ОУХМ, нэрт боксчин З.Энхзориг бурханы оронд заларлаа...

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Боксын спортоор Монгол Улсад  анхны Дэлхийн залуучуудын аваргын алтан медалийг авчирч байсан, Азийн наадмын мөнгөн медальт, Олон улсын хэмжээний  мастер, нэрт боксчин  З.Энхзориг  тархиндаа хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдсэн  ч ухаан оролгүй байсаар найм дахь хоногтоо ид залуудаа таалал төгсөж, бурханы оронд заларчээ. 

Түүний хувьд 12 настайдаа боксын спортоор хичээллэж эхлэхдээ Монголын Улсын  гавьяат дасгалжуулагч Д.Ганзоригийн гарын шавь нарын нэгэн болж.  Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нартай нэгэн үед гарч ирж хүч үзэж явсан Боксын Монгол Улсын шигшээ багийн шилдэг тамирчдын нэг байсан билээ. 2015 оноос их  спортоос завсарлага авч  сүүлийн жилүүдэд БНСУ-ыг зорьсон гэдэг.

Гэхдээ эх орондоо ирж, очин байсан тэрээр саяхан түр ирээд байхдаа замын хажуугийн таглаагүй траншейны нүхэнд унаснаас ийнхүү хүнд гэмтэл авсан гэсэн мэдээлэл гарч байсан юм. Зарим эх сурвалж  түүнийг  бусдад зодуулсан байж  магадгүй  хэмээж ч байсан. Хамгийн сүүлд нэрт боксчин найзыгаа ухаан ороогүй байхад нь хажууд нь байж, сахиж байсан Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба ГССҮТ-ийн түүнийг эмчилж байсан эмчээс нь биеийн байдлыг тодруулахад “Ар гэр, садан төрлийн хүн биш бол өвчтөний талаарх мэдээллийг өгөх боломжгүй” гэсэн байдаг. Биеийн байдал нь ихээхэн хүнд байдалд байсан түүнийг  анхны багш, гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг нь болон Монголын Боксын холбоо, Хөдөлмөрийн баатрууд болох анд найз Э.Бадар-Ууган, П.Сэрдамба тэргүүтэй нөхөд нь  эргэж тойрч байсаар бурханы оронд үдсэн байна.

Энд нэгэн зүйлийг Улаанбаатар хотын Захирагч гэгдэх Су.Батболд болон бусад орлогч нарт нь сайтар сануулахад “Та нар ихээхэн мөнгө төгрөгөөр гараа угааж, идэж уухаасаа илүүтэй траншейны нүх болгоныг шалгаж, таггүй байгаа олон траншейг тагтай болгон битүүлээч ээ” гэдгийг хатуухан мэдэгдмээр цаг нь болжээ. Хэрвээ траншейны нүхнүүд бүгдээрээ тагтай, битүү байсан бол нэрт боксчин З.Энхзориг ийнхүү таггүй траншейнд унаж энэ хорвоогоос ийм залуугаараа харамсалтайгаар буцахгүй л байсан болов уу.

Мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын Баянхайрхан багийн иргэн Б.Амгаланбаяр гэх хүү аравдугаар сарын 27-ны өдөр гэрийнхээ ойролцоо тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон байдаг. Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын хэлтэсүүд ар гэрийнхэнтэй нь хамтарч гурван өдөр хайсны эцэст өнгөрсөн 10-р сарын 30-ны 16.00 цагийн үед хүүгийн цогцсыг гэрийнх нь ойролцоох таггүй траншейны нүхнээс олсон байдаг. Манай Монголд хүн амьд явах баталгаа таггүй траншейны нүхээр ингэж л хэмжигдэж байна.

Хайран ч сайхан боксчин, хайран ч наймхан настай хүү гэж...    

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ганаа

      (49.0.212.211) 2018-11-08 18:31
      • 0
      • 0

      сайхан дүү минь бас тэр хар нүхэнд унаж бурхан болсон доо энэ траншенууд олон хүний аминд хүрч байна

      Хариулах

    • Зочин

      (213.76.92.32) 2018-11-07 14:46
      • 0
      • 0

      Ядаж хуванцараар сандал.таглаа хийж байгаа залуугийн туршлагаас суралцаж бүх траншейны нүхээ шалгаад бөглөөчээ.энэ дарганцарын оронцогуудад ийм санаа төрдөггүй юм байх даа.ЖДҮ-ийн мөнгө завшигчидаа.хүмүүс гэмтээд байдаг

      Хариулах

    • Уншигч

      (124.158.107.85) 2018-11-07 11:37
      • 0
      • 0

      Эмчлэгч эмч нь "Яах аргагүй гэрэлгүй газар траншейны нүхэнд унаж гэмтээд ирсэн юм билээ" гэж хэлсэн гэсэн шүү.Тэр талаар анхны дасгалжуулагч багш нь нэг найздаа ярьсан байсан. Хайран сайхан боксчин. Энэ сэтгүүлч буруу бичээгүй л байна эрхэм их мэдлэгтэнгүүд ээ.

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.26) 2018-11-06 13:02
      • 0
      • 0

      bolieoo odooggos 5 jiliin umnu manaш dvv oyutan naizuudtaigaa ywj bgd 1 nzni transheini nvhend unangaa aldsan gsen sugdaad ywj bsn tuldaa nuguu 2 oosoo zuraad unaagvi ym bn lee aria ch dee bvhel bvten mongol uls baij guilchchid bas lai boloh ymaa ajil turuluu hiihgvi zalhuugasaa bolj ene hvmvvdt bas arga hemjee awah heregtei nowsh ymaa zaawal hotiin darga buruugvi sh dee hiih estoi ymaa hiichij bn awad baihar yahiin

      Хариулах

    • ЗОЧИН

      (139.5.219.253) 2018-11-06 11:54
      • 0
      • 0

      ХОТЫН ДАРГА ГЭЛТГҮЙ ЭНЭ М А Н ИЙН МАЛНУУД НЭГ Ч ЮМ ХИЙХГҮЙ БАЙСААР БАЙГААД ЯВААД ӨГЛӨӨЛДӨӨ ХЭН Ч ЭНЭ НӨХРИЙГ СОНГООГҮЙ БОЛХООР ЁСТОЙ МАЙ ЧИ ГЭЭД Л ЯВНА ДАА

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.120) 2018-11-06 09:55
      • 0
      • 0

      Ум сайн амгалан болтугай

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.19) 2018-11-06 06:09
      • 0
      • 0

      yu hutsadaan hen transhand unasan geed bgan jhn undeslelte yum bijne shu

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.95) 2018-11-06 00:11
      • 0
      • 0

      8биш 6настай хүү. хэтэрхий гэхэд арай л дэндүү нийгэм

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.141) 2018-11-05 23:00
      • 0
      • 0

      Траншейны тагийг нэг хэсэг бүгдийг хийсэн байсан урт гартангууд нь дахиад авч дээ

      Хариулах

    • болд

      (203.91.117.8) 2018-11-05 22:30
      • 0
      • 0

      ямар харамсалтай хэрэг вэ?

      Хариулах

    • Зочин

      (27.114.97.83) 2018-11-05 19:29
      • 0
      • 0

      yun transheinii nuhend unah we. yagaad iim hudlaa medeelel taraadag ym be

      Хариулах

    • Hhshs

      (172.58.187.58) 2018-11-05 19:05
      • 0
      • 0

      Hun tsohison bhaa

      Хариулах

    • Bi

      (85.115.243.49) 2018-11-05 18:59
      • 0
      • 0

      Таглаатай байсан бол.унах уу. Yun bicheed bgn

      Хариулах

    • soniuch

      (66.181.186.141) 2018-11-05 18:55
      • 1
      • 3

      Boksiinhon tolgoidoo ih gemtel abdag gesen. Tegeed l harahgui unachihsan baih. Uuriinhuu sanamsar bolgoomjguigees bolson baih. Getel tur zasagaa haraagaad l baih wm. Yostoi arai l wmaa.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.32) 2018-11-06 11:59
      • 0
      • 1

      Chi muu neg bol ter idej uuj tsadadgv olsgolon gishvvdin neg n ymuu

      Хариулах

    • Зочин

      (77.218.250.115) 2018-11-05 21:46
      • 1
      • 0

      Huts!

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.111) 2018-11-05 19:03
      • 0
      • 1

      Archaagvi tur zasagtai l daa ter shdee. Oligt yum hiideg bsan bol ter nvhrvv yu gej hvn unaj vheh we dee. Hvnii altan ami ersedcheed bhad ter usan gvzeelsen mungunii gahainuudg yund n umuuruw.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.111) 2018-11-05 19:03
      • 0
      • 1

      Archaagvi tur zasagtai l daa ter shdee. Oligt yum hiideg bsan bol ter nvhrvv yu gej hvn unaj vheh we dee. Hvnii altan ami ersedcheed bhad ter usan gvzeelsen mungunii gahainuudg yund n umuuruw.

      Хариулах

    • Зочин

      (112.171.69.36) 2018-11-05 18:11
      • 0
      • 0

      Арай юма бүр сүйрлээ Монгол улс хайран сайхан алтан хүний амь нас. Идэж уухаа болиод зам харгуйгаа янзалж нүх сүвнүүдээ бөнлөж таглаасай

      Хариулах

    • zochin

      (202.9.41.61) 2018-11-05 18:11
      • 0
      • 0

      har murtei luivarchdiin balgaar olon myangan hun yos busaar horvoogoos halij baina, novshiin turtei ulsad amid yavah batalgaa daanch algaa, ugluu gereesee garsan hun oroi ergej irehguigeer munkhbusad oddog, iim niigemtei, iim ulsad idej uuj tsatgaldsan heden hulgaichuud l sn shn yavj bgaa biz dee, hairan zaluu, tsel zaluugaaraa horvoog orhisond gunee haramsaj baina, um sain amgalan boltugai

      Хариулах

    • zochin

      (202.9.41.61) 2018-11-05 18:11
      • 0
      • 0

      har murtei luivarchdiin balgaar olon myangan hun yos busaar horvoogoos halij baina, novshiin turtei ulsad amid yavah batalgaa daanch algaa, ugluu gereesee garsan hun oroi ergej irehguigeer munkhbusad oddog, iim niigemtei, iim ulsad idej uuj tsatgaldsan heden hulgaichuud l sn shn yavj bgaa biz dee, hairan zaluu, tsel zaluugaaraa horvoog orhisond gunee haramsaj baina, um sain amgalan boltugai

      Хариулах

    • Zochin.

      (202.9.41.248) 2018-11-05 17:49
      • 0
      • 0

      Ene tomchuudiin idej uuj bgaag haraldaa , uls oron ard tumen ni suirch duuslaa Odoo idej uuhaa joohon hoish ni taviad uls eh ornoo bodooch ee .Hairan saihan zaluu ajilgui idemhii ulsaas bolj ami nasaa aldsan bn , mash haramsaltai bn . Um ma ni bad me hum. Sain torliig oloh boltugai.

      Хариулах

    • Монгол хүн.

      (103.229.120.59) 2018-11-05 17:10
      • 0
      • 0

      Эх орондоо тайван амгалан алхаж гишгэх ч боломжгүй болж дээ.

      Хариулах

    • Ganzo

      (85.149.27.163) 2018-11-05 17:18
      • 0
      • 0

      Hezee taivan bsi? hezeech taivan baigaagui.

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.9) 2018-11-05 15:53
      • 0
      • 0

      Ямар харамсалтай юм бэ. Ум ма ни бад мэ хум. Сайн төрлийг олох болтугай.

      Хариулах