Б.Тамир сагсан бөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдлоо

Twitter Print
2014 оны 03-р сар 24-нд 15:25 цагт
Мэдээний зураг,
Сүүлийн хэдэн жил хоёр хуваагдан, үл ойлголцол үүсээд байсан сагсан бөмбөгийн холбоо өчигдөр нэгдсэн чуулганаа хийж шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Чуулганаар МСБХ-ны дүрмийн шинэчлэлийн асуудал, МСБХ-ны Тэргүүлэгч гишүүдийг сонгох, МСБХ-ны шинэ ерөнхийлөгчийг томилох асуудлууд хэлэлцэгдэж шинэ дүрмээ баталлаа. Мөн тэргүүлэгч гишүүдэд 22 хүн өрсөлдсөнөөс 15 хүн сонгогдож шинэ Ерөнхийлөгчөө сонгов. МСБХ-ны чуулганаас сонгогдсон тэргүүлэгч гишүүдийг танилцуулахад, МУГТ Ц.Шаравжамц, ОУХМ М.Отгонбаяр, СМ Ж.Чинзориг, СМ П.Ганбат, СМ Б.Батпүрэв, СМ Батболд, СМ О.Сайнбаяр, СМ. Э.Анар, ОУХМ Ш.Сэдбазар, СМ.Батцолмон, С.Болорсайхан, С.Эрдэнэ, Д.Гантөмөр, СМ. Бат-Орших нар юм.

Харин МСБХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, МСБХ-ны тэргүүлэгч гишүүн Б.Тамир нар өрсөлдөж 68 хувийн саналаар Б.Тамир МСБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэ удаагийн чуулган олон нийтэд нээлттэй, сагсан бөмбөгийн спортын өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ хэмээн оролцогчид ярьж байлаа.

Э. Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.