Нийслэлийн иргэдийн спортын VII наадам өндөрлөлөө

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 08:59 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн намар нийслэлийн иргэд спортын их наадмын шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Үүний дагуу нийслэлийн дүүрэг болон хорооноос шалгарсан иргэдээс бүрдсэн баг шигшээ тэмцээнд оролцож хурд хүчээ сорьдог. Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн нийтийн биеийн тамир спортын хороо хамтран иргэдийн спортын их наадмыг 7 жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн. Нийслэлийн иргэдийн спортын 7-р их наадамд иргэд 8 төрлөөр өрсөлдлөө.

Нийслэлийн иргэдийн спортын шигшээ тэмцээнд 9 дүүргийн 152 хорооноос шалгарсан шилдгийн шилдэг 108 багийн 1638 иргэн хамрагдан оролцож байгаа юм. Нийслэл, дүүргийн иргэдийн спортын наадмын хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийт 4310 байгууллагын 90100 иргэн хамрагдаж оролцоод байгааг зохион байгуулагчид онцоллоо. Жилээс жилд нийслэлийн иргэдийн спортын наадамд оролцогчдын тоо өсөн нэмэгдэж байгаа үзүүлэлттэй байна.

Энэ оны 03-р сараас 11-р сарын 6-ны хооронд нийслэлийн игэд спорт явган аялал, ширээний шагай наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж байна. Өнөөдөр тэмцээний медалийн төлөөх тоглолтууд явагдаж нийслэлийн иргэдийн спортын 7-р наадмын нэгдсэн дүн гарах юм. Спорт явган аялалын нийслэлийн шигшээ тэмцээнийг 09-р сарын 16-ны өдөр Улаанбаатар-Баянзүрхийн товчоо-Ургах наран хороолол-Баянзүрх хайрхан-Ургах наран хороолол-Улаанбаатар гэсэн чиглэлээр зохион байгуулж 9 дүүргийн 117 иргэн оролцож хурд хүч авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдлөө. Ингээд Б.Сарантуяа дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо 62.5 оноогоор түрүүлсэн бол О.Батсаруул дасгалжуулагчтай Б.Баттулга ахлагчтай Налайх дүүргийн 5-р хороо 62 оноогоор, Т.Дэмбэрэл дасгалжуулагчтай, Б.Энхбаяр ахлагчтай СХД-ийн 3-р хорооны баг 59.5 оноогоор тус тус удааллаа. Мөн эхний өдөр явагдсан хийн дасгалд БГД-ийн 3-р хороо, ЧД-ийн 6-р хороо, Налайх дүүргийн багууд эхний 3 байрт шалгарлаа.

Багийн дүнгээрээ Налайх дүүргийн БТСХ түрүүлсэн бол удаах байруудад Багануур дүүрэг, БЗД, ХУД-ийн биеийн тамир спортын хороодын хамт олон шалгарлаа. Тэгвэл тусгай байрт СХД, СБД, ЧД-ийн биеийн тамир, спортын хорооны баг хамт олон ард иргэдээ урилан дуудаж нийслэлийн иргэдийн спортын наадамд идэвхитэй бас амжилттай оролцуулж чадсанд тэдний хичээл зүтгэл, ажлын үр дүнг үнэлэн шалгаруулж Нийслэлийн нийтийн биеийн тамир спортын хорооноос шагнаж урамшууллаа.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд нийслэлийн дүүрэг, хороон дээр өдөр тутам хийн дасгал, аэробекээр тогтмол хичээллэдэг 3000 иргэн байдаг гэсэн тоон судалгаа гарчээ. Энэ нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо хамтран жил бзүр уламжлал болгон зохион байгуулж байгаа иргэдийн спортын наадмын ач холбогдол үр дүн эерэгээр басхүү бодитоор харагдаж байгаа тодхон жишээ юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.