Сурагчид 12-р сарын 25-наас сар гаран амарна

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

Агаарын бохирдол нэмэгдэж, ханиад томуу ихэсдэг үед Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг багагүй хугацаанд амраадаг. Энэ жилийн тухайд 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын нэгэн хүртэл амраах шийдвэр гарсан гэдгийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэллээ. Тэрбээр өвлийн ид ачааллын үед сурагчдыг амраах бус карантин тогтоох зохицуулалт хийнэ гэдгийг хэлж байна. 

Энэ тухай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа  "Хүүхдүүдийн II улирлын амралтыг 2 сар биш 1 сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Амьтны гаралтай ч юм уу вирусийн нөхцөл хүндрэлтэй байгаад хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой" гэсэн тайлбарыг өгч байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зо

      (66.181.160.44) 2018-11-05 21:07
      • 0
      • 0

      Хичээл яахавээ болох л байх. Гол нь өвлийн хүйтэний олон олон эрсдлийг тооцох. Зөв шийдвэр гэж бодно.

      Хариулах