Кимчи, тараг зэрэг нь бүдүүн гэдсийг хөгшрүүлэхгүй байлгах ашигт бактериар баялаг хүнс гэнэ

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 16:06 цагт
Мэдээний зураг,

Эрүүл урт наслаж буй хүмүүсийн хөргөгчид байгаа хүнсний материалуудыг нь сонирхож үзэхэд судас хөгшрүүлэхгүй сонгино, бүдүүн гэдэс хөгшрүүлэхгүй кимчи зэрэг нь тогтмол байдаг байна. Эдгээрийг хоол хүнсэндээ хэрхэн яаж хэрэглэвэл илүү үд дүнтэй болохыг тайлбарласан Японы телевизийн нэвтрүүлгийг орчуулан оруулж байна.

Бүдүүн гэдэсийг хөгшрүүлдэггүй гэх кимчи

Бүдүүн гэдэс хөгширвөл биеийн дархлаа сулран ханиад болон халдварт өвчинд өртөх эрсдэлтэй болно. Бүдүүн гэдэс хөгшрүүлэхгүй байх хүнсэнд кимчи ордог юм байна. Кимчийг улаан перц, сармис, загасны соус, давс зэргийг холин амтлагч бэлтгэн, давсалсан ногоонд түрхэн исгэн хийдэг. Кимчинд агуулагдаж байгаа зүйл нь бидний бүдүүн гэдсэнд ашигтай байдаг байна. Хүний бүдүүн гэдэс нь боловсрогдсон хоолны усыг нь шимэгдүүлж өтгөнийг бий болгоно. Иймд бүдүүн гэдэсний орчин нь эрүүл мэндэд их нөлөөтэй байна.

Бүдүүн гэдэсний орчинг сайжруулахад нөлөөтэй бактери (бичил биет) нь кимчинд агуулагдаж байдаг байна. Энэ нь сүүн хүчлийн бактери юм. Сүүн хүчлийн бактер ихээр агуулагддаг хүнс бол тараг юм. Тэгвэл энэ 2 төрлийн хүнсэнд агуулагдах сүүн хүчлийн бактерийн ялгаа нь: тарганд бол амьтаны гаралтай сүүн хүчлийн бактерүүд байдаг бол харин нь кимчинд нь ургамлын гаралтай сүүн хүчлийн бактерүүд байдаг байна.

Гэдэсний бактерийн флорт (гэдсэн дэхь бичил биетний орчин) олон төрлийн бактерүүд байдаг ба үүнийг ерөнхийд нь 3 том төрөл болгон авч үзвэл:

1. Биед ашигтай бактери

2. Биед хортой бактери

3. Саармаг бактери гэж 3 ангилж үзнэ.

Саармаг бактери нь бүдүүн гэдсэнд аль давамгайлаж байгаа бактерийн нөлөөнд хувирч үйлдэл үзүүлж байдаг.

Жишээ нь: Бүдүүн гэдэсний бичил биетийн орчинд ашигтай бактери нь давамгайлж байвал саармаг бактери нь түүний нөлөөнд автан үйлдэл үзүүлнэ.

Тэгэхээр энэ 3 төрлийн бактерийн хамгийн тохиромжтой тэнцвэрт байдал бол 2:1:7 гэсэн харьцаагаар байвал эрүүл мэндэд маш тохиромжтой харьцаа болно. Үүнд: ашигтай нь 2, хортой нь 1, саармаг нь 7 гэх мэт. Хэрэв хортой бактерүүд нь ихсэн, ашигтай бактерүүд нь бага болвол саармаг бактерүүд нь хортой бактерийн нөлөөнд автан түүнтэй ижил үйлдэл үзүүлдэг байна. Иймд ашигтай бактерүүд нь давамгай байх хүний эрүүл мэндэд тустай. Тиймээс ургамлын гаралтай ашигтай бактери ихээр агуулсан кимчи хүртэснээр бүдүүн гэдсэн дэхь бичил орчин сайжран бүдүүн гэдэсний хавдраас урьдчилан сэргийлнэ гэж судалгаагаар нотлогдсон.

2017 онд Английн анагаах ухааны сэтгүүлд 2030 онд Солонгос улсын хүн ам дэлхийд хамгийн их өндөр насжилттай байх магадлалтай гэж онцолсон. Энэ нь Солонгосчууд хүнсэндээ кимчи их хэрэглэдэгтэй холбоотой нь гэж бичжээ.

Мөн бүдүүн гэдэсний бичил орчин сайжирснаар биеийн дархлаа ч бас сайжирна гэж үзэж байна. Кимчиний гол түүхий эд болох нэг том багц байцаа нь кимчи хийхээс өмнө бол сүүн хүчлийн бактери бараг байхгүй байдаг бол амталж исгэж кимчи хийснээр сүүн хүчлийн бактери нь гайхамшигтайгаар өсөн 1 грамм кимчид 100 сая гаруй сүүн хүчлийн бактерүүд бий болдог байна. Кимчинд байгаа ургамлын гаралтай ашигтай бактери нь амьд хэвээрээ бүдүүн гэдсэнд хүрч чаддаг ба тэндээ өсгөвөрлөгдөн үрждэг бас нэг ач холбогдол бүхий чадвартай юм. Энэ чадвар нь бүдүүн гэдсэн дэхь хортой бактерийг устган бүдүүн гэдэсний орчинг сайжруулхад тустай. Туршилтаар: Хүний гэдэсний орчинтой бараг ижил тэжээлт орчинд амьтны болон ургамлын гаралтай сүүн хүчлийн бактерийг өсгөвөрлөж үзэхэд ургамлын гаралтай нь хэд дахин илүү өсөн үржиж чадаж байна гэж нотлогдсон.

Тэгвэл тарган дахь амьтны гаралтай ашигтай бактери нь ходоодны хүчилд тэсвэрлэхгүй тул бүдүүн гэдсэнд амьд хэвээрээ хүрч чаддаггүй гэнэ.

Тэгэхээр кимчиг хэрхэн яаж, хир хэмжээгээр хоол хүнсэндээ хэрэглэвэл хүний биед илүү ач тустай вэ гэвэл

1.Кимчиг тодорхой заасан хугацаанд хоол хүнсэнд хэрэглэх нь илүү үр дүнтэй. Учир нь сүүн хүчлийн бактери нь исгэх тусам ихсэх боловч тодорхой хугацаанд уг бактериийн үржилт нь зогсон, бактери нь өөрөө тэжээлгүй болоод ирэхээр сүүн хүчлийн бактери нь буурч кимчи исгэлэн гашуун болно. Иймээс хугацааг нь заасан байдаг.Ойролцоогоор энэ хугацаа нь кимчи амтлаж исгэж эхэлснээс хойш хоёр 7-30 хоногийн дотор хэрэглэвэл тохиромжтой, эрүүл мэндэд ч тустай байна.

2. Өглөө өдрийн хоолонд биш оройн хоолонд кимчиг хэрэглэвэл илүү тохиромжтой үр дүнтэй. Нэг өдөрт хүртэх хэмжээ нь 50 грамм байхад болно. Кимчи нь сүүн хүчлийн бактериас гадна витамин B ийн группийг их хэмжээгээр агуулдаг гэнэ.

3. Кимчинд агуулагдах сүүн хүчлийн бактери нь 40 градуст яг сайхан өсөж үржих бол 60 градуст 30 минут л тэсвэрлэнэ тэгвэл 100 градуст хэдхэн секунд үхнэ. Иймд кимчиг хоолонд буцалгаж хэрэглэвэл ашигтай бактери нь үхэх тул буцалгалгүй хэвээр нь хэрэглэвэл илүү ашигтай. Тэгвэл бодит амьдралд кимчитэй шөл болон кимчитэй халуун хоол зэрэг нь их хэрэглэгддэг учир бид биед ашигтай байх бактериа устгаад идэж байна гэсэн үг боловч энэ нь бас бүүр үр дүнгүй биш гэнэ. Учир нь үхсэн сүүн хүчлийн бактери нь хүний өөрийн гэдсэн дотор байгаа ашигтай бактериудын тэжээл болж тэдгээр бактериудыг өсгөвөрлүүлдэг ба үүнээс гадна үхсэн хортой бактерийг өөртөө наалдуулан өтгөнөөр гадагш ялгаруулдаг гэнэ. Мөн кимчитэй шөл хийж уувал шөлөндөө мөөг хийвэл илүү сайн зохицолдоно. Ерөнхийдөө бол кимчи чигээр нь хүртсэн нь эрүүл мэндэд илүү сайн болох нь ойлгогдож байгаа байхаа.

4. Шарсан мах идэхийн өмнө кимчи идэх нь илчлэг ихтэй шарсан махыг боловсруулах, шингээх, бодисын солилцоог сайжруулах зэрэг нь сайжирдаг учир анагаах ухаан судлалын талаасаа ч шарсан махны өмнө кимчи идэх нь зөв болно гэж зөвлөж байна. Шарсан махтай цагаан луувангийн кимчи нь илүү тохиромжтой гэнэ. Саяхны судалгаагаар цагаан луувангийн халуун чанартай амтанд sulforaphane нь байдаг ба энэ нь ходоодны хелико бактерийг устгах чадалтай гэж үзэж байгаа тул ходоодны шарх, ходоодны хавдар зэргээс урьдчилан сэргийлэхэд найдвартай болно гэнэ. Тэгвэл өргөст хэмхээр хийсэн кимчи нь кали их агуулсан байдаг тул кали нь даралт бууруулах үйлчилгээтэй тул даралт өндөртэй хүн хэрэглэхэд тохиромжтой. Ямар ногоогоор кимчи хийснээр эрүүл мэндэд ач тустай байх чадвар нь өөр өөр байдаг байна.

Жич: Кимчигээс илүү би бол багаасаа тараг ууж өссөн болохоор бидний иддэг тарган дахь амьтны гаралтай сүүн хүчлийн бактерийг нь бүдүүн гэдсэнд хүрч чадах технологийг эзэмшин, тарагаа бүрж өдөр бүр 1 аяга уугаад байвал бүдүүн гэдэсний орчиноо сайжруулж чадна гэж бодогдож байна.

Сүүлийн үед бид кимчи их иддэг болсон болохоор таны эрүүл мэндийн мэдлэгт дусал мэт нэмэр болох болов уу гэж бодон орчуулан орууллаа.

Лхагвадоржийн Энхтуяа, Medical Ph.D 

Inbound Japan Co,Ltd 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.193.9) 2018-11-07 18:15
      • 0
      • 1

      Мэдүүштэй олон зүйл хүргэдэгт танай сайтад талархдаг шүү. Сэлэнгийн Хүдэр сум.

      Хариулах