Үл үзэгдэх аюулаас сэргийлье

Twitter Print
2018 оны 11-р сар 14-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Өнөө цаг үед техник технологи сайжирч ухаалаг утас, зурагт эрчтэй хөгжихийн хэрээр түүний цахилгаан соронзон долгионы давтамжийн цар ч улам нэмэгдэж, өөрчлөгдсөөр байна.

Энэхүү давтамжийн цацаргалт нь хүний эрүүл мэнд ялангуяа бага насны хүүхдийн хөгжилд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж буй нь асуудал үүсгэж эхлээд байна.

Дан ганц гар утас биш зурагт, бичил долгионы зуух, компьютер зэрэг өдөр тутам хэрэглэгддэг электрон төхөөрөмжүүдийн хязгааргүй хэрэглээний улмаас тэдний үүсгэсэн цахилгаан соронзон орны нөлөө нь зүрхний хэм алдагдах, тархи - мэдрэлийн системийн үйл ажиллагааг дарангуйлах, тархины эсийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй нь тогтоогдсон.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын яг нэгэн адил бидний өдөр тутмын хэрэглээ болсон электрон хэрэгслүүдийн цахилгаан соронзон орны (ЦСО) давтамжийн нөлөөллийн уршиг нүднээс далд удаан хугацаанд (6-10 жил) газар авсаар эрүүл хүүхэд золиослогдож эрэмдэг болж буйгаар илэрч эхэллээ. Цоо эрүүл төрсөн хүүхэд 5 нас хүрсэн хэдий ч томчууд бидний буруу зуршил  залхуурлын гайгаар дэлгэц, ЦСО-ны нөлөөнд хордож хэл ярианы чадамж маш сул, нийгэмших дадал бүр байхгүй, сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолтой болж байна. 

СЭМҮТөвд сүүлийн 3 жилд хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2016 онд 54, 2017 онд 88 болсон байна. Үүний 80 хувь нь дэлгэцийн хамаарал, цахим донтолтоос үүдэлтэй.

ҮЛ ҮЗЭГДЭХ "УГААР"-т бага өртөхийн тулд:

• Хүүхдийг хооллох, саатуулахдаа гар утас ашиглахгүй байх

• Унтах үедээ утас, Wi-Fi төхөөрөмжөө унтрааж хэвших. Үүнийг дээд доод айл хөршөөрөө баримталж байж үр дүнтэй.

• Аль болох чадал багатай цахилгаан хэрэгслийг сонгож худалдан авалт хийх

• Хүүхдийг зурагтаас хамгийн багадаа 1 метр зайд суулгаж, өдөрт хамгийн ихдээ 50-60 минут зурагт үзүүлэх. Зурагтын нөлөөнд дам хордуулахгүйн тулд гэр бүлээрээ энэ дүрмээ баримталж байх.

• Хүүхдийг эрүүл хөгжих боломжтой орчинд өсгөе, онцгой тохиолдол биш бол цэцэрлэгт заавал хамруулах

• ААВ, ЭЭЖ, эмээ, өвөө та үр хүүхэдтэйгээ илүү удаан, эрүүл саруул амьдрахыг хүсэж буй бол утсаар "хууч хөөрөх"-өө нэг удаадаа 12 минутаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. 12 минутаас их бол тархи, зүрхний хэвийн үйл ажиллагаа алдагдана.

• Эрүүл - амьд хоол хүнс хэрэглэж, тогтмол агаар салхинд алхаж дархлаагаа дэмжиж хоорондоо амьд харилцаатай байя.

•Монгол жамц давсаа бүх төрлийн аргаар хэрэглэж хэвшвэл ил болон далд аюулаас бага боловч сэргийлнэ.

Г. ТӨМӨРЗАЯА

БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр, Сэтгэл Судлалын Докторант

/Зарим эх сурвалжийг Үндэсний статистикийн хороо, статистик мэдээллийн нэгдсэн сангаас авав/

Зурагт: Улаан шар хэсэг нь хүүхэд болон насанд хүрэгчдийн гавлыг нэвтрэх Цахилгаан соронзон долгионы нөлөө

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.