
АЛАТ, АСАТ
АЛАТ: Элэгний эсэнд л агуулагддаг энзим. Элэгний эс гэмтсэн үед эсээс АЛАТ нь гадагшлан цусанд их хэмжээтэйгээр тодорхойлогддог. Элэгний хурц үрэвслийн үед жишээлбэл вирусын гепатит, парацетамолын хордлогын үед цусанд АЛАТ-ын хэмжээ ихсэнэ.
Өөрөөр хэлбэл хэдэн сая саванд цэнхэр өнгийн ус хийгээд тэрийгээ 1 өрөөнд оруулсан байна гээд бодъё л доо. Тэр өрөөг элэг гээд нэрлэчихэе. Өнгө өнгийн устай бөөр , зүрх зэрэг өрөөнүүд мөн тэр байшинд байна гээд төсөөлөөрөй. Аль нэг Өрөөн доторх сав эвдэрч ус халилаа гэж бод. Ус цэнхэр өнгөтөй байвал та элэгний өрөөний ус байна гэж бодно. Яг үүнтэй адил АЛАТ бол ганцхан элэгний эсийн задралын үр дүнд үүсдэг онцгой энзим юм.
АЛАТ цусанд өндөр байх тусам элэгний эс тэр чинээгээрэй задарсааар байна гэсэн үг, энэ их аюултай. Та элэг гэдэг өрөөнд хязгааргүй сав байрлуулж чадахгүйтэй адил элэгний эс ч өөрийн тоотой. Элэгний эсийн 60% задартал нэг ёсондоо элэг гэх өрөөний савны 60% задарталаа таньд тодорхой ямар ч зовуурь мэдэгдэхгүй . Гэнэт хатуурал, хавдарт хүрдэг. Нэгэнт задарсан савыг та үйлдвэрээс гаргасан мэт бүтэн болгож, анх байсан шиг усыг хийж чадахгүйтэй адил нэгэнт задарсан эсийг сэргээх боломжгүй байдаг. ТИймээс элэгний өвчний эцсийн шатанд элэг шилжүүлэн суулгах буюу тэр савыг өөрөө хүнээс авчиран байршуулдаг.
АЛАТ Хэвийн Хэмжээ:
Эмэгтэй≤ 34 IU/L, Эрэгтэй≤ 52 IU/L
АСАТ нь мөн элэгний эсэнд байдаг энзим бөгөөд элэгний хурц үрэвсэлийн үед уг энзим цус руу их хэмжээгээр ялгардаг. АСАТ нь элэгний эсэнд байхаас гадна цусны улаан эс, зүрх болон хөдөлгөөний булчинд агуулагддаг иймд уг энзим нь элэгний өвөрмөц энзим биш гэсэн үг. АСАТ, АЛАТ-ын харьцаагаар элэгний эмгэг, зүрхний эмгэг зэргийг ялган оношлоход ашиглана.
Хэвийн Хэмжээ :
Эмэгтэй 6 - 34 IU/L , Эрэгтэй 8 - 40 IU/L
АСАТ/АЛАТ харьцаа
-
АСАТ/АЛАТ (АСАТ>АЛАТ) харьцаа >1.0 бол архины гаралтай элэгний эмгэг, булчингийн үрэвсэл, архины бус гаралтай элэгний өөхжилт
-
АСАТ/АЛАТ (АЛАТ>АСАТ) харьцаа <1.0 бага байвал хурц, архаг хепатитийн вирусын халдвар зэргээр барагцаалан оношлох боломжтой.
Зочин
(202.179.31.71) 2020-01-14 10:21МАН-ын мангарууд Женкогийн сонгуулийн амлалтыг биелүүлэхийн тулд байхгүй мөнгийг хувиарлаж, ахмадуудыг алагчилж, хууль гэрээ зөрчин эцсийн дүндээ улс орны эдийн засгийг элгээр мөлхүүлэх, жирийн иргэдийн цалин орлогоороо олдог таван төгрөгийг ханшийн уналтаар үнэгүйдүүлэх шийдвэр гаргасныхаа нөхөн төлөөсийн урьдчилгааг Зика хэлжээ. цаашдаа хор хохирол гарах тусам МАН дээр ирнэ үү гэхээс женко зика нар зээл тэглэх амлалтаа биелүүлсэн гавъяаг өөртөө нааж үүссэн хохиролоо МАН -д наахаа нэг мэдэх байлгүй. МАН дуусчээ
Хариулах
Irgen
(182.160.33.254) 2020-01-13 23:47Balai um uu haashaa yum. Olon ulsiin valyutiim san monhol ulstai hiisen erunhiilfogchtei hamaagui gej yarih ni utgagui
Хариулах