МХБХ-ны шүүгчид "Бүл нэмжээ"

Twitter Print
2018 оны 11-р сар 08-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүрийн футзалын улирлын өмнө зохион байгуулдаг футзалын анхан шатны шүүгчийн сургалт 11-р сарын 02-05-ны хооронд амжилттай болж өнгөрлөө. Тус сургалтад 67 хүн бүртгүүлснээс 50 нь сургалтад суусан нь урьд өмнө нь байгаагүй өндөр тоо байв. Тэр дундаа 20 орчим эмэгтэй оролцогчид байсан нь эмэгтэй шүүгчид хэрэгтэй байгаа энэ цаг үед тун сайхан үйл явдал байлаа. Уг сургалтын онолын хичээлүүдийг ОУХБХ-ны талбайн шүүгч Д.Түмэнбаяр заасан бол “АХБХ-ны Элит шүүгч” Р.Жаргалсайхан практик дасгал, заалт, гүйлтийн хичээлийг үргэлжлүүлэн явуулах юм. Оролцогчдын талаас илүү хувь нь цаашид шүүгчийн ажлыг хийж, МХБХ-ны шүүгчдийн тоог нэмэх болсныг дуулгахад таатай байна. Тодруулбал уг сургалтад суусан төгсөгчдөөс 30 хүн цааш үргэлжлүүлэн хичээллэхээр болсон. Уг 30 хүн гурван сарын хугацаанд бэлтгэл хийж, 8 удаа практик шалгалт өгч тэнцвэл МХБХ-ны зэрэглэлтэй шүүгч болох боломжтой. Дараагийн анхан шатны шүүгчийн сургалт дөрвөн сарын дараа болох учраас танд ч гэсэн боломж дуулгая. Шинээр суралцан, цаашид сурч мэдэхээр тэмүүлж буй залуу шүүгч нартаа амжилт хүсье.

А.Алтанцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.