Иргэд Бейрутад болсон дэлбэрэлтэнд эрх баригчдыг буруутгаж байна

Twitter Print
2020 оны 08-р сар 07-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Ливаны нийслэл Бейрутад эрх баригчдыг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулжээ. Жагсаалын үеэр иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч, хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглахад хүрчээ. Иргэд өнгөрсөн мягмар гарагт Бейрутад болсон дэлбэрэлтэд эрх баригчдыг буруутгаж байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн мягмар гарагт Ливаны нийслэл Бейрут хотын боомтод байрлах агуулахад гал гарч, тус агуулахад хадгалагдаж байсан 2750 тонн аммонийн нитрат хэмээх бодис дэлбэрч, хүчтэй дэлбэрэлтийн улмаас 137 хүн нас барж, 5000 гаруй хүн шархдсан юм. Ливаны иргэд боомтын агуулахад 2013 оноос хойш аюултай бодис их хэмжээгээр хадгалж байсан явдалд эрх баригчид хайнга хандсан хэмээн үзэж байгаа аж. Дэлбэрэлтийн улмаас байшин барилгууд нурж, 300 мянга гаруй хүн орох оронгүй болжээ. Түүнчлэн хэдэн арван хүн сураггүй алга болоод байна.

Ливаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар агуулахад гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор 16 хүнийг баривчлан шалгаж байгаа ба одоогийн байдлаар засгийн газрын хоёр ажилтан албан тушаалаасаа огцорчээ. Пүрэв гарагт Бейрутад айлчилсан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ливаны төрийн байгууллагуудын удирдлагуудад өөрчлөлт хэрэгтэй байгааг онцолсон байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.