Н.Алтанхуягийн чацарганы тосны “Хуба Хаяа” үйлдвэр ашиглалтад оржээ...

Twitter Print
2018 оны 11-р сар 12-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар 2012 оны наймдугаар сарын 9-нөөс 2014 оны 11 дүгээр сарын 5-ныг хүртэл ажиллаж байсан, өнөөдөр бол Ерөнхийлөгч Х.Баттулгын Улстөрийн бодлогын зөвлөхөөр ажилладаг Н.Алтанхуяг Чингис хааны өвөлжөө байсан нутагт байгуулсан “Хаан жимс” амралтын газрынхаа ойролцоо “Хуба Хаяа” чацарганы үйлдвэр байгуулж, өнөөдөр нээлтийг нь хийлээ.

Олон улсын зах зээлд нийлүүлэхээр болсон чацарганы үйлдвэрийнхээ нээлтийн үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Чингис хаан болон түүнийг цэргүүд дэлхийг байлдан дагуулж явахдаа чацаргана жимсийг хэрэглэж хүч тамир авдаг байсан тухай түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг. Ер нь Монголчууд бид өөрсдөө Монголдоо бүтээж, Монголын экологийн цэвэр, чанартай бүтээгдэхүүнүүдийг дэлхийд гаргах ёстой. Үүний эхлэл болгож “ХУБА ХАЯА” чацарганы үйлдвэр маань органик бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлж эхэллээ. “ХУБА ХАЯА”-ийн бүтээгдэхүүн бол цэвэр ОРГАНИК бүтээгдэхүүн.

Олон хүний, олон жилийн хүч хөдөлмөрийн үр шимээр дэлхийн стандартад нийцсэн эрүүл органик бүтээгдэхүүн өнөөдөр таны гар дээр очиж байна. Үйлдвэрийг төлөвлөж, тоног төхөөрөмжийн сонголтыг хийж босгож өгсөн Германы НИГ компани, эрхэм Аксел Велин, эрхэм Герхард Гиммлер, ХААН банк болон гар бие оролцсон бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэсэн юм.

Энд онцлоход чацаргана жимс жимсгэнэ боловсруулах "Хуба хаяа" үйлдвэр нь ХБНГУ-ын “НИГ” компанийн инженерийн зураг төслийн дагуу хийгдсэн Евро стандартын шаардлагыг бүрэн хангасан үйлдвэр болж байгаагаараа онцлог ажээ. Чацарганы тос бол витамин эрдэс уураг эслэг их хэмжээгээр агуулснаараа хамгийн хүчирхэг хүнс тэжээл болдог гэнэ.  Чацаргана нь Е витамины агуулгаар улаан буудайн соёолжоос илүү А витамины агуулгаар улаан луувангаас 3 дахин илүү. супероксид дисмутац /чөлөөт радикалуудаас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг фермент/-ын агуулгаар хүн орхоодойноос 4 дахин илүү аж.

Нөгөө талаас, чацарганы тос нь Омего 3.6.7.9 агуулдаг ургамлын цорын ганц эх үүсвэр бөгөөд чацарганы үрийн болон жимсний тос нь каратоноид. токоферолоор баялаг юм. Түүнчлэн ,антиоксидантууд болох фенол, глюкозид А.С.Е витамин, бетакаротин стеролийг их хэмжээгээр агуулдаг юм байна.

Чацарганы охины ашиг тус нь хоол боловсруулалтыг сайжруулах, Антиоксидантаар баялаг тул залуужуулах. ядаргаа тайлж хүч тамир нэмэгдүүлэх, дархлаа сайжруулах. өөхний хуримтлалыг багасгаж арьс, үс, хумсыг өнгөлөг болгож, хуримтлагдсан бодисыг саармагжуулах зэрэг ач тустай бүтээгдэхүүн.

Түүнчлэн "Хаан жимс" амралтын газар байрлах газар нутаг нь эзэн Чингис хааны өвөлжөө байсан гэдэг утгаар нь шинэ бүтээгдэхүүнээ "Хуба Хаяа" хэмээн нэрийдсэн хэмээн компанийн удирдлагууд тайлбарлаж байв.

"Монголын нууц товчоо" түүхэн эх сурвалжид "Чингис хаан Хуба хаяад өвөлжив" гэсэн байх нь хэдэнтээ дурдагддаг. Тиймээс тус компанийнхан их эзнийхээ өвөлжөөгөөр нэрлэсэн бүтээгдэхүүнтэй болсондоо баяртай байгаа юм байна. Мөн 100 мл-ын савпагаатай тус бүтээгдэхүүнийг сэрүүн нөхцөлд хадгалахад нэг жилийн хугацаа даахуйц байхаар хэрэглэгчдийн гар дээр хүргэж байна гэдгийг ч энэ шинэ үйлдвэрийн эзэн Н.Алтанхуяг яриандаа дурдаж байсныг хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Ямартай ч нэгэн цагт Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар бас л гайгүй үр бүтээлтэй ажиллаж байсан, өнөөдрийн Ерөнхийлөгчийн Улстөрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмен болох эхлэлээ ийнхүү чацарганы тос боловсруулах “Хуба Хаяа” үйлдвэрийнхээ нээлтээр нотолчих шиг л боллоо. Тэгээд ч хоёр дахь мянганы суут их хүн, эзэн Чингис хааныхаа өвөлжиж байсан газар “Хуба Хаяа”-д чацарганы тос боловсруулах үйлдвэрээ байгуулснаар Ерөнхийлөгчийн улстөрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг магадгүй эзэн Чингисийнхээ араас замнах нь тодорхой  болж байх шиг байнам...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ж. Төмөрбат

      (66.181.186.69) 2018-11-19 09:01
      • 0
      • 0

      Оюун ухаан, зүрх сэтгэл, бүтээн үйлдэх гурав тань Үлэмжийн их Чингис хааны минь онгон сахиусаар мөнхөд тэтгэгдэж, "хаан жимс" биднийг эрүүлжүүлэн саруулсгаж байх болтугай.

      Хариулах