Чөлөөт сэтгэлгэлгээ, дотоод мэдрэмж “Сity swing”

Twitter Print
2018 оны 11-р сар 13-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Улсын Филармонийн “Баян Монгол” биг бэнд хамтлаг энэ сарын 23-нд “Улсын Филармонийн концертын танхим”-д  “City Swing” классик жазз тоглолтоо хийнэ. Тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй тус тоглолтод Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн шилмэл бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн тоглож үзэгч сонсогчдодоо хүргэдгээрээ онцлогтой юм.

Тоглолтын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд удирдаач, СТА С.Саруул-Од, Улсын Филармонийн гоцлол дуучин, СТА Н.Наранбаатар /Наагий/, СТА Ц.Хулан, СТА Л.Насанбуян, “Баян Монгол” биг бэнд ажиллаж байна.

Тоглолтын тасалбар Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/1509/-ээр худалдаалагдаж байгаа бөгөөд 1900-1800 дугаарт захиалан үнэгүй хүргүүлж болох юм.

Тухайн хөгжимчин тэрхүү цаг мөчид чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжээ дахин давтагдашгүйгээр илэрхийлдэг нь үзэгч, сонсогчдодоо жазз хөгжмийн сайхныг мэдрүүлж энх тайван, аз жаргалыг хамаргүй бэлэглэдэг билээ.

Тэдний уран бүтээлийг сонсож зөгийн балыг чихэндээ харамгүй урсгаарай.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.