Д.Трамп, В.Путин нар энэ сарын сүүлээр уулзана

Twitter Print
2018 оны 11-р сар 06-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Арваннэгдүгээр сарын сүүлээр Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо зохион байгуулах “Их-20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана гэж АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп даваа гарагт мэдэгдэв.

Д.Трамп, В.Путин нар энэ сарын 11-нд Парис хотноо болох “Дэлхийн нэгдүгээр дайн” дуусгавар болсны 100 жилийн ойн арга хэмжээний үеэр хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байсан билээ.

Харин Д.Трамп даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлснээр, тэрбээр Парист хоёр талын уулзалт хийх талаар итгэлгүй байгаа бөгөөд үүний оронд энэ сарын 30-нд эхлэх “Их-20”-ийн уулзалтын үеэр уулзахыг санал болгосон аж.

Тэдний хамгийн сүүлийн хоёр талын уулзалт өнгөрсөн долдугаар сард Хельсинки хотноо болсон юм. Хоёр улсын удирдагчид удахгүй болох уулзалтын үеэр зэвсгийн хяналтад гол анхаарлаа хандуулах ажээ. 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.