Даралт ихсэх өвчний эмчилгээний чухал тулгуур нь даралтны эмийг зөв уух юм

Twitter Print
2018 оны 12-р сар 01-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Даралт ихсэх өвчин 

Даралт ихсэх өвчний эмчилгээний чухал тулгуур нь даралтын эм уух юм. Гэвч эмийн гаж нөлөөнөөс санаа зовон эм уухаа болих гэх мэт буруу ойлголт бүхий хүмүүст ч эм уух зөв ойлголтыг өгч даралтын эмээ тогтмол ууцгаая.

Даралтын эмийг уух үндсэн утга нь

Даралт ихсэх өвчнийг амархан оношлон, үр дүнтэй эмүүд маш олон байдаг боловч даралт ихсэх өвчтэй,өвчтөний тоо буурахгүй байгаа нь орчин цагийн бодит байдал юм. Энэ бодит байдлын хамгийн том шалтгааны нэг нь өвчтөн бүр даралтын эмний тухай сайн мэдэхгүй байгаа явдал юм.

Нийгэм эрүүл мэндийн эмч мэргэжилтэн, хоолны шим тэжээлийн мэргэжилтэн эмч нарын бүрэлдэхүүнтэй мэргэжилтэнгүүдийн асуумж судалгаагаар "яагаад даралтын эмээ ууж байгаад дунд нь таслан уухаа больдог вэ? " гэсэн асуултын хариултанд даралт буурахаар нь даралтын эм уух шаардлагагүй гэж бодсон эсвэл зовиур шаналгаа арилсан тул уухаа больсон гэж хариулсан байна. Энэ хариултаас үндэслэн даралтын эм уух тухай зөв ойлголт байхгүй байна гэж дүгнэхэд хүргэв.

Даралтын эмний гол зорилго нь даралт бууруулах нь эцсийн зорилго бус юм. Даралтын эм бол даралт бууруулах гэсэн зорилгоос гадна тархи, зүрх, бөөр зэрэг чухал эрхтэнг хамгаалах гэсэн гол зорилготой болно. Даралт ихсэх өвчний улмаас тархи, зүрх, бөөр зэрэг эрхтэнд гэмтэл учрах нь хялбар учир даралтны эм ууна гэдэг нь чухал эрхтэнээ хамгаалж байгаа гэж ойлгох хэрэгтэй юм. Яагаад гэвэл эдгээр эрхтэнүүд доторхи судаснууд нь бүдүүн судаснаас нарийн судас болон салаалсан бүтэцтэй байдаг. Иймээс бүдүүн судасны хана уруу дарах даралт нь тэр хэвээрээ нарийн судас уруу дарах тул нарийн судасанд өндөр даралтаар дарах даралт үргэлжлээд байвал тухайн эрхтэний судас нь гэмтэлд өртөх нь хялбар болно. 

Тархины судас гэмтэлд өртвөл цус харвах, зөнөх гэх мэт,зүрхний судас гэмтэлд өртвөл зүрхний бах, зүрхний шигдээс гэх мэт, бөөрний судас гэмтэлд өртвөл бөөрний архаг өвчнүүд болон бөөрний дутагдал зэрэг өвчнүүдэд хүргэх болно. 

Даралтын эм бол бүх насаараа уух шаардлагатай гэдэг нь ийм учиртай болно. Гэхдээ хөнгөн хэлбэрийн үед бол хоолны давс багасгах, өдөр тутамын амьдралдаа дасгал хөдөлгөөн хийж хэвшил болгох зэрэг амьдралын дадал зуршилаа сайжруулан, эмээ зогсоох тохиолдол байдаг.

Даралт бууруулах эм нь 2 төрөл

Үүнд :

• Судас өргөсгөж даралт бууруулах

• Цусны хэмжээг багасгаж даралт бууруулах

Судас өргөсгөн даралт бууруулах эмэнд

• Calcium antagonist

• Angiotensin receptor blocker

• Angiotensin-converting enzyme

Цусны хэмжээ багасгаж даралт бууруулах эмэнд шээс хөөх эм орно.

Эдгээр эмийг эхлээд нэг төрөлийг нь бага хэмжээгээр эхлэн хэрэглэж эхэлнэ.

Даралтын хэмжээ болон бусад өвчин зэргийг бодолцон, үйлчилгээ нь өөр 2-3 төрлийн эмтэй хавсарган хэрэглэх ч тохиолдол байна.

Мөн эхнээсээ 2 төрлийн эмийг хэрэглэх тохиолдол ч байна.

Хүнд хэлбэрийн гаж нөлөө үзүүлэх нь бага. Бусад өвчний үед хэрэглэдэг эмтэй адил даралтын эмэнд бас гаж нөлөө байдаг. Гэвч сүүлийн үеийн даралтын эмэнд асуудалд хүрэхүйц гаж нөлөө үзүүлэх эм бараг байхгүй болсон. Гэхдээ хэрэв өөрт сэтгэл зовоосон шинж тэмдэг илэрвэл дураараа эмээ зогсоолгүйгээр заавал хариуцсан эмчтэйгээ зөвлөөрөй.

Даралт буурахгүй үед өөр бусад өвчний шалтгаан болж хоёрдогчоор даралт ихсэх магадлал

Давсны хэрэглээг багасгаж, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн тогтмол хийж, даралтын эм уугаад ч даралт буурахгүй тохиолдолд хоёрдогчоор даралт ихсэх тохиолдол байна.

Төлөөлөл болгон натрийг хуримтлуулах үйлчилгээтэй альдостерон гормон нь ихсэх Primary aldosteronism гэх өвчин юм. Бөөрний дээд булчирхайн хавдар эсвэл томрох зэрэг өвчний улмаас даралт ихсэх гормон нь их ялгардаг. Мөн бөөрний өвчний тухайд бөөрний артерийн судас нарийсах өвчний улмаас хоёрдогчоор даралт ихсэнэ. Ямар ч өвчнөөс шалтгаалан даралт ихдэх тохиолдол байдаг тул уг өвчнийг эмчлэвэл даралт буурна.

Анзааралгүй өнгөрөөж болохгүй

Үйлчилгээ нь өөр өөр 3 төрлийн даралтын эм уугаад даралт буурахгүй байгаа тохиолдол болон 20-30 насны хүмүүст даралт ихсэх өвчин зэрэг илэрвэл Primary aldosteronism болон хоёрдогчоор даралт ихсэх өвчин гэж эргэлзэнэ.

Primary aldosteronism өвчин бол цусны шинжилгээгээр альдостерон гормонтой, ренин ферментийн хэмжээг тодорхойлно.

Primary aldosteronism бол бөөрний дээд булчирхайн хавдар байж түүнээс шалтгаалж байх тохиолдолтой эсвэл бөөрний дээд булчирхай томорч өөрчлөгдсөн байх зэргээс шалтгаалан даралт ихсэх тохиолдол бий.

Эмчилгээ нь хавдар байгаа эсэх, эмгэг өөрчлөлт зэргээс шалтгаалан өөр өөр байна. Нэг талд нь хавдар байвал дурангийн хагалгаагаар хавдартай бөөрний дээд булчирхайг авна.

Хос эрхтэн учир нэгийг нь авсан ч үлдсэн нэг нь хэрэгцээт гормоныг ялгаруулна. Хэрэв бөөрний дээд булчирхайн хавдаргүй зөвхөн бөөрний дээд булчирхай томорсон бол альдостерон үйлчилгээг сааруулах эмийн эмчилгээ хийнэ.

Дүгнэлт

• Даралтын эм нь зөвхөн даралт бууруулахын төлөө бус чухал эрхтнийг хамгаалахын төлөө эм болно.

• Даралтын эмний үндсэн зорилгыг ойлгосноор эмийн тогтмол байнга ууж байх

• Даралтын эмээ тогтмол байнга тасралтгүй хэрэглээд байхад даралт буухгүй бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөн хоёрдогч хэлбэрийн даралт ихдэх өвчин гэж сэжиглэн дэлгэрэнгүй шинжилгээ өгөх

Даралт ихсэх өвчний тухай эмнэлэгийн бус энгийн хүмүүст зориулсан үндсэн мэдлэг болон урьдчилан сэргийлэх тухай Японы Тохокү Анагаахын Их Сургуулийн бөөр болон дотоод шүүрлийн мэргэжилтэн, тэр дундаа даралт ихсэх өвчний тухайд нарийвччлан судлаж мэргэжсэн профессор Ито Садаеошийн зөвлөмжийг 3 хэсэг болгон орчуулж орууллаа.

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа

Анагаах ухааны доктор, Inbound Japan Co,Ltd

 

Холбоотой мэдээлэл:

-Давсны хэрэглээ ихэсхэд даралт ихэсдэгhttp://mongolcom.mn/read/53038

-Даралт ихсэх тусам цус харвалт болон бөөрний өвчин үүсэх эрсдэл өндөр болноhttp://mongolcom.mn/read/53029

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.24.103) 2018-11-19 19:46
      • 0
      • 0

      Сайхан зөвлөгөө өгч буйд баярлалаа. Нээрээ л бид алдаг оног уудаг шүү дээ.

      Хариулах