Эмэгтэйчүүдийн Шигшээ олимпын эрхийн тэмцээнээс анхны оноогоо авчээ

Twitter Print
2018 оны 11-р сар 08-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

Токио 2020” Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөж байгаа Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг өнөөдөр Сингапурын багтай тоглож 2-2 харьцаатай тэнцлээ. Ц.Ганболд дасгалжуулагчтай хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийнхан тоглолтын нэгдүгээр үеийн санаачлагыг бүрэн гартаа авч, эхний 45 минутад хоёр ч гоолыг оруулж чадсан юм. Манай шигшээ багийн хамгийн туршлагатай тоглогч нь Б.Намуун бөгөөд тэр ердөө дөрөв дэх минутад тооны харьцааг нээж, 37 дахь минутад Т.Ундрал багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм. Уг хоёр гоолыг оруулсанаас  гадна 11 метрийн торгуулийн цохилт алдсан ч, бүхий л талаараа илүүрхэж эхний хагасыг өндөрлүүлсэн ч шийдвэрлэх үе хүссэн шиг байсангүй. Тодруулбал хоёрдугаар үед Сингапурын багийнхан хоёр гоолыг нөхөж оруулан үндсэн цаг 2:2-оор өндөрлөв. Хэдийгээр хоёр гоолын зөрүүгээр хожиж яваад харамсалтайгаар тэнцсэн ч энэ тэнцээ Монголын шигшээ багийн Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнээс авсан анхны оноо болон түүхэнд тэмдэглэн үлдэж байгааг дурдах нь зүйтэй болов уу. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхийг нэр төртэй бичиж яваа хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийнхандаа дараагийн тоглолтод нь амжилт хүсье.

А.Алтанцэцэг 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.