Тархинд цус харвах өвчний үеийн сигнал шинж тэмдэг

Twitter Print
2019 оны 01-р сар 15-нд 10:55 цагт
Мэдээний зураг,

Монголд хэрэглэдэг ХААХ гэсэн томьёололтой: харах, алхах, алдах, хэлэх 

FAST Америкт энэ 4 шинж тэмдгээр сигнал болгон хэрэгжүүлдэг гэнэ. Fast = хурдан шуурхай түргэн дуудах гэсэн утгаар сигнал болгодог гэнэ . Эдгээр шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй түргэн дуудах болон эмчид ханд гэсэн зөвөлгөөг Япон мэдрэлийн эмч өгч байгааг орчуулан доорхи бичлэг дээр нэмж орууллаа.

F=face нүүр царай

Шүдийг нь гарган инээмсэглүүлэх мэт буюу шүдийг ярзайлгуулан үзхэд нүүрний 2 тал тэгш хэмтэй биш нэг талын хацар нүүрийн булчин сулран унжсан байдалтай байвал

A=Arm гар

2 гарыг урагшаа сунган мөрний түвшинд хэсэг хугацаанд байлгахад аль нэг талын нэг гарын булчин чадалгүйн улмаас энэ байдалд байж чадахүй аяндаа доош сулран унаад байвал

S= speak хэл яриа

Юу ч хамаагүй яриад үзвэл жишээ нь өнөөдөр сайхан өдөр байна тийм үү гэх мэт хариулт нь хэл ам нь орооцолдон ярьж чадахгүй бол

T=time цаг хугацаа

Яг энэ байдал хэдийнээс эхэлсэн цаг хугацааг нь үнэн зөв тогтоож эмчид дамжуулан хэлвэл эмчилгээний ач холбогдолтой. 

Хэдэн цагаас хэдэн цагийн хооронд ямар эмчилгээ хийх вэ гэсэн заалт байгаа учир цаг хугацаатай уралдан эмчилгээнд орно.

Японд энгийн хүмүүст зориулан таны эргэн тойрны хэн нэгэнд ийм шинж тэмдэг илэрвэл түргэн дуудаарай гэсэн зөвөлгөө өгч байгааг нь та бүхэнд зориулан нэмж орчуулан орууллаа.

Лхагвадоржийн Энхтуяа

Medical Ph.D, Inbound Japan Co,Ltd 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.