Стандартаараа бол 1-р ангийн хүүхэд 30 минутын бататгах даалгавар л хийх ёстой байдаг

Twitter Print
2019 оны 03-р сар 22-нд 15:08 цагт
Мэдээний зураг,

1-3-р анги буюу бага ангийн хүүхэд нь өдөрт 2-3, түүнээс дээш цагаар гэрийн даалгавартай зууралдаад байвал ХАЯ, ОРХИ. Стандартаараа бол 1-р ангийн хүүхэд 30 минутын бататгах даалгавар л хийх ёстой байдаг. 

Хүүхдийн хөгжих хөдлөх, гэр бүлийнхэнтэйгээ "хамт байх" эрхийг боомилсон стандартгүй даалгавар өгөөд байгаа сургуулиудтай нь тэмц, багшид нь саналаа хэл. Багш нарт эцэг эхийн санал хүсэлтийг дамжуулах эрх бий.

Харсаар байгаад, хүүхэд рүүгээ хашгирсаар байгаад ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ үйлдэл гүйцэтгэгч болгож орхилоо. Бүүр арга ядахдаа эмээ өвөө нь өмнөөс нь хийж өгч буруу дадалд сургаж байна.

Гэрийн даалгавар их хийснээрээ сууж сурна гэж үү? Ёстой үгүй.

Харин оронд нь ном уншиж өг, 3-4 үлгэрийг хүүхэд 25-30 минут маш анхааралтай сонсчихдог, бүр амаа ангайж суугаад сонсдог. Ам ангайсан байхад түүнийг хаахаа хүртэл "мартаад" тархи ном руу анхаарсан байна. Ингэж санамсаргүй анхаарал төвлөрөлт бий болж, хүүхэд тогтвортой анхааралтай суудаг болдог. Хүчээр биш.

Гэр бүлээрээ явган алх, хөдөлгөөнт хөгжөөнт тоглоом тогло, хөгжмийн хэмнэлээр бүжиглэ. Энэ бүхэн хүүхдийн тархи, сэтгэхүй, хэл яриа, бие бялдарын хөгжлийг зөв дэмжинэ.

Гэрийн даалгавар өгөхдөө "ХҮН"-ээ бод. Ид хөгжих цагаас нь эхлээд сэтгэхүйг нь хүчээр хайрцаглаад, хөшөөгөөд, суралцахаас залхаагаад, зүгээр л програмчлаад байна шүү дээ.

Тэгээд эргээд чин зорилго, сэтгэл хөдлөл, чөлөөт сэтгэлгээ нэхдэг?

Үнэндээ бол боловсролын удирдах салбарт нь ХҮН ажилладаг улс оронд хэзээ ч ингэж хүүхдийг хөшөөх даалгавар өгдөггүй шүү. Ээж аавууд өөрсдөө судлаарай.

ХҮҮХДИЙН ХӨГЖИХ ЭРХИЙГ ХҮНДЭЛЦГЭЭЕ!

Г.Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр, Сэтгэл Судлалын докторант

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.