Цахим спортын эргэн тойронд...

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Малайз улсад болох "The Kuala Lumpur Dota 2 major" тэмцээнийг Малайзын "Залуучууд спортын Яам" дэмжиж байгаа талаар өмнө нь мэдэгдэж байсан. Түүгээрч барахгүй 2019 оны төсөвтөө 2.4 сая USD төсөвлөжээ. Яамны сайд Syed Saddiq хэлэхдээ "2019 оны Зүүн Өмнөд Азийн тоглолтод цахим спортын төрлийг медалийн шагналтай болгохын тулд, мөн анхны ASEAM -ын цахим спортын стадионыг барихын тулд хамаг хүчээ дайчилна" гэж ярилцлага өгчээ.

Дани улсын Ерөнхий Сайд Lark Lөккө Rasmussen 2018 оны 11 сарын 2-4 өдрүүдэд болсон CS:GO төрлийн "Blast pro series" тэмцээний нээлт дээр цахим спортыг дэмжиж үг хэлснийг нийтдээ 12 мянган хүн youtube-ээр үзэж, 3 мянга гаруй удаа жиргэсэн байна.

Тэрээр "Та бүхэн олон олон жилийн туршид дасгал сургуулилт хийж, магадгүй нэг биш удаа бусдад өөрийгөө ойлгуулахын тулд, цагаа дэмий зүйлд үрээгүй гэдгээ тайлбарлах хэрэг гарч байсан байх. Одоо ингэж тайлбарладаг өдрүүд дууссан. Та нар бол өөрсдийнхөө авъяас чадварын ачаар хүсэл мөрөөдлөө дагасан жинхэнэ тамирчид, та нар бол цахим тоглоомын анхдагчид" гэж хэллээ. Дани улсын Astralis, Heroic гээд алдартай багуудтай бөгөөд, Европ-д цахим спортыг хамгийн их дэмжиж байгаа улс юм. 

Fortnite тоглоомын хөгжүүлэгч Epic Game нь том хөрөнгө оруулагчид, алдартай тамирчид урлагийнхантай хамтран 1.25 тэрбум доларын хөрөнгө оруулалтыг босгож чадсан байна.

Английн хөл бөмбөгийн Manchester city баг Epsilon esports-той хамтрахаар, Owerwatch league-н франчайз Boston uprising компани Bose фирмтэй хамтрахаар, Lenovo брэнд Nodivia багийг дэмжихээр, Nike брэнд Uzi- г ивээн тэтгэхээр гэх мэт маш олон бизнесүүд, алдартай брэндүүд, тамирчид цахим спортыг дэмжиж байгааг дурдаад ч барахгүй боллоо.

Мөн Owerwatch; CS:GO; Dota 2; League of Legends төрлийн тэмцээнүүд дэлхийн өнцөг булан бүрт тасралтгүй явагдаж манай тамирчид ч чадал боломжийн хэрээр л оролцож байна. Өнгөрсөн өдрүүдэд WESG East Asian qualifier (#metagaming тэмцээнийг талбарлалаа); IEM Katowice 2019 East Asian open qualifier; PLG Grand Slam 2018; Intel Masters Challenger; Asian Development League зэрэг тэмцээнүүд болж өнгөрлөө.

Өнгөрсөн долоо хоногийн онцгой мэдээ бол Монголын шилдэг тамирчид болох #machinegun , #erkast#dobu#kabal#temkaaWow нар #5PWR-MNG багийг бүрдүүлж, WESG тэмцээний Зүүн Азийн нээлттэй шалгаруулалтанд оролцлоо.

#Storm riders баг Intel Masters challenger-т аваргалж 30 мянган юанаар шагнуулсан.

#Mongolian duo #Dobu, #Kabal нарын тоголдог #5POWER баг PLG SLAM тэмцээний Зүүн Азийн шалгаруулалтанд хожиж Абу Дабид болох тэмцээнд оролцох эрхээ авсан.

#29/90 IEM KATOWICE 2019 тэмцээний нээлттэй шалгаруулалтад хожсоноор хаалттай сонгон шалгаруулалтад тоглох эрхээ авлаа.

#D13 Mountain Dew League-н сүүлийн шатад урилгаар тоглох болсон байна.

Цахим тоглоомын #The Lof төвөөс зохион байгуулсан CS:GO тэмцээнд: 

1-р байр: #Team B.A.T

2-р байр: #LAN Esports

3-р байр: #Onliners багууд тус тус байр эзэллээ.

Мэдээг тоймлон бэлтгэсэн: Ю.Ариунзаяат

АНУ, Калифорни муж, Оакланд хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.