Сэтгэл зовнил, стресстэх явдал сахарын өвчний эх үүсвэр болдог

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

Цусан дахь сахарын хэмжээ ихсэвэл судасны хананд үрэвсэл явагдаж шархлан, тэр хэсэгт нь илүүдэл холестрол цугларч өөхөн давхрага үүсгэн судас нарийсна. 

Цусан дахь сахарын хэмжээ ихсэх шалтгаанд хэт их идэх, амттан их идэх, хөдөлгөөн дутагдал гэх мэт гэж үздэг бол түүнээс гадна олон янзын шалтгаан байгаа ба сүүлийн үед цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж буй хоёрдогч шалтгаан нь нарийн гэдсэнд нуугдаж байна гэдэг нь тодорхой болоод байгаа гэнэ. Ялангуяа цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж буй хоёрдогч шалтгаан нь судалгаанд хамрагдсан нийт өндөр настаны 15 хувьд илэрсэн гэсэн судалгаа ч байгаа юм байна.

Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж буй хоёрдогч шалтгааныг тодорхойлохдоо өвчтөний амьсалаа гаргаж буй хийг шинжлэж үзэхэд мэдэгдэнэ. Хүний амьсгалаар гарч буй хийнд нь өтгөнд (баасанд) байдаг бодис байна. Энэ бодис нь метан хий болно. Метан хийг гал тогоонд газ болгон хэрэглэнэ. Байгальд бол ургамал амьтны ялзарсан лаг шавраас бий болно. Энэ муухай бодис нь амьсгалаас гарах хийнд (ялзарсан өндөг мэт өмхий үнэртэй) их хэмжээгээр агуулагдаж байвал нарийн гэдсэнд цусан дахь сахарын хэмжээ ихэсгэж буй хоёрдогч шалтгаан байх магадлалтай.

Цусан дахь сахарын хэмжээ ихэсхэд нөлөөлөх хоёрдогч шалтгаан нь амьсгалаар гарах хийнд
Метан хий илрэн хүний амнаас өмхий үнэр гарна

Энэ хоёрдогч шалтгаан нь яагаад нарийн гэдэстэй холбоотой байдаг билээ гэвэл нарийн гэдсэнд их хэмжээний хий бий болоход нарийн гэдэс нь хөөж томрон, гэдэсний хана гэмтэж шархлана. Тэгвэл тэр гэмтсэн гэдэсний хананаас гэдэсний хорт бодис цусанд орж тэр хорт бодисын нөлөөгөөр цусан дахь сахарын хэмжээг бууруулах инсулины үйл ажиллагаа буурч, цусан дахь сахрын хэмжээ ихэсдэг гэж үзэж байна. Яагаад гэдсэнд хий бий болж байна гэвэл гэдэсний бичил биетэн нь гаднаас орж ирж байгаа хоол хүнсийг хоол болгон хэрэглэсний үр дүнд уг хий нь үүсч бий болно. 

Цусан дахь сахарын хэмжээ их бол судасны хананд хэрхэн өөрчлөлт орж байгааг зургаар харуулсан нь

Үнэндээ бол гэдэсний бичил биетэн нь бүдүүн гэдсэнд их байдаг, харин нарийн гэдсэнд бараг байхгүй учир нь нарийн гэдсээр тээвэрлэгдэх хоол тэжээл нь бүдүүн гэдсийг бодвол хурдан тээвэрлэгдэх тул хэвийн үед бол нарийн гэдсэнд хий бараг бий болохгүй. Тэгвэл нарийн гэдэсний хөдөлгөөн нь нас ахисантай холбоотой эсвэл стресс зэргийн улмаас суларч, хоол хүнс нарийн гэдсэнд саатан үүний улмаас бичил биетүүд бий болон үржсэнээр уг хий нь үүсэж бий болно. Тэгвэл энэ хийг багасгахын тулд юу хийх вэ гэвэл нарийн гэдсэнд бичил биетэнг бий болгохгүйн тулд 2 хоолны хоорондох зайг хангалттай уртасгах юм. Нэг хоолноос нөгөө хоол хүртэлх хугацааг 8 цаг болговол нарийн гэдэсний хөдөлгөөн нь идэвхжин, нарийн гэдсэн дэхь бичил биет багасах магадлал өндөр болно. Ингэж чадвал таны амнаас гарах эвгүй үнэр (өмхий) багасах юм.

Цусан дахь сахарын хэмжээ ихэсгэх хоёрдогч шалтгаан нь нарийн гэдсэнд нуугдаж байна

Судсаа урт хугацааны турш уян хатан байдлыг нь хадгалан бөх байлган, цусны урсгалаа жигд байлгахад анхаарах зүйлс:

1. Давсны хэрэглээгээ багасгах, 

2. Хэн нэгэнд төвөг удаж айлгаж түгшээлгүй, өөрөө сандарч тэвдэх, түгших гэх мэт байдалд бага орж, уужуу тайван бие биенээ хүндэтгэх, 

3. Амны зугаа гаргах нэрийдлээр амттан идэхгүй байх эсвэл хэт ойрхон хооллохгүй байх зэрэг нь чухал болно. 

Японы телевизээр саяхан 3 цагийн турш гарсан гэр бүлийн эрүүл мэнд нэвтрүүлэгийг та бүхэнд даралт ихдэх, цусны бүлэн, цусан дахь сахар нэртэйгээр 3 хэсэг болгон чадан ядан орчуулж орууллаа. Эмнэлэгийн хэллэг их бага хэрэглэн аль болох энгийн хүмүүст ойлгомжтой байхыг баримтлан бичлээ. 

Энэ бүхний үр дүнд та бүхний эрүүл мэндийн боловсролд багахан ч болов нэмэр болж чадвал баярлах болно. 

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа

Medical Ph.D, Inbound Japan Co,Ltd 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.