Давсны хэрэглээ ихэсхэд даралт ихэсдэг

Twitter Print
2018 оны 12-р сар 02-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Давс ихтэй хоол хүнс хэрэглэвэл цусан дахь давсны хэмжээ ихсэн түүнийг шингэлэх гээд цусанд шингэн хуримтлагдах ба үүний улмаас судасны хана уруу дарах даралт ихссэнээс цусны даралт ихсэнэ. Удаан хугацааны турш судасны хана уруу дарах даралтанд өртсөөр байвал судасны уян чанар алдагдан хатуурч, судасны хана гэмтэхэд хялбар болдог байна. Давсны хэрэглээгээ багасгавал цусанд шингэн хуримтлагдахгүй болж даралт буурдаг байна. Мөн цусны урсгал жигдхэн болно.

Давсны хэрэглээг багасгахаас гадна биеийн тамир хийх, агаарт алхвал булчингууд ажиллан хүчилтөрөгчийн хангамж сайжран судасны хана тэлж улмаар даралт багасана. Гэтэл давс бага хэрэглээд, дасгал хөдөлгөөн сайн хийдэг хүн байсан ч даралт нь их байгаад байдаг хүн байдаг байна. Ийм хүмүүс бол биенээс давс ялгарах үйл ажилгаа нь алдагдсан байж болно гэнэ. Ийм тохиолдолд давс биед хуримтлагдан, үүний улмаас даралт өндөр байдаг байна.

Давс биенээс ялгарах үйл ажилгаа алдагдах шалтгаан нь тухайн хүний нойронд байдаг гэнэ. Сайн унтдаг хүн бол стрессээ сайн тайлан, тайван унтаж чаддаг бол сайн унтаж чадахгүй байгаа хүн нь стресс ихтэй ямар нэг байдлаар тайван биш санаа зовоосон зүйл байгаа болоод элдэв юм бодон унтаж чадахгүй өнгөц унтдаг байна. Ингэж сайн унтахгүй байгаа хүний шүлсийг шөнө дунд унтаж байхад нь шинжилгээний зориулалтаар авч судлаж үзэхэд кортизол (бөөрний дээд булчирхайнаас ялгардаг стероид гормоны нэг болох) гормон илэрсэн. Энэ гормон нь тогтмол гараад байвал уг гормон нь давсыг хэрэглэн цусны даралт ихэсгэн, биенээс ялгарч гарах давсны хэмжээг багасгаад байдаг байна.

Үүнээс үүдэн нэвтрүүлэгт оролцож буй эмч: сайн унтаж, давсыг биенээс сайн ялгаруулаж чадах, хэн ч хийж чадах унтахын өмнө хийх 10 минутын дасгал зааж өгөв. Энэ дасгалын нэр нэг талын хамрын нүхээр амьсгалах дасгал гэнэ. Уг дасгал нь нэг талын хамрын нүхээ хуруугаараа даран амьсгалах юм.

Бид хэвийн урт амьсгалж байх үед уушгины эсүүд өргөсөн Парасимпатик мэдрэл хүчтэй ажиллан, сайн унтаж чаддаг. Тэгвэл нэг талын хамрын нүхээр амьсгал авбал илүү гүн амьсгал авч Парасимпатик мэдрэл улам илүү сайн ажиллаж чадна. Ингэж чадсанаар илүү сайн тайван унтаж чадна.

Нэвтрүүлэгт оролцож буй хэрэглэсэн давс нь шээсээр сайн ялгарч гарч чадахгүй байгаа, сайн унтаж чадахгүй байгаа, шөнө дунд унтаж байх үеийн шүлсэнд шинжилгээ хийж үзхэд кортизол гормон илэрсэн хүмүүст энэ дасгалыг 3 хоног унтахын өмнө хийлгэн, шөнө унтаж байх үед нь ажиглалт хийхэд дасгалаас өмнө, шөнө дахин дахин сэрээд, унтаж чадахгүй байсан хүн сэрэлгүй нам унтаж чадаж байсан бөгөөд өнгөц нойртой, чимээ ихтэй хурхирч унтдаг хүн дасгалын дараа хурхирах чимээ нь багасан, тоо нь цөөрч нам унтаж чадаж байсан.

Мөн шээсээр ялгаран гарах давсны хэмжээг ч бас дасгалын өмнөх үеийнхтэй нь харьцуулан үзэхэд шээсээр ялгарч буй давсны хэмжээ 52-56 хувьтай байснаас 82 - 97 хувь хүртэл нэмэгдэн, давс биенээс сайн ялгарч байгааг илтгэж чадсан.

Биенээс ялгарах давсны хэмжээг үзэхдээ тусгайлан давсны хэмжээг нь тааруулсан нэг өдрийн 3 удаагийн хоол болон уух шингэн зэргийг нэвтрүүлэгт оролцож буй хүмүүст өгөн 24 цагийн дараагаас эхлэн шээсээр ялгарч буй давсыг нь зориулалт бүхий аппаратаар хэмжсэн гэнэ.

Ингэж хэмжихэд бүх авсан давсны 20 хувь нь хөлсөөр ялгарна гэж үзвэл 80 хувь нь шээсээр ялгарч гарна гэж үзээд хэмжилт хийсэн гэж тайлбарлав. 

Дасгал: Хамрын нэг нүхээ хуруугаараа дараад, нөгөө нүхээрээ урт амьсгал аваад, аажуухан гаргана. Энэ мэт хамрынхаа 2 нүхээр ээлжлэн амьсгалаа авч, гарган унтахын өмнө 10 минутын турш хийх юм.

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа

Medical Ph.D, Inbound Japan Co,Ltd 

 

Холбоотой мэдээлэл:

-Даралт ихсэх тусам цус харвалт болон бөөрний өвчин үүсэх эрсдэл өндөр болно - http://mongolcom.mn/read/53029

-Даралт ихсэх өвчний эмчилгээний чухал тулгуур нь даралтны эмийг зөв уух юм - http://mongolcom.mn/read/53217

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.