Дэлхийд уртаараа хоёрт ордог Бээжин хотын метрогоор өдөрт 9.9 сая хүн зорчдог

Twitter Print
2018 оны 11-р сар 14-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Бээжингийн метро нь уртаараа дэлхийд хоёрт орох метроны систем юм. Харин дэлхийн хамгийн урт метро бол Шанхайн метро. Жилд 3.6 тэрбум, өдөрт дунджаар 9.9 сая хүн зорчдог бөгөөд 22 чиглэл, 370 зогсоол, 608 км урт замтай (2018 оны байдлаар). 

Бээжингийн метро анх 1969 онд нээгдэж, 2002 оноос хойш маш хурдацтайгаар өргөжин тэлж байгаа бөгөөд өмнө нь зөвхөн хоёр шугам ажиллаж байжээ. 2008 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авснаас хойш Бээжин хот метрондоо эрс анхаарч, ихээхэн хөрөнгө хаяж, өргөжүүлэх төлөвлөгөөгөө түргэсгэсэн юм.

Бээжингийн метроны өргөтгөлийн төлөвлөгөөнд 2020 он гэхэд өдөр бүр 18.5 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байна. Мөн Бээжин одоогоор дотооддоо боловсруулсан холболттой галт тэрэгний хяналтын систем ашиглан 300 км урттай зургаан шинэ бүрэн автомат шугамыг барьж байна. Энэ нь дэлхий дээрх хамгийн урт бүрэн автоматжуулсан метроны сүлжээ болох юм. 

Одоо харин Бээжингийн метрогоор хэрхэн зорчих талаар багахан зөвлөмж өгье. Юуны өмнө та гар утсандаа бээжингийн метроны АРР-ыг татах хэрэгтэй. Үүний дараа хамгийн ойр буй буудлаас метроны карт авах шаардлагатай. Эцэст нь та хаанаас хаа хүрэхээ зурган дээрээсээ хараад л метрондоо суучихна. Миний бодлоор Бээжингийн метро маш энгийн бүтэцтэй ойлгоход хялбархан. Тасалбарын үнийн хувьд :
6 км дотор: 3 юань
6-12 км: 4 юань
12-22 км: 5 юань
22-32 км: 6 юань
32-52 км: 7 юань
52-72 км: 8 юань
72-92 км: 9 юань
92-112 км: 10 юань
Бээжингийн нисэх онгоцны буудал хүрэхэд: 25 юань.

Өдөрт дунджаар 10 сая хүн зорчдог, нэг хүний өдөртөө метронд зарцуулах мөнгийг 10 юань гэж тооцвол Бээжингийн метроны систем 1 өдөрт 40 орчим тэрбум төгрөгийн орлоготой ажилладаг байх нь.

Бээжингийн метроны зургийг ажиглахад тойрог болон хойд талаас өмнө тийшээ баруунаас зүүн тийшээ гэсэн байдлаар зохион байгуулагдсан байдаг. Хамгийн дотор талын тойрог нь хотын төвд буюу Тянь Ань Мэний талбай тойрсон 2-р чиглэл юм.

Түүний гадна талаар тойроод метроны 10-р чиглэл байдаг. Энэ чиглэл дээр Да Хун Мэний буудал байдаг учраас манай монголчууд сайн мэдэх байх.

Мөн энэ чиглэлд ихэнх их сургууль, томоохон зах үйлчилгээний төвүүд байдаг, Бээжингийн хамгийн чухал метроны чиглэл юм. 15, 6, 1, 7, гэсэн баруунаас зүүн рүү чиглэсэн, 16, 4, 9, 8, 5, 14, гэсэн хойноос урагшаа чиглэсэн шугамнууд байдаг. Бидний бодлоор Бээжинд хятад хэл сайн мэдэхгүй хүнд хамгийн тохиромжтой унаа бол метро. Суухад цэвэрхэн, хаанаас хаа хүрсэн ч маш хурдан. Бага зэрэг анхаарах зүйл бол та метроны чиглэлээ солихдоо шугамаа андуурахгүй байх явдал юм.

Б.Занданхүү

Эх сурвалж: CCTV.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.