АТГ нь оффшорчдыг илрүүлж барахгүй сэтгүүлч надаас дор ажиллахыг үзлээ, харин...

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 17:32 цагт
Мэдээний зураг,

Үзэгдээгүй юм...

Би 20 гаруй жил сэтгүүлчээр ажиллаж байна. Энэ хооронд юу эсийг үзсэн гэх вэ.

Да.Ганболдыг Ерөнхий сайдад 7 удаа нэр дэвшүүлэхийг, С.Зориг алагдахыг, алагдсан газарт нь Э.Бат-Үүл малгайгаа орхихыг, дөрвөн жилд 4 Засгийн газар огцрохыг, УИХ ын 3 гишүүнийг УИХ аас эргүүлэн татаж шоронд хорихыг, Эрдэнэтийн хаалгыг эвдэж орохыг, Ш.Отгонбилэгийг эрэн сурвалжлахыг, дараа нь нисдэг тэрэгний ослоор өөд болохыг, УИХ- ын дарга Энэбиш үл тайлагдам шалтгаанаар нас барахыг, Наранцацралт гуай машины ослоор өөд болохыг, Сэргээн босголт банкыг Голомтод нэгтгэхийг, банкууд ээлж дараалан дампуурахыг, УИХ-ын сонгуулиар нэг нам 72 суудал авахыг, Н.Энхбаярыг хаанд өргөмжлөхийг, Хадгаламж зээлийн хоршоод дараалан дампуурахыг, СЗХ-ны дарга Бадрааг ажлын байранд нь алахыг, Бөмбөгөр шатаж хатагтай Алтан боодол боодол мөнгө төв талбай дээр тараахыг, УИХ ын сонгуулиар намууд ижил тэнцүү суудал аваад шинэ УИХ тангарагаа өргөж чадахгүй болохыг, МАХН буюу одоогийн МАН сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэл хийхийг, АН-ын бүлэг МАХН ын бүлэгт Гончигдоржоор ахлуулан дагаар орж Бүдүүн бүлэг буюу 62 -ын бүлэг байгуулагдахыг, МҮОНТелевиз рүү дайрахыг, эфирийг нь хаахыг, УИХ ын бүрэн эрхтэй УИХ-ын гишүүнийг онгоцны буудлаас хүч хэрэглэн барихыг, Эх орон Ардчилал эвсэл сонгуульд ялчихаад Ерөнхий сайдын суудлыг булаалдаж эвслээ тараахыг, М.Энхсайхан намын тамгаа аваад зугтахыг, 2008 оны 7-р сарын 1-нд Монголын цагдаа иргэдээ буудахыг, төв гудамжинд танк эргэхийг, МАХН-ын байрыг шатаахыг, С.Баяр буудуулж нас барсан иргэдийнхээ хойноос биш харин шатсан байрандаа залбирахыг, 7-р сарын 1-ний ялт хэргээ нууж ялсан нам ялагдсан намаа Засгийн газартаа урьж суулгахыг, С.Баяр "Ухаа худаг"-ийг олигархуудад хэрхэн хувааж өгөхийг, Рио Тинтогийн захирал МУ-ын Ерөнхий сайдыг шанаадаж унагаахыг, одоогийн Ерөнхий сайд Хүрэлсүх, сайд Занданшатар нар Хадгаламж банкны 17 тэрбумаар казинодсон гэх хэргээр бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж прокурор бичиг ирүүлэхийг, дараа нь пургоны хэрэг дээр унахыг, МИ-8 нисдэг тэрэг осолдчихоод олон сайхан залуу цаг миунтаар нас барж байхад М.Энхболдын Засгийн газрын сайдууд У.Хүрэлсүхийн төрсөн өдөрт танц эргэж утсаа салгаад согтуурч байхыг, маргааш нь Ерөнхий сайд М.Энхболд нас барсан аврагчдын нэрийг ёслол төгөлдөр зарлан Шадар сайд М.Энхсайхан нь инээж тавлахыг, НИТХ-ын дарга Билэгт гуайг эх орноосоо зугтахыг, нэгэн үеийн хаан явсан Н.Энхбаярыг баригдаж шоронд орохыг, Ч.Сайханбилэг Дубайд очоод Рио Тинтогийн татварын өрийг цагаатгаж, Чингис бондын мөнгөтэй тэнцэх мөнгийг үгүй хийчихээд баатарын ёсоор эргэж ирэхийг, Хүзүүгүй хүний хаанчлалаар олон хүнийг хэлмэгдүүлж шоронд хийхийг, Монголд аж үйлдвэрийн бүс байгуулахаар ярьсан болгоныг толгой дараалан УМБГ-ын 3-р давхарт ээлж дараалан эрүүгийн хэрэг үүсгэж шалгахыг, УИХ-ын гишүүд УИХ дээр согтуу ганхахыг, төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах схем хийснээ эвлүүлэг гэж гүрийхийг, АТГ нь оффшорчдыг илрүүлж барахгүй сэтгүүлч надаас дор ажиллахыг гээд юу эсийг үзсэн гэх вэ.

Харин УИХ-ын гишүүд ийм олноороо хулгай хийгээд баригдаж байхыг үзсэнгүй. УИХ-ын гишүүд улсын Ерөнхий прокурорын өмнөөс хулгайчаа өмөөрч агсрахыг үзсэнгүй. УИХ-ын гишүүдийг ард түмэн ингэтлээ үзэн ядахыг үзсэнгүй. Ерөнхийлөгч нь УИХ-ыг тар гэхийг үзсэнгүй. АРД иргэд шударга ёсыг нэхэж ингэтлээ туйлдахыг үзсэнгүй. Сард 600 мянган төгрөгийн цалинтай залуус 8 хувийн хүүтэй зээл авч байхад тэрбум тэрбумын хөрөнгөтэй хувьдаа банктай УИХ ын гишүүд 2,5 хувийн хүүтэй зээл авахыг үзсэнгүй.

Тэгээд "энэ бол бүлэг дээрмийн хэрэг юм байна. Нийгэм шударга ёсыг нэхэж байна. УИХ мухардалд оржээ. Төр, хууль хяналтын байгууллага ЭРХ ЗҮЙТ ЁС биш НАМ дагасан мафи гарч суусан юм байна. Ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрхийг барих эрхээ эдэлж чадахаа больсон юм байна. Бид мафийн бүлэглэлийн гарт орсон юм байна. " гэдэг дүгнэлт хийж сууна.

Харин та ямар дүгнэлт хийж байна. Бид яах ёстой вэ...

Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.178.75) 2018-11-09 13:22
      • 0
      • 0

      za ter ni arai yu ym be ho delhii dayar tsatsagdsanig ooroo ileruulsen bolgood baina atgazarinhan medej l baigaa sh de

      Хариулах

    • Зочин

      (202.131.236.226) 2018-11-09 13:21
      • 0
      • 0

      Ус савнаасаа хальж асгарах үзэгдэл. Сэтгүүлч хүн төв үзлийг баримтлах нь чухал. Нэг талыг баримтлах нь чи сэтгүүл зүйг уландаа дэвссэнтэй агаар нэг байх. Хүний өөрийн гэхгүй л шүүмжил. Энэ удаад энэ онд ил гарч байгаа нь л энэ бай гэж бодож бн. Бүгд л идсэн уусан

      Хариулах

    • Азтай Колья

      (124.158.107.106) 2018-11-09 13:15
      • 0
      • 0

      17 чингэлэг спирт ус болохыг төмөр замын 280сая долларын хэрэг замхархыг үздэггүй яасан азгүй сэтгүүлцэнцэр вэ.

      Хариулах

    • Зочин

      (66.181.184.74) 2018-11-09 08:51
      • 0
      • 0

      Жонхуу яасан? Хамгийн том хугайчаа үлдээгээд бусдыг нь түүх үү.

      Хариулах

    • Зочин

      (98.233.117.136) 2018-11-08 10:03
      • 0
      • 0

      Чиний тойрон эргэлддэг хумуус бас шударга уу?

      Хариулах

    • нүд чих

      (66.181.180.215) 2018-11-07 19:03
      • 1
      • 2

      Энэ байдлаараа байх юм бол ертөнцөд байхгүй үзээгүй балай сонин хачин юм их үргэлжлэнэдээ.

      Хариулах

    • нүд чих

      (66.181.180.215) 2018-11-07 18:59
      • 0
      • 2

      90 оноос хойш болсон манай төр засгийн эрх мэдэлтэнгүүд нэртэй шуналын туламнууд,Энхбаяр,Баяр,Энхсайхан зэрэг 50-аад онд сэхээтнүүдийн гэрт төрсөн,70 аад оны биеэ тоосон хулгианцаруудын,их мэдэгч болж сэдэж эхлүүлсэн ажлын харгайгаар бий болсон гунигт шившигт түүхийг зөв тоочихсон байна.Үргэлжлүүлэгч нь Ми,Су,Сү болж байна.Одоо эд нарыг,хамтрагчдыг мананд умбагсдыг бүгдийг төрөөс зайлуулах хэрэгтэй ард түмээн.

      Хариулах

    • Т.Баттулга

      (64.119.25.210) 2018-11-07 18:41
      • 0
      • 3

      Босцгоо дарлагдсан ардуудаа Боолчуудын ертѳнцѳѳс босцгоо гэдэг дуулал байдагдаа

      Хариулах

    • Зочин

      (202.21.107.21) 2018-11-09 15:58
      • 0
      • 0

      Жонхуугийн 280$ төмөр зам байхгүй чамайг ямар шурдараг сэтгүүлч гэхэв дээ дэндүү нэг талд үйлчлээд байгаа юм биш үү

      Хариулах

    • Т.Баттулга

      (64.119.25.210) 2018-11-09 19:21
      • 0
      • 0

      Биечлэн үзэж мэдээгүй байж бусдын амаар дүгнэх нь явуургүй л зан байх. НҮД ҮНЭНЧ ЧИХ ХУДАЛЧ гэдгийг санагтун

      Хариулах