“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 10:48 цагт
Мэдээний зураг,

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ой, Монгол, Оросын 59 дэх удаагийн найрамдлын сарын хаалтын ажиллагааны хүрээнд Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, ЭСЯ-ны ажилтнууд, цэргийн сургуулийн сонсогчдын төлөөлөл оролцлоо.

Найрамдлын сарын хүрээнд хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэх, ОХУ-д суралцаж байгаа оюутан, залуучуудын дунд спорт, танин мэдэхүйн олон арга хэмжээ, тухайлбал Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан байна.

Тэрчлэн Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит шатрын тэмцээн, ”Ц.Дамдинсүрэнгийн амьдрал, уран бүтээл” дугуй ширээний ярилцлага, Гайдарын сан, “Европын диалог” судлаачдын бүлэгтэй хамтран Монгол-Оросын судлаачдын дунд дугуй ширээний хэлэлцүүлэг, 2018-2019 оны хичээлийн жилд Москва хотын их, дээд сургуулиудад шинээр элсэн орж суралцаж байгаа оюутнуудад “Нүүдэлчдийн соёл”-ын музей үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.