Оросуудын танхайрал

Twitter Print
2018 оны 11-р сар 06-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

Аугаа эх орны дайны үед улаан армийнхны хэрэгжүүлсэн олон ажилагаа германчуудын гайхшрал төрүүлж цочролд оруулдаг байжээ.

Германы канцлер Отто фон Бисмарк "Оросуудтай хэзээ ч битгий дайн хий. Та нарын цэргийн уран мэх болгоны хариуд тэд нар урьдчилан таахын аргагүй өөрсдийн тэнэглэлээр хариу барих болно" гэж байжээ.

Залпын галаар буудах тийрэлтэт төхөөрөмж болох "Катюша" хэмээн өхөөрдөн нэрлэсэн бууны сум М-8 буюу 82 мм, М-13 ба 132 мм-ийн сумаар бууддаг байжээ. Дараа нь бүр ч хүчтэй сайжруулагдсан 300 мм-ийн М-30 сум хэрэглэдэг байв. 

Эдгээр сумнуудыг ташуу өнцөгтэй байршуулахад буудаж болдог байсан ба 4 ширхэг нь үйлдвэрийн модон хайрцагтай ирдэг байв.

Нэгэн удаа сум нь байхад буудах төхөөрөмж болох БМ-13 байдаггүй давшилт эхлэхээс өмнө гал нээх хэрэгтэй байсанд артиллерчид гараар эргүүлж цахилгаан үүсгэдэг машиныг сумтай холбон гал өгч нисгэх санаачилага гаргав. Зарим үед анхааралгүй байснаас цалгар наазгай байдал үүсдгийн жишээ болох зааврыг нь ч уншаагүй их буучид 2 метр урттай үйлдвэрийн модон хайрцагтай нь дайсныхаа байрлал руу буудаж орхижээ. Үүний дараа германчууд оросууд "саравчинаас" буудаж танхайрлаа гэж ярилцаж байсан гэдэг.

Дашзэвэг Нэргүй

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.