Ганзоригийн Тэмүүлэнгийн ээж нь хүртэл ЖДҮХС-аас зээл авчихсан л байна...

Twitter Print
2018 оны 11-р сар 12-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2007-2013 онуудад ажиллаж байхдаа буюу 2009 онд “Жаст”-ын Ш.Батхүү гэгчийн ӨАБНУ-ын “Стандарт” банкнаас зээлсэн 109 сая ам долларт итгэмжлэх гарган өгч, гарын үсгээ зурж байсан Ч.Ганзоригийн хүү өнөөдрийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа гэгч нь 2017 онд ЖДҮХС-аас 700 сая төгрөг зээлээд авчихсан нь тодорхой болжээ.

Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа нь Нийслэлийн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Говь спа” цогцолбор буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар “Говь саун”-ы эзэн юм гэнэ ээ.

Ямартай ч жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 700 сая төгрөгийн зээлийг ээж Д.Дэнсмаа нь ЖДҮХС-аас авахад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлсөн үү гэх асуулт урган гарч ирэх нь тодорхой. Гэхдээ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан олон гишүүдийн нэгэн адил Г.Тэмүүлэн нь ч “Би огт нөлөөлөөгүй” хэмээх болов уу. Энд нэгэн хачирхалтай баримт дэлгэхэд Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа  хүүгийнхээ сонгогдсон 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт 300 сая төгрөгийн хандив өгсөн юм гэнэ билээ. Тэгээд ч энэ тухай гарцаагүй баримт нь МАН-ын албан ёсны сайтад байгаа гэсэн. Тэгвэл нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн гэдгийг бараг л хүн болгон мэдэх болов уу. Тэгэхээр “Говь саун”-ы эзэн Д.Дэнсмаа хатагтай нь өөрийн хүү Г.Тэмүүлэндээ 300 сая төгрөгийн хандив өгсөн гэсэн үг болж таарч байгаа юм. Сонгуулийн хандиваа ээжээрээ босгуулсан хүү Г.Тэмүүлэн нь ч нэн хөнгөлөлттэй зээлээр ээжийнхээ ачийг хариулсан байхыг үгүйсгэх аргагүй л юм. Энэ бүхэнд дүгнэлт хийвэл Баянгол дүүргийн  “Говь саун”-ы эзэн Д.Дэнсмаа хатагтай тун ч ашигтай хөрөнгө оруулалт хийсэн болж таарч байгаа юм. Тэрбээр 2016 оны сонгуулиар 300 сая төгрөгийн хандив өгөөд 2017 онд 700 сая болгон эргүүлээд авчихаж. Харин түүний хүү, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийнх нь оролцоо ямархуу байсныг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой нь ойлгомжтой.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан бол яаралтай эргүүлж төл, ард түмнээс уучлал гуй гэсэн шаардлагыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавиад байгаа. Тэгвэл зээлээ төлж, уучлал гуйх гишүүдийн тоог Г.Тэмүүлэн нэмэх нь ч тодорхой болов. Яагаад гэвэл хайртай ээж Д.Дэнсмаа нь түүний сонгуулийн сурталчилгаанд 300 сая төгрөг хандивлаж, УИХ-ын гишүүн болгож байсан хайр энхрийллийнхээ шагналд ЖДҮХС-аас 700 сая болгон нэмэгдүүлж авсан гарцаагүй баримт дэлгэгдсэн болохоор мэдээж Г.Тэмүүлэнг шалгах АТГ, цагдаа хуулийн оролцоо байх нь тодорхой болов уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.116.176) 2018-11-12 17:14
      • 0
      • 1

      Хөрөнгөлөгүүд нь хөрөнгөө зузаалдаг ЖДҮ сан юм бишүү

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.16) 2018-11-12 16:21
      • 0
      • 2

      ёстой нэг бузарууд юмаа. аль насандаа идэж барах гэсэн сүгнүүд вэ

      Хариулах