Сонгино судас залуужуулах болон өөх шатаах ач тустай

Twitter Print
2018 оны 11-р сар 08-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

Эмчийн өгч буй эрүүл мэндийн энгийн зөвлөмж

Эрүүл урт наслаж буй хүмүүсийн хоолонд судас хөгширүүлэхгүй сонгино чухал байр суурь эзэлдэг. Сонгиныг судас хөгширүүлэхгүй гэж үздэг хэдий ч хоол хүнсэндээ буруу хэрэглэн хүртвэл сонгино хэрэглээгүйтэй адил байдаг.

Тэгвэл тэр ач холбогдол бүхий хүртэх аргыг танилцуулахаар Япон улсын алдартай сонгино үйлдвэрлэдэг нутагт амьдардаг, хоол хүнсэндээ байнга сонгино хэрэглэдэг 70 аас дээш насны өндөр настан нийт 11 хүмүүст судасны насыг шинжилж үзэхэд бодит наснаасаа дундажаар 26 насаар залуу байсан. Тиймээс эрүүл урт наслаж буй хүмүүс нь хоол хүнсэндээ сонгино их хэрэглэдэг болох нь эндээс ойлгогдож байна. 

Сонгино нь судас залуужуулах болон өөх тосыг шатаах гэсэн ач тустай байдаг. Хүний биед ашигтай 2 төрлийн шим тэжээлтэй бодис сонгинод агуулагдаж байдаг. Үүнд: 

Quercetin - Энэ нь судас хатууруулахгүй (Flovonoid-ийн нэг төрөл, байгалийн органик нэгдэлүүд) 

Allicin (Аллицин) төстэй бодис - цусны урсгалыг сайжруулахад хэрэгтэй.

Сонгинод агуулагдах Quercetin (кверцетин) бодис нь Бага нягтралт липо уурагийн (LDL) улмаас судас хатуурахаас хамгаалах ач тустай учир зүрхний шигдээс,цус харвах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Үнэндээ Бага нягтралт липо уураг (LDL) нь идэвхитэй хүчилтөрөгчтэй холбогдвол хортой бодис болдог бол дархлааны эс макрофаги нь уг хорт бодисыг нь эвдэж устгах боловч түүнийхээ дараа нь агшаамал шар будаа мэт болж судасны хананд наалддаг байна. Ингэснээр судасны хатууралын шалтгаан болж зүрхний шигдээс, цус харвах гэх мэт өвчинд хүргэдэг.

Тэгвэл сонгинод агуулагдаж буй Quercetin (кверцетин) нь идэвхитэй хүчилтөрөгчийг нь няцаах үйлчилгээ үзүүлснээр макрофаги нь судасны ханад наалдахаас сэргийлж, цусны урсгал нь сайжирдаг байна. Сүүлийн үеийн эрдэмтэдийн судалгаанд Quercetin (кверцетин) бодис нь бүдүүн гэдэсний хавдрын эсийг ч багасгаж байгааг нотолсон байна. Хавдрын эсийг устгах үйлчилгээ үзүүлэхээс гадна хавдрын эс өөрөө мөхөж байхаар удирдамж өгч байдаг гэнэ.

Allicin (Аллицин)төстэй бодис нь сонгины хурц дарвигнуулсан амтанд агуулагдаж байдаг. Энэ нь цусны урсгалыг сайжруулах үйлчилгээтэй Сульфид пропенила-ын түүхий эд нь болдог учир цусны урсгалыг сайжруулах ач тустай гэж үздэг байна.

Сонгинонд агуулагдах шим тэжээлийг хадгалан зөв хэрэглэх арга: 

Сонголт

Судсанд сайн байх сонгиноо ялган сонгохдоо хальсаар нь сонголт хийдэг. Тэгвэл шаргал хүрэвтэр өнгөтэй сонгинонд Quercetin (кверцетин) бодис их агуулагдсан байдаг. Энэ бодис нь нарны туяаны үйлчлэлээр ихсэж байдаг тул хальс төдийгүй дотор талд нь ч бас их агуулагдаж байдаг. Сонгинод хамгийн их Quercetin (кверцетин) бодис их агуулагдах улирал бол намар бөгөөд намрын шар нарны нөлөөгөөр уг бодис долоо хоногт 3 дахин ихсэж байдаг байна.

Хэрчилт

Сонгино хэрчихдээ ширхэгийн дагуу хэрчвэл шим тэжээлийн бодисын ач холбогдол алдагдана. Зөв хэрчилт бол ширхэгийн дагуу биш хөндлөн хэрчих юм. 

Учир нь Allicin (Аллицин)төстэй бодис бол уг сонгино дотор нь байдаггүй юм байна. Гэтэл яагаад сонгинод агуулагдах шим тэжээлт бодис болох вэ гэвэл сонгино дотор хүхэр агуулсан амино хүчилтэй хүчилтөрөгч нэгдэж байж Allicin (Аллицин)төстэй бодис нь бий болно.Тийм учраас сонгины эсийн ханыг нь эвдэснээр хүхэр агуулсан амин хүчил, хүчилтөрөгч 2 нь нэгдэх нь хялбар болж байгаа.

Сонгиноо хэрчээд тасалгааны хэмд тавьж хэрэглэвэл цусны урсгал сайжруулах үйлчилгээг нь улам илүү нэмэгдүүлдэг. Сонгиноо хэрчээд удаан хугацаагаар тавих тусам Allicin (Аллицин)төстэй бодис нь Сульфид пропенилад хувиран тромбоцитын бөөгнөрөлийг бууруулан цусны урсгалыг сайжруулна. Сонгиноо хэрчээд 2 цаг тавивал хамгийн тохиромжтой юм байна. Сонгиныг хэрчээд усанд угааж хэрэглэдэг бол эсрэгээрээ Allicin (Аллицин) төстэй бодисыг угааж урсгаж, шим тэжээлгүй болгодог байна.

Бууз хуушуур хийхдээ хэрэглэдэг шиг жижиглэн татаж хэрэглэх нь хамгийн зөв хэрчилт гэнэ. Сонгинын Allicin (Аллицин)төстэй бодис нь халаавал цусны урсгал сайжруулах Сульфид пропенилад хувирахдаа хурдан тул хэрчээд заавал 2 цаг тавилгүй халааж хэрэглэвэл богино хугацаа зарцуулагдана. 

Хоол хийхээс 30 минутын өмнө сонгиноо хэрчиж тавиад хэрэглэвэл илүү ашигтай шим тэжээлээ авч чадна. 

Нэг хүнд өдөрт хэрэглэх сонгины хэмжээ нь 1/2 оос 1 ширхэг байна.

Дүгнэлт:

•Сонгинод агуулагдах Quercetin (кверцетин) бодис нь судасны хатууралтаас хамгаалах ба тостой хамт хэрэглэвэл хоолны шингэц сайжруулна. 

• Цусны урсгал сайжруулах Allicin (Аллицин) төстэй бодисыг ихэсгэхийн тулд сонгино хөндөн хэрчих. 

• Сонгиноо хэрчээд угаалгүйгээр тасалгааны хэмд 2 цаг тавивал цусны урсгал сайжруулах ач тус нь улам нэмэгдэнэ. 

• Сонгиноо халаавал цусны урсгал сайжруулхад сайн бодист хурдан хувирна.

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа

Medical Ph.D, Inbound Japan Co,Ltd 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.