Төлөвлөсөн замыг хугацаанаас нь өмнө өгөхөөр ажиллаж байнаf

Twitter Print
2014 оны 03-р сар 24-нд 15:38 цагт
Мэдээний зураг,
Нийслэлийн Авто замын газрын захиалгаар 2014 онд Улаанбаатар хотод хэрэгжих зам барилгын ажлын эхлэл болж "ЭСТО" ХХК Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам барих ажлаа энэ сарын 10-нд эхлүүлжээ. Мөн хоёр жижиг гүүрийн засварын ажлыг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар талбай дээр төмөр замтай огтлолцсон 24.7 у/м төмөрбетон гүүрийн ажил, газар шорооны ажил ид явагдаж байна.  Он дамжин хэрэгжиж байгаа энэхүү замыг 2014 оны наймдугаар сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр гэрээлсэн ч улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Харин 17.6 км урттай энэ замыг барихын тулд замын зурваст орсон 25 объектыг нэн даруй чөлөөлөх шаардлагатай гэдгийг онцолжээ. Хотын төв хэсгээр дайралгүйгээр баруунаас зүүн тийш холбогдох, замын хөдөлгөөний эрчмийн хувьд ач холбогдол өндөртэй, хоёр урсгалтай, хоёр эгнээ бүхий энэхүү замын нийт газар шорооны ажил 70 хувь нь хийгдсэн, таван гүүрийн дөрвийг нь бүрэн бариад байна. Энэ онд Нийслэлийн Авто замын газрын захиалгаар нийт 74 тэрбум 130 сая төгрөгийн төсөвт өртөгтэй зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжих аж.

Э. Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.