндэсний хятад болно хань бус хятадыг ялгахад хэрэглэх зүйл биш, манай төрийн хувьд Манж нутаг бол Дундад улсын эх үндэс болно гэжээ. Түүний дараагийн Тэнгэрийн тэтгэсэн хаан: “Хань бус ард түмэн Хятадын албат болж, тэдний газар нутаг нь Хятад нутагт багтаж орж болохгүй гэсэн өгүүлэл байдаг. Энэ нь манай төрийн Хятадын тухай ойлголтоос өөр бөгөөд үүний оронд эртний Хань, Тан, Сүн болон Мингийн үеийн ойлголтыг харуулж байгаа юм” хэмээжээ.

Тэнгэрийн тэтгэсэн хаан Шинжааныг эзлэн авсныг күнзийн сурталтан түшмэд болон сэхээтнүүд тэр газрын ард түмэн Чингийн захиргаанд орж, газар нутгаа хамгаалуулах эрхгүй гэж, зарим нь бүр энэ газар нутгийг ашиггүй хэмээн үзэж байв. Эд нар дотоод, гадаад нутаг дэвсгэрийг нарийн ялгаж, дотоод газар гэдэгт Хятадыг оруулж, гадаад гэдэг нь Цагаан хэрмийн хамгийн баруун захын Цзяюйгуань боомтноос гаднах нутгийг оруулж байжээ. Тэнгэрийн тэтгэсэн хаан “Бүх аймгууд Чин улсын албат болж, тэдний нутаг эдүгээ манай нутаг болж, хил эдүгээ Или гол болов. Та на яахин бас гадаад, дотоод хэмээн хуваамуй” гэж хэлсэн байдаг. Найралт төв хаан санаатай 中國人чжунго жэнь буюу хятад хүн гэсэн нэр томьёог хэрэглэхгүй түүний оронд 中國之人 чжунго чжи жэнь буюу Дундад улсын хүн гэж цохон эзэнт гүрний харьяатууд болохоос хятад үндэстэн биш юм гэж харуулж байжээ. Шаардлагатай тохиолдолд (жишээлбэл, 1689 оны Нэвчүүгийн гэрээнд) Дундадын хүн буюу 中國之民 Дундад улсын хүн буюу иргэн, Дулимбай гүрүн-и ниялма гэсэн үгийг хэрэглэж байв. Гэвч хятадуудын хувьд漢人 хань жэнь хань үндэстэн, хань хүн гэсэн өөрийгөө нэрлэх нэр болон ухамсар хадгалагдаж үлдсээр XIX зууны төгсгөл XX зууны эхэн болоход гол нэрийн нэгэн болжээ. Энэхүү нэрийг манж хятадын угсаатны зөрчлийг тусгасан баримтанд голдуу энэ нэр ихээхэн гарч ирэх бөгөөд хань жэнь чжунго жэнь хоёр нэр томьёог адил утгатай хэрэглэж байв.

Монголчуудын хувьд Чин улсыг хууль ёсны төр болгож байсан ойлголт нь хятадуудынхаас огт өөр байв. Юуны өмнө энэ нь ураг төрлийн харилцаагаар бэхжүүлсэн залгамж байв. Манжийн хаан Хунтайж нь эхийн талаар Чингис хааны угсаа бөгөөд Энх-Амгалан хаан монголын Юань гүрний төрийн тамгыг эзэмшиж буй тухай тунхгаараа үүнийг мөн зарлаж байв. Хунтайжид Богд хаан цолыг монголчууд өргөсөн бөгөөд Эеэр засагч хааны төрүүлсэн Бумбутай хатан нь боржигин овгийн хүн буюу Чингис хааны төрөл садан байсан гэсэн үг юм. Чингийн хэд хэдэн хаад мөн энэ овгийн хатан буулгаж байв. Монголын хуучин түүх бичлэгт монгол, хятад (Мин улс) болон манжийн эзэн хаад нэг уг эхтэй болох тухай өгүүлсэн байдаг. Мин улсын гуравдугаар хаан Чжуди (Юн-лэ, 1403–1424) болон түүний угсааг Бээжинд нийслэллэн сууж байсан монголын сүүлчийн эзэн хаан Тогоонтөмөрөөс гаралтай гэх домог байдаг. “Эрдэнийн толь” хэмээх сурвалжид Чингийн хаадыг Чингис хааны өрлөгүүдийн нэг нь буюу Чингис хааны угсаа хэмээн холбож үзсэн байдаг. “Болор толь”-д манжийн хаан нь Лигдэн хааны хоёр хатан Чингисийн тамгыг түүнд өргөснөөс Монголын хаан болсон юм гэж, “Эрдэнийн эрих”-эд манжийн хаан Юаний эзэн хаадын хасбуу тамгыг олж авсан учраас түүнд богд хаан цол өргөж оны цолыг өөрчилсөн хэмээн өгүүлсэн байдаг. Эд бүгд нь монголчуудын эзэнт гүрний дотор эзлэх онцгой байр суурь, ноёдын ураг төрлийн харилцаа холбоо, нэг шашин (төвдийн буддизм) зэргээр давхар бэхжиж байв. Монгол бичиг нь манж бичгийн үндэс болж, Чин улсын эзэн хаан бүр өөрийн манж, монгол, хятад нэртэй байж хааны чухал зарлигууд манж, хятад, монгол хэлээр гарч байв. Монголчууд Чин гүрэнтэй холбогдсон болохоос Хятадтай холбогдсон бус гэдгээ ойлгож байсан бөгөөд монголын ноёд манжийн төрд түшмэг болохоор тангарагласнаар “манай Их Чин” улсын нэг хэсэг болжээ. Чингийн эхэн үеийн монгол түүхчид бүтээлдээ энэтхэг-төвд-монгол-манжийн бурхны шашны түүхэн дэх тусдаа байдлыг тусгаж байсан бол XIX зуун болж ирэхэд энэ үзэл өөрчлөгдөж, Чин улсын доторх монголчуудыг салгаж үзэхээсээ илүүтэй монголчууд нь манж, хятад, төвдийн л нэгэн адил бурхан шашинтай Чин гүрний бүрэлдхүүн хэсэг гэж үзэх болов. Манжийн хаад бүр Нургачийн үеэс эхлэн Төвд лүгээ шашин соёлын харилцаа байгуулснаас гадна Далай ламын нэр хүндийг ашиглан монголчуудыг эрхэндээ оруулахаар санаж байсан юм. Далай лам ч мөн бурхан шашныг тэтгэх хүчирхэг өглөгийн эзэнтэй болох сонирхолтой байжээ. Төвд дэх эрх мэдлээ аажмаар өргөтгөн нэмэгдүүлсээр Чингийн эзэн хаад Юань гүрний эзэн хаадын Сакьяагийн сургуулийн тэргүүн лам нар лугаа байгуулснаас бага зэрэг өөр боловч урьд нь ч оршсоор ирсэн “өглөгийн эзэн- багш” хэмээх зарчмаар Далай ламтай харилцаа байгуулжээ. Төвдүүдийн хувьд Чин улсын хаад нь бурхан шашныг ивээн тэтгэгч ертөнц дахины хаад, Далай лам лугаа “багш-өглөгийн эзэн” гэсэн харилцаатай учир хууль ёсны засаглагчид болж харагдаж байв. Бээжингийн Найралт найрамдах ордон буюу Юнхэгүн сүмд байдаг Тэнгэрийн тэтгэсэн хааны “Лам нарт зориулсан сургаал”-д Юань улсаас ялгаатай нь Чин улс лам нарт “улсын багш” цол өгснөөс бус “хааны багш” цол өгсөнгүй гэж ярьсан нь үнэн байдалтай нийцэхгүй юм. Шашныг сайтар судалж, дандарын ёсны авшиг хүртэж явсан бурхан шашинтай Тэнгэрийн тэтгэсэн хаан шашны ёсоор бол түүнд авшиг хүртээсэн лам нь түүний багш болж байгааг мэдэхгүй байсан гэхэд бэрх. Түүний ингэж хэлэх болсон шалтгаан нь юу вэ гэхүл, хятадын уламжлалт боловсролын тогтолцоонд бурхны шашны эсрэг хандлага байсан бөгөөд бомбын шашны нэгэн адил бурхны шашныг эгэл ардын эгээрэл, “сайн эр” ийм зүйлээр оролдох ёсгүй гэж үзэж байв. Юнхэгүнд буй Тэнгэрийн тэтгэсэн хааны сургаалын манж эхэд “Намайг (Тэнгэрийн тэтгэсэн хаан – орч.) ном сурч эхлэхэд зарим хятад хүмүүс намайг хэтэрхий Шарын шашны зүг хэлбийрч байна гэж байсан” гэсэн мөр бий. Сонирхолтой нь энэ сургаалын хятад эхэд хятад гэсэн үг байхгүй". Манжийн хаадын шүтэж байсан бурхан шашин, тэдний ном сонссон, авшиг хүртсэн тухай зүйлс барагтай л бол хятад хэлний баримтанд тэмдэглээгүй байдаг. Төвдийн Чин улсаас хамаарах хамаарал нь эзэн хаан болон бурхан шашны том хувилгаадын хувийн харилцаа болон манжийн хаадын Төвдийн улс төрд асар их нөлөөлснөөр илэрч байсан юм. Гэвч зарим нэг хятад түшмэд болон түүхчдийн үзэхээр энэ үед Төвд нь Чингийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг болжээ. Гэхдээ үнэн хэрэгтээ Төвд нь Чингийн эзэн хаадын түшмэг улс байж, Төвдийн шашны мяндагтан лам нар л Чин улсын хаан лугаа “багш-өглөгийн эзэн” хэмээх харилцаа байгуулсан хэмээн өөрөө өөрсдийгөө хуурч байсан гэдэг үзлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү юм. Түшмэг улс болсныг хоёр этгээд хоёул хүлээн зөвшөөрөх ёстой (монгол ноёд болон манжийн хаадын харилцаа мэт) байтал манжийн хаан болон Далай ламын хооронд ийм зүйл болсонгүй билээ. Төвдийн Хятадыг нэрлэдэг “Хар хөндий” буюу Жанаг гэдэг нь Төвдийг оруулдаггүй бөгөөд Төвд болон Хятадын ямар нэг онцгой харилцааг ч илэрхийлдэггүй, мөн төвдүүдийн өөрсдийнх эх орны нэр Bod нь Хятадтай ямар ч харьцаагүй юм. Хунтайж зүүн Монголыг захирахын тулд Монгол журганыг байгуулсан бөгөөд энэхүү яамны нэг гол чиглэл нь үнэнч байдлаа илтгэж тангарагласан монгол ноёдод цол хэргэм олгохыг зохицуулах явдал байв. Хожим нь тус байгууллага нь Гадаад Монголын төрийг засах явдлын яам болсон бөгөөд Орос болон Төвдтэй харилцах харьцааг мэдэж байсан юм. Монголчуудад зориулсан Чингийн хууль дүрэм нь монголчуудын эрх зүйн уламжлал дээр суурилсан бөгөөд хожим нь Гадаад Монголын хууль зүйлийн бичгийн үндэс болжээ. Үүнд Монгол болон Төвд нь өөрийн хууль цаазтай, Хятадаас гаднах муж бөгөөд Монгол оронд хятад иргэд суурьшихыг хориглосон заалттай байлаа. Хятадуудыг Монголд суурьшихыг хориглосон тогтоол XVIII зууны сүүл XIX эхээр хэд хэдэн удаа гарчээ. Төвдийн хувьд Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас гаргасан хууль нь илүү богино байсан бөгөөд голдуу эзэн хаанд хүргэж ирэх алба, хувилгаан лам нарыг хойд дүрийг тодруулж батламжлах, Төвдийн санд орох татвар хураах зэрэг зүйлсийг л зохицуулсан шинжтэй байв. Ингэхлээр Чингийн харьяан орсон ард түмнүүдийн хувьд Чингийн төрийг хууль ёсны болгож байсан зүйлс нь тус бүр өөр байсан бөгөөд энэ нь хятадын уламжлалт ертөнцийг үзэх үзэл “бүдүүлгүүдийг” хятадын соёл иргэншилд дагуулах гэдэгтэй зөрчилдөж байсан юм. Чингийн эзэн хаад эсрэгээрээ монгол болон төвдүүдийг хятадад хайлагдахаас сэргийлсэн бодлого хэрэгжүүлж тэр нь бараг Чингийн төгсгөл хүртэл үргэлжилжээ. Манжийн хаад Күнзийн сургаалыг хөтөлбөр болгож байвч албан ёсны бөө удганыг ордонд байлгаж мөн хажуугаар нь бурхан шашны үнэнч сүсэгтнүүд байсан юм. Эзэнт гүрний өсөлт нь эзлэн түрэмгийлэх, түшмэг улс болгох эзэн албатын харилцаанд тулгуурлаж байжээ.

Чингийн ертөнцийг үзэх үзэл баримтлалын хямрал ба Синьхайн хувьсгал

ХХ зууны эхэн болоход үндэсний үзэл нь дэлхий дахин, олон улсын харилцаан дахь голлох хөдөлгөгч хүчин болж хувирсан бөгөөд Чин улсын хувьд өрнөдийн их гүрнүүдтэй тулгарснаас үүдэн уламжлалт хятад төвт үзэл нь гүн хямралд оржээ.45 Эзэнт гүрнийг хадгалж үлдээхийг хичээсэн бэлэвсэн хатан Цыси-гийн засаг зах хязгаарын ард түмнийг хятаджуулах шинэ бодлого хэрэгжүүлэв. Энэ нь Монгол болон Төвд лүгээ тогтоосон Чин улсын хуучин харилцааны нөхцлийг эвдсэн зүйл болж хариуд нь эдгээр орнууд тусгаар тогтнолоо зарлаж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлэв. Чжоу улсын ард түмнүүдээс ялгаатай нь төвд болон монголчуд өөрсдийгөө Хятадын ард түмэн гэж үзэж байсангүй. Хятадууд ч, манжууд ч тэр мөн тэднийг хятад гэж үзэж байсангүй.

Чин улсыг мөхөх үед энэ газар нутаг угсаатны хувьд ч, соёлын хувьд ч Хятад болоогүй байв. Засаглалын хувьд Монгол болон Төвд нь зөвхөн манжийн төртэй л холбоотой улсууд байж, энэ нь одоог хүртэл монгол болон төвдийн түүхийг үзэх ойлголтод хадгалагдаж үлджээ. Эндээс манжууд өөрсдөө эхлээд хайлж эхэлсэн бөгөөд Тэнгэрийн тэтгэсний сүүлийн жилүүдэд л гэхэд мужийн түшмэдийн 80% нь хань үндэстэн байжээ.46 XIX зуун болоход олон манж хүн эх хэлээ мартсан байсан бөгөөд зарим нэг нь цэргийн албанаас зайлсхийхийн тулд хятад болж бүртгүүлэх явдал ч гарчээ. 1907 онд хятад хүнийг Манж нутагт суурьшихыг хориглосон хоригийг цуцалснаас хойш 1930 он хүртэл тэндхийн хүн ам нь 17-оос 34 сая болж нэмэгджээ. 1930-аад он болоход Манж нутаг дахь хятад үндэстний хувь нь 93%-д хүрсэн байна.47 Гэвч тухайн үеийн зарим хятад зохиолд тэмдэглэснээр манж нар бүрмөсөн уусч чадаагүй байсан бөгөөд урьдын адил харийн түрэмгийлэгчид хэвээр үзэгдэж байсан гэдэг. Түүнээс гадна энэ үед хүрч ирэхэд манжууд нэгэнт тусдаа нэгэн үндэстний ухамсрыг бүрдүүлж байдаг түүх, хэл, эх орон зэрэгт үндэслэсэн сайтар бичигдэж, эзэнт гүрний зүгээс дэмжигдсэн үндэсний ухамсартай болчихсон байсан ч гэж үздэг. Чин гүрэнд байлдан дагуулагчид болон эзлэгдсэн улсын хоорондох тов тодорхой ялгаа хадгалагдсаар байсан тул энэ талаасаа энэ улс нь хятад биш харин жинхэнэ манж улс байсан юм.50 Хятадын нийгэмд байсаар ирсэн манжийн засагт дургүйцэх үзэл түргэн өсч нэмэгдсээр Синьхайн хувьсгалын гол хөдөлгөгч хүчин нь хань үндэсний үзэл болжээ. Манжийн төр үнэхээр хууль ёсны дагуу өөрийн эзэнт гүрнээ Хятадын бүгд найрамдах улс болгосон уу? Үүнд, юун түрүүн дараах хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй: 1861 – ээс 1908 оны хооронд эзэнт гүрнийг үнэн хэрэгтээ эзэн хаад бус харин бэлэвсэн хатан Цыси захирч байсан. Тэрбээр төр баригчийн статустай (анх удаа – 1861–1873 он, 2-дугаар удаа – 1875–1889 он, сүүлчийн удаа – 1898–1908 он) засаглаж байв.51 Эхний удаад 1861 оны төрийн эргэлтээр Түгээмэл элбэгт хааны(1850–1861) нас барахынхаа өмнө заасан төрийн эрх хамаарагчдыг дарж авснаар төр баригч болжээ.52 Төр баригч нь хааныг насан хүртэл бүх засгийн эрхийг барьж байсан (энэ нь бүр хожим 1908 онд гарсан зарлигуудад баталгаажсан байдаг) юм.53 Бүрэнт засагч хаан хорь ч хүрэлгүй 1875 онд нас барсан бөгөөд Цыси хатны зарлигаар түүний ач дүү Цзайтянийг Бадаргуулт төр (1875–1908) хаанд өргөмжилсөн нь тийм ч хууль ёсны үйлдэл байгаагүй гэхэд болно. Бадаргуулт төр хаан насанд хүрч, засгийн эрхийг өөрөө барин, шинэчлэлийг эхлүүлэхээр шийдсэнийг Цыси хатан болон түүнийг хүрээлэгсэд аюултайд тооцож 1898 онд түүнээс эзэн хааны тамгыг хураан авч түүний нэрийн өмнөөс өөрийгөө төр баригч болгосон зарлиг гаргуулжээ. Бадаргуулт төр хаан төр барьсангүй, гэрийн хорионд сууж, тогтмол доромжлол амсч Цыси хатныг нас барахаас нэг өдрийн өмнө хорлогдсон байдаг. Түүнийг залгамжилсан бага настай Хэвт ёс хаан засгийн эрхийг барьж байсангүй. Олон яамд болон засгийн газрын хамтран боловсруулсан Төр баригч вангийн тухай эзэн хааны зарлигийг 1908 оны 11 сарын 30-нд гаргасан бөгөөд түүнд: “Төрийн бүх хэргийг төр баригч ван шийдвэрлэх бөгөөд эзэн хааны тамгыг дарж нийтлэнэ. Онц чухал хэрэгт төр баригч ван бэлэвсэн хатан Люнъюйгийн саналыг сонсно” гэсэн байдаг.54 Хэвт ёс хааны эцэг төр баригч ван Чунь Юань Шикайг засгийн эрхэнд буцаж ирсний дараа 1911 оны 12 сарын 6-нд огцорчээ. Юань Шикай түүний оронд Бадаргуулт төр хааны бэлэвсэн хатан Лунъюйг төр баригч болгохыг хүссэн бөгөөд бэлэвсэн хатан Юань Шикайн шаардлагаар Хэвт ёс хааны нэрийн өмнөөс 1912 оны 2 сарын 12-нд зарлиг гаргаж, хаан төрийн эцэс болсныг зарлаж, эзэнт гүрнийг “таван үндэстний бүгд найрамдах улс” болсныг мэдэгдэв. Уг зарлигт: “Манж, хятад, монгол, хотон, төвд таван үндэстний бүх нутгийг багтаасан их Хятадын бүгд найрамдах улс байгуулсныг талархан хүлээж авч байна” гэсэн байдаг.55 Хаант засгийг эцэслүүлсэн гурван зарлигаар бүгд найрамдах улсыг үндэслэж, үндэстний хил, ялгааг арилгаж, эзэн хааны ёслолын эрх мэдэл, эд материалын элбэг хангамжийг үлдээж өгчээ.56 Ингэхлээр XIX зуунаас эхлэн манжийн эзэн хаад хууль ёсны эсэх нь эргэлзээтэй төр баригч хатны эрхэнд орсон байж, түүний дараа бас нэгэн төр баригч хатан эзэн хааны засгийг эцэслүүлж, бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрөв. Ингэж үзвэл эзэн хааныг насанд хүртэл эзэнт гүрнийг түр захирах эрх үүрэг бүхий төр баригч нарын гаргасан зарлиг, тушаал нь хэр зэрэг хууль ёсны үндэслэлтэй болох нь эргэлзээтэй болж ирнэ. Төр баригч эзэн хааныг огцруулж, хаант засгийг устгах эрхгүй байсан нь мэдээж.

Хятадын бүгд найрамдах улс Чин улсыг залгамжилсан эсэх

Бүгд найрамдах улсын талынхан хань үндэсний үзлийн давалгаан дээр бүгд найрамдах улсыг тунхаглаж өөрсдийн хөтөлбөр хаант засаг лугаа тохиролцсонгүй билээ. Эзэн хааны огцорсон зарлиг нь бүгд найрамдах улсын хууль ёсны үндэслэл нь ч болсонгүй. 1912-1914 онд гарсан Хятадын бүгд найрамдах улсын анхны үндсэн хуулинд эзэн хааны тэр зарлигийг дурдсан юм юу ч байхгүй.57 Тэр ч байтугай Сунь Ятсений Хятадын түр ерөнхийлөгчийн албанд орсон тунхаглалдаа хаант засгийн үлдэгдлийг бүрмөсөн устгах тухай дурдаж, энэ албаа Юань Шикайд юүлж өгсөн илгээлтийн үгээ Мин улсыг үндэслэсэн Чжу Юаньчжаны онгоны өмнө хэлэхдээ чөлөөт бүгд найрамдах улсыг байгуулж, үндэстний хүчит дайсан манж нарыг устгах тухай ярьжээ.58 Хожим болж ирэхэд ч гэсэн энэ зарлигийг эш үндэс болгосон зүйл гарсангүй. 1946 онд баталсан Бүгд найрамдах Хятад улсын үндсэн хуулийн оршил үгд үндсэн хуулийн чуулган нь “Бүгд Найрамдах Хятад улсыг үндэслэхдээ доктор Сунь Ятсений гэрээсэлсэн сургаалын дагуу олон ардаас итгэл хүлээсэн мандатын хүчээр” тус үндсэн хуулийг баталж байгаагаа илэрхийлжээ.59 БНХАУ-ын үндсэн хууль ч мөн ялгаагүй Чин улсын хаан төрийг огцруулсан тухай юу ч дурдсангүй ардын ардчилсан диктатурыг тунхагласан байдаг.60 Тэр ч байтугай 1954 оны анхдугаар хувилбарт нь “ардын хувьсгалын империализм, феодализм, хүнд сурталт капитализмыг ялсан ялалтыг” тунхаглажээ.61 Чин гүрний гадаадын гүрнүүдийн өмнө хүлээсэн үүргийг өөртөө хүлээж авснаар бүгд найрамдах засаглалынхан Бүгд Найрамдах Хятад улс нь олон улсын гэрээний хувьд Чин гүрнийг залгамжилснаа илэрхийлэв. Ингэсэнгүй бол Хятад дахь эдийн засаг, стратегийн ашиг сонирхлоо хадгалж үлдэх эрмэлзэлтэй гадаадын гүрнүүд тэднийг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Орчин үеийн олон улсын харилцааны эрх зүйд нэг улс оршин тогтнохгүй болж нөгөө улс үүсэх буюу аливаа нэг шинэ улс аль нэг улсын хэсэг нутаг дээр хяналт тогтоосноор хууль ёсны залгамжлах эрх үүсдэг. Гол асуудал нь шинэ үүссэн улс мөхсөн улсын олон улсын өмнө хүлээсэн эрх үүргийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг байв.62 Гэвч нэг улсын нөгөөгөө залгамжлах нь зөвхөн олон улсын гэрээгээр хязгаарлагддаг юм биш билээ. Шинэ Бүгд Найрамдах Хятад улсад Чин улсыг эзэнт гүрэн болгож, төв засгийн газрыг зах хязгаар нутагт хууль ёсны засаг болгож байсан тэр шинжүүд нь голдуу орхигдов. Харин Чин гүрний нэг онцлог болсон олон угсаатны шинж нь шинэ бүгд найрамдах улсад “таван үндэстний бүгд найрамдах улс” хэмээн үргэлжилж, БНХАУ-д ч уламжлагджээ. Тэдний энэ үзэл санаа нь хэр зөв юм бол? Бээжинг эзэлж авсан цагаасаа л эхлэн манжийн хаад манж, хятад бол нэг гэрийн хүн тул харшилдаангүй суух хэрэгтэй хэмээн тунхаглаж байсан боловч, үндэс угсаагаар ялгаварлан, хятадуудыг муугаар өгүүлэх явдал тасарсангүй. Чинг мөхөхөөс өмнөхөн л сая манж, хятад хэмээн ялгахгүй засаглалын шинэчлэл хийх нь хүчирхэг нэгдмэл улс байгуулах үндэс болно гэдгийг ойлгожээ.

Энэ нь “эзэнт гүрний хятад үндэстэн”64 биш байв. Үндэстэн гэдэг ойлголт нь аль нэгэн нутаг дэвсгэр дээр ямар нэг үндэстэн өөрийгөө зарлан тунхагласан үндэстэн улс гэдэг ойлголтод хамрагдах ёстой. Бүгд найрамдах Хятад улс нь тийм үндэстэн улс болсон юм. Чин гүрний үеийн “нэгэн гэр” гэснийг энэ улсад өөрөөр ойлгож байв. Бүх л албат харьяатаа эцгийн ёсоор энэрэх эзэн хаан бус харин хуулийн өмнөх иргэдийн тэгш эрх чухалчлагдаж байв. Энэ тэгш эрхийг тус улсад юу гэж тайлбарлаж байсан бэ?

1910-аад оны эхээр “Бүгд найрамдах улсын эцэг” Сунь Ятсений байгуулахаар зорьсон үндэстэн улс нь Хятадын уламжлалт загварыг үндэс болгож байсан бөгөөд хятадуудыг улсынхаа цорын ганц үндэстэн болгож, Тумэнхуй болон Гоминьдан намын хөтөлбөрт хань бус үндэстнүүдийг хайлуулах тухай тусгажээ. 1910-аад оны сүүлээр хятад үндэстнийг бусад үндэстэн лүгээ нийлүүлэн нэг үндэстэн болгож хайлуула хятад үндэстний (中華民族 чжунхуа миньцзу) шинэ зарчим болгох зорилго тавих болжээ. Гэвч 1921 онд Сунь Ятсен хань үндэстнийг ердөө чжунхуа миньцзу хэмээн өөрчлөн нэрлэх хэрэгтэй гэх буюу анхны санал руугаа эргэж буцсан байна.

Бүгд Найрамдах Хятад улс тогтсон эхний өдрүүдээс эхлэн хань үндэстний сэхээтний дунд “таван үндэстний” тухай мэтгэлцээн өрнөжээ. Их Хятад (Да Чжун-го чжу-и 大中国主义) болон Үндсэн Хятад (Бэнь-бу Чжун-го 本部中国) хэмээх хоёр ойлголтын тухайд голдуу маргаан болсон байна. Нэгдэх зарчмыг баримтлагчид нь хань үндэстнийг улс байгуулах чадвартай цорын ганц ард түмэн гэж үзэж байсан бол хоёр дахь үзлийг баримтлагчид “хил хязгаарын” ард түмнүүдэд тусгаар тогтнол олгож, тэдний тусламжтайгаар бүгд найрамдах улсын гадаад хилийг хамгаалах гэжээ. Эцэстээ монгол, төвд, уйгарууд өөрсдийн улсыг байгуулбал гадны улс хүчин тэднийг ашиглана гэж үзээд үүнийг хориглосон байна. Ингээд хань үндэсний үзэлтнүүд таван үндэстнээс бүрдэх “Дундадын үндэстэн” ( 中華民族чжунхуа миньцзу) хэмээх үзэлтийг дурдан гаргаж ирэв. Бүгд найрамдах засгийн эхний жилүүдэд барууны антропологи судалгааны үзэл санааг өргөнөөр хэлэлцэж, таван үндэстний язгуурын нэгэн гарал үүсэлтэй болохыг “үндэстэй тайлбарлахаар” оролдсон зүйлс гарчээ.66 Цусан төрлийн холбооноос гадна оршин байгаа орчных нь хүчин зүйлтэй нь ч холбож үзэх болсон байдаг. Жишээ нь, Чан Кайши Хятадын таван үндэстнийг арсьны өнгө, цусаар нь бус харин шашин суртал, газар зүйн байршлаар ялгаж байв.67 Гоминданы үеийн олон хятад судлаачид болон улс төрчид Хятадын таван үндэстэн нь өөр хоорондоо соёл, эдийн засаг, улс төр, түүхийн талаас нэгдмэл төрлийн холбоотой гэж бичиж байсан. “Үндэсний цөөнх/цөөн тоот үндэстэн” (少數民族шаошу миньцзу) гэдэг нэр томьёо дөнгөж 1924 оны Гоминдан намын хурал дээр дурдагдсан бөгөөд 1926 онд Эв хамт намын хуралд бас хэрэглэгджээ.68 1912 оны 10 сарын 28-ны ерөнхийлөгчийн зарлигт “Таван үндэстний бүгд найрамдах улс”-ыг байгуулав хэмээн зарласан байдаг. Гадаад Монгол болон Төвдийг өөртөө нэгтгэхийн тулд Юань Шикай тус улсуудын тусгаар тогтнолыг зарласан VIII Богд гэгээн болон XIII Далай ламыг өөрийн талд оруулахаар амжилтгүй оролджээ. Гэхдээ хуучин Чингийн үеийн “нэгэн гэр бүл” хэмээх үзэл санааг ашиглаж, Монгол, Төвд болон Хятадын хоорондох харилцаа нь Чин улсын хааны дарангуйллаас болж эвдэрсэн тул одоо “муу суртлыг арилгах” цаг болов гэсэн байна.69 1912 оны 4 сарын 15 болон 21-нд Юань Шикай зарлиг гаргаж Монгол болон Төвдийн түшмэг хараат байдлыг устгаж тэднийг шууд Хятадын мужуудтай адил болгов.70 Японы судлаачдын тэмдэглэсэнчлэн “таван үндэстний бүгд найрамдах улс” гэгч нь Чин улсын хуучин хил хязгаарын ард түмнүүдийн өөртөө эзэн мэдэх гэсэн хөдөлгөөнийг хүчээр дарах шинэ улс төрийн зэмсэг байсан аж.71 Түүнээс гадна, хятадын үндэсний үзэлтнүүд коммунистуудын нэгэн адил “зах хязгаарын ард түмнүүд”-ийг харийнхны империализм болон дотоодын феодализмтай хийх тэмцлийн холбоотон болгож харж байв.72 Уламжлалт хятад төвт үзэл санаанд суурилж, барууны үзэл санааны хүрээнд түүнийгээ тайлбарлах болсон бүгд найрамдах засаглалынхны үндэсний үзэл нь Чин гүрний хил хязгаарын дотор Бүгд найрамдах Хятад улс байгуулагдах хууль ёсны үндэслэлийн гол түлхүүр болжээ.73 Гэвч үүний хажуугаар анхнаасаа Чин улсын эсрэг гэхээсээ илүүтэй эзэнт гүрний харьяат газар нутгийг нөмрөн ирж буй хятадын хараа хяналтанд орохын эсрэг хань бус үндэстнүүдийн хөдөлгөөн эрчимжсэн байдаг.74 (Cross- ley, 1999, p. 343). Монгол, төвд, уйгарууд Синьхайн хувьсгал болон “таван үндэстний” “Дундадын үндэстэн” гэх үзэл санааг боловсруулахад ерөөсөө оролцсонгүй билээ. Тэдний бослого хөдөлгөөн нь Хятадын бүгд найрамдах улсыг байгуулахаар зорьсон биш харин өөрсдийнхөө тусгаар тогтносон улс байгуулахад чиглэж байв. Энэ тухайд VIII Богд гэгээн болон XIII Далай лам нарын хэлсэн үгс үүнийг тодорхой харуулна. 1912 оны 3 сард Богд гэгээн Юань Шикайд илгээсэн захидалдаа Монгол улс “хэзээ ч Хятадад захирагдаагүй, харин Чин улсын захиргааг л хүлээж явсан боловч Чингийн төр эдүгээ мөхөв. Тийм учир Монгол нь Хятад лугаа харилцаа тасрав” гэсэн байдаг.75 1913 онд бичсэн захидалдаа Манжийн хаант төр мөхсөнөөс Монгол, Хятад хэмээх хоёр тусдаа улс үүсч “Манай хоёр улсын хооронд ямар ч өр ширгүй бөгөөд Хятад улсын толгойд таны бие Монгол улсын тэргүүнд миний бие гарсан нь энэ хэргийн хамгийн зөв шийдвэр тул үүнээс болж харилцан дайсан бололцох хэрэггүй” гэжээ.76 Юань Шикайд илгээсэн бусад цахилгаандаа Британий эзэнт гүрнээс салж тусгаарласан Америкийн жишээг дурдаж, монгол болон хятадууд нь шүтлэг бишрэл, хэл аялга, ёс заншил, амьдрал ахуйн талаар ямар ч төсгүй хэмээгээд “Чин улс эзэн мэдэх эрхээ хятадын ард түмэнд шилжүүлэв” гэдэг нь хоосон үг хэмээн мэдэгджээ.77 XIII Далай ламд илгээсэн цахилгаандаа Юань Шикай хятадын цэргийн эрхтний Төвдөд үйлдсэн хэргийн төлөө уучлалт гуйгаад Далай ламыг хуучин зэрэг хэргэмд нь тохоон томилсноо мэдүүлжээ.78 Хариуд нь Далай лам өөрөө засаг барих тул ингэх шаардлагагүй гэсэн байдаг. Дундадын хүн буюу хятад гэдэг ойлголтыг одоо Хятадын иргэн бүрт хамруулж хэрэглэх болсон бөгөөд ингэхдээ “хань хятад”, “монгол хятад”, “төвд хятад” гэхчлэн нэрлэх болжээ. Гэвч энэ нэр томьёо нь юуны өмнө Хятад орон болоод хань угсаатантай л хамаатай тул дээрх нэр томьёонуудад хятад гэдгийг л тодотгож нэгдүгээрт тавьж байгаа юм. Эдүгээ төвд, монгол, түрэг үндэстнүүд нь БНХАУ-ын иргэн гэдгээр л тэднийг дундадын үндэстний нэг хэсэг байсан, тийм болохоор тэд Хятадын үндэстний гэр бүлд нийлэн орох ёстой гэсэн үг биш юм. Бүх нийтийн эрх тэгш байдлыг тунхагласан хэдий боловч “үндэсний цөөнх” нь Хятадын үндэстэн улс байгуулах үйл явцад анхнаасаа л орж чадсангүй билээ. Хэдийгээр улсын бүх иргэд хуулийн өмнө эрх тэгш боловч хамгийн чухал нь хань үндэстэн байсаар ирсэн юм. Энэ нь хятадын уламжлалт үзэл суртал, хань үндэстний хайлуулах (албан ёсоор хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй) бодлоготой тохирно. Түүхийн туршид хятад үндэстэн нь өөртөө олон янзын ард түмнийг хайлуулан оруулж авсан боловч энэ нь хятадын соёл иргэншлийн үндсэн ойлголтуудыг хүлээн зөвшөөрч, хятад болох хүсэл эрмэлзлийн үүднээс гарч байсан сайн дурын зүйл байсаар ирсэн билээ. Орчин үеийн Хятадын “цөөн тоот үндэстэн” ийм хүсэлгүй, харин ч өөрийн угсаа соёлын үзэл санааг хадгалахыг хичээж байна. Тийм учраас Хятадын бүх иргэнийг хамруулсан дундадын хүн буюу дундадын үндэстэн гэх ямар ч нэгдсэн зүйл байхгүй юм. Эдгээр нэр томьёог хань үндэстнээс “үндэстний цөөнх”-ийг хайлуулах үйл явцад л хамааруулж үзэж болно.

Тунхаглалын чанартай болоод бодит залгамж чанар

Юань, Чин гүрний олон угсаатны нэгдэл нь Хятадын бүгд найрамдах улстай холбогдох залгамж чанарын шалгуур үзүүлэлт болж чадахгүй байна. Аливаа улсуудын түүхэн залгамж чанарыг юугаар тодорхойлох вэ гэдэг нь одоо болтол нарийн шинжлэгдээгүй бөгөөд заримдаа энэхүү холбоос, залгамж чанар нь илэрхий байхад заримдаа маргалдааны сэдэв болдог. Үүний нэг сайн жишээ нь Ромын эзэнт гүрэн болно. Олон талаар Хятадтай адил төстэй: төвлөрсөн засаглалыг ариун зүйл болгож үзэх, дэлхий ертөнцийг ноёрхох санаархал, ромын харьяат бус ард түмнийг зэрлэг гэж үзэх, Ромын соён гэгээрүүлэх үүрэг, харьцангуй бага газар нутгаас өргөн уудам нутагт дэлгэрсэн Ромын соёл иргэншил гэх мэт. Ромын эзэнт гүрнийг залгамжлагч хэмээн Византи (улсын албан ёсны нэр нь Βασιλεία τῶν Ῥωμαίων буюу Ромын хаант улс бөгөөд оршин суугчдыг нь ромчууд гэж нэрлэж байв), Их Карлын эзэнт гүрэн, Ариун Ромын эзэнт гүрэн тус бүр өөрсдийгөө зарлаж байв. Константинополийг эзэлж авсны дараагаар тус улсын албан ёсны залгамжлагчдын тоонд Османы эзэнт гүрэн багтах болж, Габсбургийнхны захирсан Ариун Ромын эзэнт гүрэн болон Москвагийн хаант улс нь Византийн сүлд болох хоёр толгойтой бүргэдийг өөрсдийн сүлд болгожээ. Москва бүр өөрийгөө Ромын цорын ганц бөгөөд сүүлчийн залгамжлагч “гуравдугаар Ром” хэмээн зарлан тунхагласан үзэл санааг боловсруулав. Москвагийн их вангуудын уг шагийг Ромын эзэн хаан Октавиан Августаас эхлүүлэх болов.

Османы эзэнт гүрний султан II Мехмед Константинополийг эзэлж авсны сүүлээр өөрийгөө Византийн залгамжлагч хэмээн үзэж Кайсар- и-Рум буюу Ромын цезарь хэмээх цол өөртөө авчээ. Манжийн Чин улс нь хятадын Мин улсыг эзлэн авсны адил, түркийн Османы эзэнт гүрэн грекийн Византийг эзлэн авчээ. Манж нар ч, түркүүд ч тэр эзэлж авсан улсынхаа нийслэлийг өөрсдийн нийслэл (Бээжин, Константинополь) болгов. Манж нар өөрийн засаглалыг Монгол, Зүүнгар, Зүүн Туркестанд тогтоож, Төвд болон бусад нутгуудад нөлөөгөө тогтоосон бол түркүүд Балканы орнууд, Египет, Иракийг эзэлж, Алжир, Араб, Молдав болон бусад газар нөлөөгөө тогтоосон. Аль алинд нь түшмэг болон хараат улсууд байсан. Хоёуланд нь хуьсгал гарч, бутарч унасан. Грек, Хятад зэрэг эзэнт гүрнүүд нь эзлэгдэж харьяанд нь орсон орнуудад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гарч үндэстэн улсууд болон салж гарав. Грек өөрийн уугуул нутгийн нэг хэсгийг эргүүлэн олж аваад, Османы эзэнт гүрнээс үлдсэн өвд санаархсангүй (жишээ нь Йемен эсвэл Молдав), араб эсхүл молдавууд грекчүүдтэй “нэгэн гэр бүл” бөгөөд одоо “Ромын үндэстэнг” хамтран бүрдүүлж байгаа ч гэж үзсэнгүй. Гэтэл Хятад болохоор адилхан нөхцөлд Монгол, Төвд, Зүүн Туркестаныг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг, тэндэх оршин суугчдыг эртнээс хань үндэстэнтэй “нэгэн гэр бүл” нэг үндэстнийг бүрдүүлсээр ирсэн гэж үзэх юм. Үүнтэй төстэй жишээг Алс дорно дахинаас ч олж харж болно. Дундад улс хэмээх үзэл санааг хүлээн авсан улсууд хятадын төрийн үзэл санааг хэрэглэж эхэлсэн бөгөөд Хятадын зарим нэг хөрш хятадын дүрс үсэг буюу Күнзийн суртлыг хүлээж аваад зогссонгүй мөн улс төрийн үзэл суртлыг нь ч хүлээн авчээ. Вьетнамын эзэн хаан XIX зууны эхэнд өөрийнхөө улсыг Хятад буюу Дундад улс (Trung quốc) хэмээн нэрлэж, вьетнам бус ард түмнүүдийг бүдүүлгүүд хэмээн нэрлэж байв. Японд ч гэсэн мөн нэг хэсэг Дундад улс хэмээх нэр томьёог өөрийн нэр болгон ашиглаж байж билээ.

Дүгнэлт

Ингэхлээр хятад төвт загвараас ангид түүхийг авч үзэх юм бол хэдэн зуун жилийн турш өөр өөр төрийн доор оршиж, хэзээ ч өөр улсын харьяанд орж байгаагүй нэг л Хятадын тухай (нэгдмэл болон тархай бутархай) үзэл санааг хүлээн авахад бэрх болно. Тухайн улсын өөрийгөө нэрлэх нэр болон залгамж чанарын тухай тунхаглал нь өөрөө түүхийн залгамж чанарыг бүтээн харуулж байгаа юм биш билээ. “Хятад” хэмээх ойлголт нь харийн дарлалаас хятадын ард түмнийг үндэстний хувьд чөлөөлөх, дотоодын зөрчил тэмцэл буюу нэгдсэн улсын төлөөх тэмцэл, харь улсаас эзэлж авсан Хятад нутгийг захирах үндэслэл, дэлхийн эзэнт гүрэн байгуулах, өөр улсуудыг харьяандаа оруулж захирах зэргээр янз бүрийн нөхцөл байдалд янз бүрийн зорилгоор хэрэглэгдэж байв. Ляо, Цзинь, Юань болон Чин улсуудыг үндэстний цөөнхийн тогтоосон Хятадын төр улс гэж харах хэрэггүй бөгөөд харин хятан, жүрчин, монгол манж зэрэг хятад бус ард түмнүүдийн байгуулсан Хятадыг бүхлээр нь буюу хэсэгчлэн өөртөө нэгтгэсэн олон үндэстний эзэнт гүрэн гэж үзэх хэрэгтэй. Зохион байгуулалт, бүтэц, нийгэм соёлын үзэл санаа, удирдлага, үндэсний бодлого зэргээрээ Юань болон Чин улс нь тухайн цаг үеийнхээ Сүн, Мин зэрэг Хятадын төр улс, түүнээс хойших Бүгдн Найрамдах Хятад Улс болон БНХАУ-аас ялгаатай улсууд болно. Юань болон Чин улсыг Хятад гэж үзэж болохгүй бөгөөд тухайн үед Хятад нь тэдний хэсэг л байсан юм. Манж болон хятадуудын Дундад улс нь дэлхийн хамгийн гол гүрэн гэж тунхаглаж байсан нь герман, осман, орос болон бусад орны хаад өөрсдийнхөө Ромын эзэнт гүрний залгамжлагч гэж тунхаглаж байсантай л адил зүйл болно.

Энэ нь олон улсын эрх зүйн мөн чанар болж чадахгүй бөгөөд тэр тусмаа ямар нэг хууль зүйн гаргалгааны үндэс болж чадахгүй. Түүхийн туршид хятадын ертөнцийг үзэх үзэл чамгүй өөрчлөгдсөн79 боловч эдгээр өөрчлөлтүүдийг нь олон төр ээлжлэн тогтсон нэг л эзэнт гүрний хүрээн дотор бус харин хятадын болон харийн төр болох Мин болоод Чин улс нь хоёр өөр улс, тэдний “Дундад улс” гэх ойлголт нь харилцан зөрж байсан гэдгээр тайлбарлавал илүү зохимжтой. Хань угсаатны үндэстэн улс болох Бүгд Найрамдах Хятад улс болон БНХАУ нь Чин улсын бараг бүх нутаг дэвсгэрийг хамран хурааж чадсан нь нэг улсын залгамж чанарын үндсэн дээр бус харин сул хөршүүдийнхээ газар нутгийг эзэлж авснаас үүдсэн зүйл юм. Үүнийгээ үндэслэлтэй болгохын тулд хятадын үндэсний үзэлтнүүд “таван үндэстний бүгд найрамдах улс” гэх үзэл баримтлалыг боловсруулжээ. Бусад эзэнт гүрнүүд (жишээ нь Осман, Герман болон Британи) бутран унахад дотоодын болон олон улсын учир шалтгааны улмаас (зөвхөн хэдхэн тохиолдлыг эс тооцвол) яг үүн шиг нэг улс нь нөгөөгийнхөө газар нутгийг нь эзэлж авах боломж гарч байсангүй. Гэвч энэ тохиолдолд том гүрнүүд тэдний эрх ашиг нь Чин гүрнийг мөхсөний дараа тусгаар тогтносон улсууд биш харин “нэгдсэн Хятад” байсан тохиолдолд л сая хөндөгдөхгүй үлдэнэ гэж тооцоолсон учраас ийм зүйл болсон байна. Чингийн хил хязгаар доторх нэгдсэн Хятад гэх ойлголт нь хятадын үндэсний үзэл болон өрнөдийн империализмаас үүссэн бүтээгдхүүн юм. Монгол, төвд, түрэг үндэстнүүдийг багтаасан “нэгдсэн хятад үндэстэн” гэж байхгүй. Хятадыг хэдэн мянган жилийн турш эсхүл дор хаяж дундад зууны үеэс эхлэн “үндэстний цөөнх”-ийг багтаах болсон олон үндэстний улс гэж үзэх орчин үеийн үзэл нь үнэндээ түүхэн домог болох юм.

Тайлбар, эх сурвалжууд: 

  1. 1 Zhao G. Reinventing China: Imperial Qing Ideology and the Rise of Modern Chinese National Identity in the Early Twentieth Century // Modern China. 2006. V. 32, No1. p.14

  2. 2  Уламжлалт монгол орчуулгад дэлхий дахин гэдэг.

  3. 3 Das S.Ch. A Tibetan-English Dictionary with Sanskrit Synonyms. Calcutta: Bengal Secretariat Book Dept. 1902

  4. 4  Бира Ш. Монголын тэнгэрийн Yзэл. Улаанбаатар:Олон Улсын Монгол Судлалын Холбоо. 2011.

    5  Монгол хэлний ulus гэдэг нь улс гэсэн үндсэн утгатай. Гэвч суурин соёлоос ялгаатай нь нүүдлийн соёлтой ард түмэнд улс гэдэг нь юуны өмнө ард түмэнд хамаарах ойлголт бөгөөд ямар нэг тодорхой газар нутаг буюу хил хязгаартай холбоотой байдаггүй. Хожим хятадын нөлөөгөөр монголчууд энэ үгээрээ мөн хятадын чао буюу династийг нэрлэх болсон байна. Гэвч монгол хэлэнд анхнаасаа европын династийг илэрхийлэх үг байсангүй шиг бөгөөд хааны ураг гэсэн утгатай угсаа гэдэг үг л дөхөж очих юм. (зохиогчдын тайлбар – орч.)

    6  Юань ши 元史 (История (династии) Юань) / Сун Лянь, Ван Вэй и др. (сост.) Эр-ши у ши 二十五史 (Двадцать пять династийных историй). Пекин, 1986. Т. 1–12. Т. 9. цз. 4, с. 7245–7246

    7 Liu A. Two Rulers in One Reign: Dorgon and Shun-chih 1644–1680. Canberra, 1989. p.73
    8 Jiu Manzhou dang, 1969: 21,223; Kyu Manshu to, 1975: 173, 250, 266; Li Xuezhi, 1971: 57-63; Zhao G. Reinventing China: Imperial Qing Ideology and the Rise of Modern Chinese National Identity in the Early Twentieth Century // 
    Modern China. 2006. V. 32, No1.p. 5

    9 Zhao G. Reinventing China: Imperial Qing Ideology and the Rise of Modern Chinese National Identity in the Early Twentieth Century // Modern China. 2006. V. 32, No1. p.11

    10 Zhao G. Reinventing China: Imperial Qing Ideology and the Rise of Modern Chinese National Identity in the Early Twentieth Century // Modern China. 2006. V. 32, No1. p.6-10

    11 РГАДА, ф. Монгольские дела, оп. 1, 1673 г., д. 2, л. 10–14; ф. Сибирский приказ, стлб. 535, л. 3-9; ф. Сибирский приказ, стлб. 535, л. 17; Дополнения к Актам историческим. 1857. Т. 6. No6/III; Ведомость о китайской земле // Страны и народы Востока. М., 1961. Вып. 2.

    12  Zhao G. Reinventing China: Imperial Qing Ideology and the Rise of Modern Chinese National Identity in the Early Twentieth Century // Modern China. 2006. V. 32, No1. p.9-11

    13  Сборник договоров России с Китаем. 1689–1881 гг. СПб., 1889. c.10-15, 50-195

    14  АВПРИ, ф. Китайский стол; ф. Миссия в Пекине; Сборник договоров России с Китаем. 1689–1881 гг. СПб., 1889. c.211

    15  MacMurray J.V.A. Treaties and Agreements with and Concerning China. 1894–1919. N.Y.. 1921.

    16  Жамбадорж, с. 62; Эрдэнипэл, с. 116, 161, 224, 247 – История в трудах ученых лам. М., 2005; Elverskog J. Our Great Qing. The Mongols, Buddhism and the State in Late Imperial China. Honolulu, 2006, Батсайхан О. Монголын түүхийн эх сурвалж (1911–1921) (Оригинальные источники по монгольской истории (1911–1921 гг.). Улаанбаатар. 2010.

    17  Farquhar D.M. Mongolian Versus Chinese Elements in the Early Manchu State // Ch'ing-shih wen-t'i. Vol. 2. 1971. No6. p.18-19

    18  Zhao G. Reinventing China: Imperial Qing Ideology and the Rise of Modern Chinese National Identity in the Early Twentieth Century // Modern China. 2006. V. 32, No1. p.6

    19  Непомнин О.Е. История Китая: эпоха Цин. XVII – начало ХХ в. М., 2005. c.44 Страны и народы Востока. М., 1961. Вып. 2.

    20  Zhao G. Reinventing China: Imperial Qing Ideology and the Rise of Modern Chinese National Identity in the Early Twentieth Century // Modern China. 2006. V. 32, No1. p.6-8

    21  Smith W.W. Tibetan Nation. A History of Tibetan Nationalism and Sino-Tibetan Relations. Boulder, 1996. p.145

    22  Wang Q.E. History, Space, and Ethnicity: the Chinese Worldview // J. World History. 1999. Vol. 10. No2. p.290

    23  Wang Q.E. History, Space, and Ethnicity: the Chinese Worldview // J. World History. 1999. Vol. 10. No2. p.303

    24  Li D. “The Central Kingdom” and “the Realm under Heaven” Coming to Mean the Same: the Process of the Formation of Territory in Ancient China // Frontier Hist. China. 2008. Vol. 3. No 3. p.346-347

    25  Zhao G. Reinventing China: Imperial Qing Ideology and the Rise of Modern Chinese National Identity in the Early Twentieth Century // Modern China. 2006. V. 32, No1. p. 4, 11-12

    26  Jia J. Whose Xinjiang? The Transition in Chinese Intellectuals’ Imagination of the “New Dominion” during the Qing Dynasty // Harvard-Yenching Inst. Working Paper Ser. 2011.

    27  Jia J. Whose Xinjiang? The Transition in Chinese Intellectuals’ Imagination of the “New Dominion” during the Qing Dynasty // Harvard-Yenching Inst. Working Paper Ser. 2011. 

    28  Crossley P. A Translucent Mirror. History and Identity in Qing Imperial Ideology. Berkeley–Los Angeles–London, 1999. p.46

    29  Zhao G. Reinventing China: Imperial Qing Ideology and the Rise of Modern Chinese National Identity in the Early Twentieth Century // Modern China. 2006. V. 32, No1. p.14

    30  Крюков М.В., Малявин В.В., Софронов М.В., Чебоксаров Н.Н. Этническая история китайцев в XIX – начале XX века. М., 1993. c.329

    31  Үнэндээ Хунтайж бус харин түүний хүү Фулинь Эеэр засагч хаан нь Хунтайжийн монгол хатан Хавт Хасарын угсааны Бумбутай хатнаас төрсөн юм. Хунтайжийн эх нь манжийн ехэнара овгийн хүн байсан – орч.

    32  Пучковский Л.С. Идея преемственности происхождения ханов в монгольских летописях XVII–XIX вв. // Труды 25-го Международного конгресса востоковедов. М., 1963. Т. 5. c.340-341; Crossley P. A Translucent Mirror. History and Identity in Qing Imperial Ideology. Berkeley–Los Angeles–London, 1999. p.212, 224

    33  Бира Ш. Монгольская тибетоязычная историческая литература (XVII–XIX). Улан-Батор, 1960. c.55

    34  Пучковский Л.С. Идея преемственности происхождения ханов в монгольских летописях XVII–XIX вв. 

    35  Elverskog J. Our Great Qing. The Mongols, Buddhism and the State in Late Imperial China. Honolulu, 2006. p.135

    36  Crossley P. A Translucent Mirror. History and Identity in Qing Imperial Ideology. Berkeley–Los Angeles–London, 1999. p.242; АВПРИ, ф. 143 Китайский стол, оп. 491, д. 78, л. 107-114; Shakabpa W.D. One Hundred Thousand Moons. An Advanced Political History of Tibet. Vol. 1. Leiden–Boston. 2010. p.456, 498-501

    37  Кузьмин, 2012, с. 261-273

    38  Farquhar D.M. Emperor as Bodhisattva in the governance of the Ch‘ing Empire // Harvard J. Asiatic Studies. 1978.

    39  Успенский, 1996, с. 43

    40  Лу Хуачжу. Описание Тибета в нынешнем его состоянии. СПб., 1828 с. XXII-XXIII; Мартынов А.С. Статус Тибета в XVII–XVIII веках. М., 1978. c.235-278; Smith W.W. Tibetan Nation. A History of Tibetan Nationalism and Sino-Tibetan Relations. Boulder, 1996. p.148

    41  Беспрозванных Е.Л. Лидеры Тибета и их роль в тибето-китайских отношениях XVII–XVIII в. Волгоград, 2001. c.307-308

    42  Sperling E. The Tibet-China Conflict: History and Polemics // Policy Studies. 2004. Vol. 7. p.34

    43  Липовцов С. Уложение китайской Палаты внешних сношений. СПб., 1828. Т.1

    44  Липовцов С. Уложение китайской Палаты внешних сношений. СПб., 1828. Т.2. c.191-277

    45  Chen Zhimin. Nationalism, Internationalism and Chinese Foreign Policy // J. Contemporary China. V. 14, No42, 2005. p.52-53

    46  Rigger Sh. Voices of Manchu Identity // Cultural Encounters on China's Ethnic Frontiers. Seattle, 1994. p.197

    47  Маньчжурия. Экономико-географическое описание. Ч. 1. Харбин. 1934. c.94

    48  Zarrow P. Historical Trauma: Anti-Manchuism and Memories of Atrocity in Late Qing China // History and Memory.

    2004. Vol. 16. No2. Special issue: Traumatic Memory in Chinese History. p.67-107

    49  Crossley P.K. Thinking about Ethnicity in Early Modern China // Late Imperial China. 1990. Vol. 11. No1. p.19

    50  Elliott M.C. The Manchu Way. The Eight Banners and Ethnic Identity in Late Imperial China. Stanford, 2001. p.5

    51  Bland J.O.P., Backhouse E. China under the Empress Dowager. Being the History of the Life and Times of Tzu Hsi. L., 1910. p.51

    52  Kwong L.S.K. Imperial Authority in Crisis: An Interpretation of the Coup D'etat of 1861 // Modern Asian Studies. 1983. Vol. 17. No2. p.221-238

    53  АВПРИ, ф. 188: Миссия в Пекине, оп. 761, д. 1271, 1272

    54  Бруннарт И.С., Гагельстром В.В. Современная политическая организация Китая. Пекин, 1910. c.32-33

    55  Zhao G. Reinventing China: Imperial Qing Ideology and the Rise of Modern Chinese National Identity in the Early

    Twentieth Century // Modern China. 2006. V. 32, No1. p.16

    56  Weale B.L.P. Fight for Republic of China. L., 1918. p.295-298

    57  Weale B.L.P. Fight for Republic of China. L., 1918. p.299-350

    58  Giles H.A. China and the Manchus. Cambridge, 1912; Сунь Ятсен. Избранные произведения. М., 1985. c.121-123;

    Сидихменов В.Я. Маньчжурские правители Китая. М., 1985. c.288-289

    59  The Constitution of the Republic of China

    60  Constitution of the Peoples Republic of China [2004]

    61  Constitution of the Peoples Republic of China [1954]

    62  West's Encyclopedia of American Law. Ed. 2. 2008. The Gale Group, Inc. 

    63  Zhao G. Reinventing China: Imperial Qing Ideology and the Rise of Modern Chinese National Identity in the Early Twentieth Century // Modern China. 2006. V. 32, No1. p.21-22

    64  Byung H. Forging the Imperial Nation: Imperialism, Nationalism, and Ethnic Boundaries in China’s Longue Duree. Ph. D. Diss. Univ of Michigan., 1911. p.229

    65  Esherick J.W. How the Qing became China / Empire to Nation. Historical Perspectives on the Making of the Modern World. Lanham, MD, 2006. p.244

    66  Ishikawa Y. Anti-Manchu Racism and the Rise of Anthropology in Early 20th Century China // Sino-Japanese Studies. 2003. Vol. 15. p.8-26; Leibold J. Competing Narratives of Racial unity in Republican China: from the Yellow Emperor to Peking Man // Modern China. 2006. Vol. 32. No2. p.188-194, 210-212

    67  Chiang Kai-shek. China's Destiny and Chinese Economic Theory. N.Y., 1947. p.39-40

    68  Jin B. When Does the Word “Minority Nationality” (Shaoshu Minzu) (first) Appear in our Country? // Nationality

    Solidarity (Minzu Tuanjie). 1987. Vol. 6 // 

    69  Сведения о государствах Дальнего Востока. Иркутск, 1912. No3.

    70  АВПРИ, ф. Китайский стол, ф.136, л.126, 158

    71  Leibold J. Competing Narratives of Racial unity in Republican China: from the Yellow Emperor to Peking Man //

    Modern China. 2006. Vol. 32. No2. p.188-191

    72  Leibold J. Competing Narratives of Racial unity in Republican China: from the Yellow Emperor to Peking Man //

    Modern China. 2006. Vol. 32. No2. p.2

    73  Ishikawa Y. Anti-Manchu Racism and the Rise of Anthropology in Early 20th Century China // Sino-Japanese Studies.

    2003. Vol. 15. p.8-18

    74  Crossley P. A Translucent Mirror. History and Identity in Qing Imperial Ideology. Berkeley–Los Angeles–London, 1999. 

    75  Белов Е.А. Россия и Монголия (1911–1919 гг.). М., 1999. c.60

    76  Белов Е.А. Россия и Монголия (1911–1919 гг.). М., 1999. c.103

    77  Белов Е.А. Россия и Монголия (1911–1919 гг.). М., 1999. c.102; Коростовец И.Я. От Чингис хана до Советской

    республики. Улан-Батор, 2004. c.281-282

    78  Шакабпа В.Д. Тибет: политическая история. СПб., 2003. c.259

    79 Wang Q.E. History, Space, and Ethnicity: the Chinese Worldview // J. World History. 1999. Vol. 10. No2. p.304, 395

     

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.195.205) 2018-11-20 20:47
      • 0
      • 4

      Оросын монголч эрдэмтдийн судалгааны бүтээл байх нь. Их сонирхолтой талаас бичиж. Манай түүхчид харьцуулж уншвал зүгээр санагдлаа.

      Хариулах