МАН-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөгчид...

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Д.Амарбаясгалан гэгч байнга л инээж явдаг их баясгалантай товариш нь ЖДҮДС-ын мөнгөнөөс өөрийн эзэмшлийн “Тайшир өргөө” компанид 2 тэрбум гаруй ихээхэн хэмжээний зээл аваад өгчихсөн тодорхой болсон. Тэгээд ч бараг л өөрөө гараас нь хөтөлсөөр Монголын улстөрд оруулан ирсэн өнөөдрийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө намын генсек Д.Амарбаясгалангийн тэрхүү ихээхэн хэмжээний зээл, сүйтгэлд нь ихэд ундууцаж, “Чамайг тун удахгүй намын Ерөнхий нарийн бичгийн даргаас хална. Харин чи тун хурдан тэр ЖДҮДС-аас авсан ихээхэн хэмжээний зээлээ эргүүлэн төлөөрэй мэдэв үү. Тэгэхгүй бол чи МАН-д байх эсэх, дараагийн сонгуульд нэр дэвших энэ тэр чинь хаалттай болно гэдгийг санаж яваарай” хэмээн хатуухан үгсийг хайр найргүй чулуудсан гэдэг.

Тэгвэл хамгийн сүүлд сонсогдсон тэр талын мэдээллээр бол Д.Амарбаясгалан тун удахгүй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх өндөр албан тушаал, эрх мэдлээ хүлээлгэн өгч түүний оронд томилогдож болзошгүй гурван ч товаришын нэрс хүчтэй яригдаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн доод талд, түүний өмгөөлөл хамгаалалд тодрон очих гурван эрхмийн нэрсээр Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Улаанбаатар хотын дарга, УИХ-ын гишүүн асан “Улаан хацарт” хэмээгдэгч Ц.Батбаяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Мөнхбаатар хэмээгдэгч нарын нэрс тодроод байгааг УИХ дахь МАН-ын Бүлгийн Хэвлэлийн албаны төлөөлөгч яаруухан мэдэгдчихээд явж одов.

Харин МАН-ын жирийн гишүүд болон дэмжигчдийн зүгээс “Нийслэлийн Захирагч болон дараа нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа ихээхэн хэл ам, хэрэг түвэгт орооцолдож, шоронд ч суугаад амжсан Ц.Батбаяр болон Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа багагүй хөрөнгө санхүүгийн асуудалтай хутгалдаж байсан тэр Б.Мөнхбаатар хоёрын хажууд Сангийн дэд сайдаар ажиллаж байгаа Х.Булгантуяа нь хамаагүй дээр сонголт болно шүү. Яагаад гэвэл Сангийн дэд сайдаар гайгүй сайн ажиллаж байгаа Х.Булгантуяагийн хувьд өнөөдрийн хулгайч, луйварчин эрэгтэй улстөрчдийн хажууд арай л шударга, янз бүрийн Сангийн мөнгөнөөс хэдэн зуун сая болон тэрбумаар нь зээлж аваагүй, хөрөнгө санхүүгийн хувьд ч энэ олон хулгайч улстөрчид шиг оцойж овойтлоо хураажж, хуримтлуулчихаагүй арай л гайгүй шударга эмэгтэй санагддаг. Тэгэхээр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улаан хацарт” Ц.Батбаяр болон Баянзүрх дүүргийн Засаг даргаар будилаантайхан ажиллаад үзчихсэн Б.Мөнхбаатар нарыг биш Сангийн дэд сайд Х.Булгантуяаг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар тавих болов уу. Тэгж чадвал энэ олон хулгайч үүрлэсэн МАН-ын хувьд арай дөнгүүр сонголт болох нь ч тодорхой юм” гэцгээж байгаа дуулдана.

Харин ЖДҮДС-ын мөнгөнөөс хоёр тэрбум гаруй ихээхэн хэмжээний зээлийг өөрийн мэдлийн “Тайшир өргөө” хэмээх компанид аваад өгчихсөн нь тодорхой болсон өнөөдрийн генсек Д.Амарбаясгалан Ерөнхий нарийн бичгийн даргын албаа хүлээлгэж өгсний дараа хууль, цагдаагаар явж хэргээ шалгуулах нь тодорхой  болов уу. Яагаад гэвэл энэ асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэлээн хатуухан байр суурь баримталж байгаа учир түүний мэдэлд байдаг Улсын Ерөнхий прокурор болон АТГ-ын зүгээс Д.Амарбаясгаланг сайтар шалгах нь ойлгомжтой юм. Тэр талаар ч өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулган дээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гайгүй ширүүхэн үг хэлж байсныг манай уншигчид үзсэн, дуулсан нь тодорхой юм.

Ингээд эрх баригч МАН-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөө гурван эрхмийн нэр яригдаж, өрсөлдөөн ч хөшигний цаана гайгүй ширүүхэн явагдаад эхэлсэн нь ч ойлгомжтой болов уу. Харин дээрх гурван эрхмийн хэн нь энэ өрсөлдөөнд ялалт байгуулж, эрх баригч МАН-ын генсекийн суудалд залрахыг хүлээх, харах л үлдэж байна даа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.