Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа

Twitter Print
2018 оны 11-р сар 13-нд 21:38 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Түүнийг огцруулахыг дэмжиж буй эсэхээр хоёр удаа санал хураасан юм. Эхний санал хураалтаар гишүүдийн санал 29/29 өөр тэнцсэн. Харин хоёр дахь санал хураалтаар гишүүдийн 32 нь Д.Хаянхярвааг огцруулахыг дэмжсэнээр түүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа. 

УИХ-ын дарга М.Энхболдын хувьд өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тохиолдолд хэлэлцэх хуультай. Тиймээс уг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэнгүй. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.