Бид ярих биш эхлэх л хэрэгтэй

Twitter Print
2018 оны 11-р сар 14-нд 10:49 цагт
Мэдээний зураг,

Миний бие долоо хоногийн эхний өдөр Монголд машин үйлдвэрлэл явагдаж байна гэсэн чихэнд чимэгтэй мэдээг сонсоод “Монгол машин” гэсэн хаяг бүхий машин угсралтын үйлдвэр дээр хүрч очлоо.

Маш том үйлдвэрийн байранд монгол инженерүүд машин угсарч эхний машин, автобусууд үйлчилгээнд гарахад бэлэн болсон байв.

Мөн Мөнхтөр захиралтай ” MNC” Телевизийн хамт олон эх орны үйлдвэрлэлийг дэмжиж, байгальд ээлтэй цахилгаан машинаас албан хэрэгцээндээ зориулан авч байгаатай тааралдав.

Ийнхүү Жаргалсайхан инженерээс цахилгаан машины талаар зарим зүйлийг сонирхон асуулаа.

Цахилгаан автобус жилд 6 сая төгрөгийн цахилгаан хэрэглэдэг бөгөөд сэлбэг хэрэгсэл, ашиглалтын зардал маш бага,харин дизель автобус жилд 42 сая төгрөгийн түлш хэрэглэж 6-8 жил ашиглах юм байна. Харин цахилгаан автобусыг 10-12 жил ашиглах бөгөөд байгаль орчинд ээлтэй гэж үздэг.

Монголд 12 жилийн өмнө анхны троллейбус үйлдвэрлэсэн ба түүнээс хойш эко автобус, цахилгаан автобус, цахилгаан портер, цахилгаан жижиг машинуудыг үйлдвэрлээд байгаа ажээ.

Удахгүй Приүс шиг 5 хүний суудалтай цахилгаан автомашин үйлдвэрлэхэд бэлэн болоод байгаа гэнэ. Машин угсралтын үйлдвэрүүд нь жилд 300 автобус угсрах хүчин чадалтайгаас гадна 600 ажлын байрыг бий болгох юм байна.

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөрт дунджаар 900-аад автобус явдаг бөгөөд үүнийг дунджаар 3 жилийн дотор цахилгаан автобусаар бүрэн шинэчлэх боломжтой ажээ.

Тийм ээ бид эхлэх л хэрэгтэй. Зам үргэлж дардан байхгүй ч нэг л өдөр амжилтанд хүрч эхэлсэндээ баярлах болно.

Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж,Улаанбаатар хотыхоо утааны асуудлыг шийдэх,эдийн засгийн хэмнэлт гаргахад бодох л асуудал шүү дээ.

Монгол инженерүүддээ амжилт хүсье.

Бадамгаравын Гангаамаа

/Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер,

Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.