Монголын төрд Ж.Батмөнх агсан шиг удирдагч яасан их үгүйлэгдэнэ вэ...

Twitter Print
2018 оны 11-р сар 12-нд 16:34 цагт
Мэдээний зураг,

Ж.Батмөнх гуай өнөөдрийн эрх баригчид буюу 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал гэгчийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, М.Энхсайхан нар хийж байх үед тухайн үеийн эрх баригч нам, төрийн удирдагч байхдаа “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” хэмээх хатуу зарчим баримтлан, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг Намын Төв Хорооны бүгд хуралд оруулан хэлэлцүүлэн шийдвэрлүүлж байсан агуу гавъяатай улстөрийн зүтгэлтэн, жинхэнэ Монгол төрийн сахиул, манаач нь байж дээ хөөрхий. Түүний Монголын өнөөдрийн ардчилсан нийгэм гэгчийг хамгаалан бий болгоход оруулсан мөнхийн гавъяанаас гадна "Төр улс, ард түмнийхээ өмчид цэвдэг сэтгэлээр хандаж хэрхэвч болохгүй. Түүнийг үргэлж нүдний цөцгий мэт хайрлан хямгадах учиртай" хэмээсэн агуу их сэтгэл, зориг өнөөдрийн Монголын улстөрч нэртэй этгээдүүдэд яасан ч их дутагдаж, Монголын нийгэмд "Баян ядуугийн ялгаа, зааг"-ийг яасан ч их дэлгэрүүлнэм билээ. Ж.Батмөнх агсан төр түмнийхээ хөрөнгө мөнгөнд хэзээ ч хүйтэн гараа дүрж яваагүйг түүний эхнэртээ хэлж байсан доорхи цөөхөн үгнээс л тун тодорхой харагднам буюу. Тэр ямар агуу удирдагч, ард түмнийхээ төлөө чин халуун сэтгэлтэй, жинхэнэ Монгол төрийн түшээ байгаа вэ дээ, хөөрхий...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.