Улаан буудай, хүнсний ногоогоор 100 хувь хэрэгцээгээ хангажээ...

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 14:06 цагт
Мэдээний зураг,

Ургац хураалт дуусч, урьдчилсан дүнгээр 409.6 мянган тонн үр тариа, 160.9 мянган тонн төмс, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 117.8 мянган тонн тэжээл, 19.3 мянган тонн тосны ургамал хураан авсныг Ургацын төв штабаас мэдээлжээ. 

Үүнийг өмнөх 2017 онтой харьцуулахад үр тариа 172.6 мянган тонноор, төмс 44.5 мянган тонноор, хүнсний ногоо 14.5 мянган тонноор, тэжээл 57.3 мянган тонноор, тосны ургамал 7.2 мянган тонноор өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. Ийнхүү Монгол Улс улаанбуудайн болон төмсний дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдсэн нь энэ жилийн хувьд томоохон сайхан амжилт юм.

 

Энд тэмдэглэхэд У.Хүрэлсүхийн толгойлсон энэ Засгийн газраас долоон аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүлэн, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажилласан гэдэг. Нөгөөтэйгүүр ЖДҮДС-ын мөнгөнөөс өөрийнхөө эхнэр Л.Отгонжаргалын мэдлийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөгийн зээлийг авч өгсөн хэргээрээ буруудаж, саяхан ажлаа өгсөн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг сайд байхдаа ургац хураалтын ажилд гайгүй анхаарал хандуулж, тариаланчидтайгаа нэлээн сайн тулж ажиллаж байсныг Сэлэнгэ, Ховд, Төв аймгийн тариаланчид, төмс хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид хэлж, ярьцгааж байсныг дурдахад илүүдэхгүй болов уу.

Ямартай ч Монголчууд бид ирэх 2019 онд өөрийнхөө тариаланчдын тарьж ургуулсан улаанбуудайн гурилаар 100 хувь хангагдаж, төмс хүнсний ногооны хувьд ч өөрийнхөө эх орны үржил шимтэй хөрсөнд ургасан сайн чанарын төмс, хүнсний ногоо хэрэглэж, урдаас орж ирдэг хятадуудын тарьж ургуулдаг ямар чанартай нь ч мэдэгдэхгүй хачин юмнууд ам руугаа ч ойртуулахгүй байх бүрэн боломжтой болжээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.