2018 оны 11-р сар 18-нд 12:50 цагт

Н.Норовбанзад - Уяхан замбуу тивийн наран

"Уяхан замбуу тивийн наран"

Жаа, энэ л уяхан замбуутивийн наран
Илхэн бүхний дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү дээ, та мину зээ

Жаа, тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэл бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү дээ, та мину зээ

Жаа, үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж (санаж)
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ

Жаа, идэр цовоо, саруул, сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх шүү дээ, та мину зээ...

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Naran

      (202.9.42.185) 2018-11-20 19:18
      • 0
      • 0

      Tugs duulna gej ene bh daa. Buh tsag ueiin jishig bolson duuchin.

      Хариулах