Монгол инженерүүдийн бүтээсэн анхны Цахилгаан машин...

Twitter Print
2018 оны 11-р сар 13-нд 10:48 цагт
Мэдээний зураг,

Их эзэн Чингисийн үр хойч, ухаалаг сэргэлэн цовоо Монголчууд чухамдаа юуг ч бүтээж, оюун ухаан, авъяас билэг, бяр хүчээрээ даян дэлхийг ч гайхшуурлана гэдгээ маш олон төрлөөр, олон ч удаа дэлхий дахинд нотлон харуулсаар л байгаа билээ. Тухайлбал Ой тогтоолтын дэлхийн аварга, Гиннесийн амжилтын эзэд, Олон улсын хэмжээний Их мастерууд болох ихэр хоёр охин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар, П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын Олон улсын тэмцээний “Гран при” шагналт, дэлхийн дуурийн нэгэн од болсон, Чингисийн одонт МУГЖ Г.Ариунбаатар, Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд урьд өмнө нь дуулдаж байгаагүй, дээд зиндаанд 41 дэх түрүүгээ хүртээд байгаа агуу амжилтын эзэн, сүмогийн 69 дэх Их аварга М.Даваажаргал буюу Хакухо гээд дурдаад байвал ихээ урт цуваа хөвөрнө. Тэгээд ч агуу авъяас билэгт, билэг ухаан төгс Монгол хүний гайхамшигийг тоочиж барахын аргагүй билээ.

Өнөөдөр хүн амынхаа тоогоор 3.2-хон саяд л дөхөж яваа ч хэдэн тэрбум хүнтэй БНХАУ, Энэтхэг, Индонези, Бангладеш, Пакистан, Филлипин зэрэг улсын ард иргэдээс бяр хүч, оюун ухаанаараа хаа хол тасарчихсан Монголчууд дараагийнхаа гайхамшигийг бүтээж эхэллээ. Тухайлбал  “MNC” телевизийн захиалгаар Монгол машин байгууламжийн инженерүүд Монгол Улсад анх удаа 2 хүний суудлын Цахилгаанаар цэнэглэгддэг "Цахил" хэмээх авто машин бүтээн үйлдвэрлэлээ.

Хоёр цаг цэнэглээд л 100 км явчихдаг энэ цахилгаан авто машин нь Улаанбаатарын энэ их түгжрэл, замын бартаа саад дунд өчигдөр анхлан мөрөө гаргасан ч хөдөлгөөний нягтрал маш сайтай, мөн ихээхэн хурд хүчтэй гэдгээ ч нотлон харуулсан юм. Цахилгааны зардал нь ердөө л 2400 төгрөг болох энэхүү хоёр хүний суудалтай авто машиныг өчигдөрхөн хотын хөдөлгөөн дунд олж харсан Улаанбаатарчууд эхнээсээ маш ихээр захиалгаа өгч эхэлсэн нь одоогоор дугаарын хэт овоорол үүсгээд байгааг энэхүү цахилгаан авто машиныг зохион бүтээгчид саяхан мэдэгдлээ. 

Сонирхуулахад энэхүү цахилгаан авто машин нь зөвхөн хот доторхи түгжрэл ихтэй замын хөдөлгөөнд зориулагдсан машин бөгөөд 1 цагт 50-70 км/цаг хурдлах боломжтой юм билээ. Харин Улаанбаатарын Замын цагдаагийн газраас мэдээлж байгаагаар энэ машин нь замын нэгдүгээр эгнээгээр, дугаарын хязгаарлалтгүй зорчих эрхтэйгээрээ ихээхэн давуу тал үүсгэж байгаа юм. Мөн Монголын анхны Цахилгаан машин болж, Улаанбаатарын утаа тортогыг бууруулах, агаарын бохирдлыг багасгахад ч ихээхэн хувь нэмэр болох нь тодорхой учраас Зам ашиглах төлбөрөөс чөлөөлөгдөх юм билээ.

Ийнхүү хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхийн тулд Улаанбаатарын замын түгжрэлд хамаг цагаа бардаг Нийслэлчүүдийн хувьд хоёр хүний суудалтай ч зөвхөн цахилгаанаар цэнэглэгддэг, хоёрхон цаг цэнэглээд хот дотроо 100 км-ыг ажралгүй давах чадвартай энэ машиныг захиалагчид ихээхэн олширч байгаа нь олзуурхууштай явдал болж байгааг эцэст нь тэмдэглэхийг хүсч байна, баярлалаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.