Эрүүл, үзэсгэлэн гоо байхад ус хамгаас чухал

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 16:26 цагт
Мэдээний зураг,

Эмчийн өгч буй эрүүл мэндийн энгийн зөвлөмж

Эрүүл урт наслаж буй хүмүүсийн хоолонд эрүүл мэндийн үндэс болох ус хүндтэй байр эзэлдэг.

Хүний эд эрхтэний ихэнхи нь шингэнээс бүтдэг гэж хэлдэг. Үнэндээ ч хүний биеийн бүх хэсэгт шингэн агуулагдаж байна. Жишээ нь: Тархины 75 хувь, булчингийн 75 хувь, зүрхний 80 хувь нь шингэнээс бүтдэг.

Ус байхгүй бол элсэн цөлд мод ургахгүйтэй адил хүний биед шингэн байхгүй бол оршин тогтнох үндэсгүй. Биед шингэн дутвал гарах шинж тэмдгүүд:

•арьс үрчийх 

•ой тогтоох чадвар буурах 

•өтгөн хатах 

•таргалах 

•бүдрэх 

• зүрхний шигдээс болох гэх мэт.

Хамгийн их анхаарах нь зүрхний шигдээс. Тархины мэдрэлийн эсүүд нь шингэнээр дутвал тархины үйл ажилгаа алдагдан шийдвэр гаргах, дүгнэлт хийх чадвар буурна. Тархи удаан хугацааны туршид шингэнээр дутвал мэдрэлийн эс рүү очих цусны урсгал алдагдан хүчилтөрөгч, шим тэжээлийн бодисын дутагдалд орно.

Хэрэв булчин шингэнээр дутвал амархан бүдэрч унах зэрэг аюулд өртөмтгий болно. 

Цаашилбал цусны 90 хувь нь шингэнээс бүрдэж байдаг тул шингэн дутвал улаан эс нь хатан шавар мэт зуурамтгай өтгөн болж цус бүлэгнэхэд хялбархан болж судасны хананд наалдамхай болно. Ингэснээр зүрхний шигдээс, цус харвах эрсдэл өндөр болно. Угийн шингэн бага уудаг хүн бол цусны бүлэн бий болохдоо хялбар байдаг байна. 

Хүний биеийн 60 хувь нь шингэнээс бүтэж байдаг тул хэрэв дусал ус уулгүйгээр 3 хоног буюу 72 цаг болвол амьдрах хувь нь эрс буурдаг. Учир нь хүний бие нь амьдрахын тулд янз бүрийн бодисыг бүтээж бас хэрэггүй бодисыг ч бүтээж байдаг. Хөлс, шээс, өтгөн зэргээр биенээс хэрэггүй бодисыг ялгаруулж байдаг бол шингэн дутагдвал тэдгээр хэрэггүй бодисоо ялгаруулж чадахгүй болж, тэдгээр хэрэггүй бодис нь биед хуримтлагдах бөгөөд цаашилбал үхэлд ч хүргэх аюултай. Тэгэхээр дусал ус уулгүй 3 хонох юм бол үхэлд хүрэх аюулд өртөх магадлал өндөр болно. Жишээ нь: газар хөлдлөх гэх мэт байгалийн аюулд өртвөл усаа л сайн ууж байвал амьдрах баталгаа хадгалагдаж чадна.

Хоногт уух усны хэмжээ

Ус уух ач холбогдолын тухай дээр өгүүлсэн бол одоо нэг өдөрт хичнээн хэмжээний ус уувал хүний биеийн эрүүл мэндэд ач тустай вэ гэсэн асуултанд жишээ татан бичвэл биеийн жин 50 кг бол өдөрт уух шингэний хэмжээ нь 1,5 литр болно.

Тэгвэл энэ хэмжээг тогтоохдоо өөрийн биеийн жингийн хэмжээг 30 мл ээр үржүүлж гарсан тоо нь таны өдөрт уух шингэний хэмжээ болно. Биеийн жин (кг) × 30 мл. Энэ аргаар та өөрийн хоногт уух шингэний хэмжээгээ тооцоолон гаргаарай. Гэхдээ энд таны хоолоор авч байгаа шингэн нь хамаарагдахгүй болно. 

Хэрэв угаасаа нэг их шингэн уугаад байдаггүй хүн бол гэнэт дээрхи тооцоогоор ийм шингэн уух ёстой гээд их уувал ходоод гэдсэнд ачаалал өгөх учир бага багаар ихэсгэхийг зөвлөж байна. Усыг хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь минераль болон натри зэрэг нь шингэрч цусан дахь натрийн хэмжээ багасаж эрүүл мэнд доройтох шинж тэмдгүүд илэрнэ. Хөнгөн хэлбэрийн үед бол толгой өвдөх бие сулрах бол хүнд хэлбэртэй үед бөөлжис цутгах, татах, амьсгал дутах зэрэг болно.

Хэтрүүлэн хэрэглэвэл гарах шинж тэмдэг нь: 

• толгой өвдөх 

• ядрах 

• бөөлжис цутгах 

• татах 

• амьсгал дутах

Америкт 2007 онд огт бие засалгүйгээр 7.5 литр ус уугаад нэгэн эмэгтэй нас барж байсан жишээ тэмдэглэгдэж байсан байна. Тиймээс тухай хүний биеийн жин болон тухай өдрийн агаарын хэм зэргээс шалтгаалан 3 - 4 литр хүртэл бол аюулгүй гэнэ. Иймд бас хэтрүүлж хэрэглэхээс болгоомжлоорой.

Хэрхэн яаж уух вэ?

Өглөө босоод усыг зөв уух арга. Шөнө унтаж байхдаа хүн дундажаар 500 мл шингэн алддаг байна. Ийм учраас өглөө босоод шингэн уух нь маш чухал юм. Тэгвэл өглөө босоод 1 аяга буюу 200 мл ус уугаад 1-2 цагийн зайтай шингэн уувал анагаах ухааны үүднээс зөв гэж тайлбарлаж байна.

Хүний нэг удаагийн ходоод гэдэсээр шимэгдэх шингэн нь 200 мл учир нэг удаагийн шимэгдэх шингэнээ өглөө босоод уух нь зөв гэнэ. Ингэж уухдаа гэнэт нэг мөсөн уух юм бол ходоодонд ачаалал өгөх учир зажлаж байгаа мэт балгаж уух нь хамгийн зөв арга юм. 

Биенээс шингэн хэрхэн яаж алдагдах вэ? 

Хөлс, шээс, өтгөн, амьсгал зэргээр шингэн алдагдана. Өдөрт алдагдах шингэний хэмжээ нь 2,6 литр байдаг ба үүнээс зөвхөн амьсгалаар гэхэд 400 мл шингэн алддаг байна. Хүн нэг хоногт 20,000 удаа амьсгал авч гаргаж байдаг ба бидний амьсгал авч байгаа агаар нь усаар чийглэгдсэн байдаг тул хүн юу ч хийхгүй амарч байх төдийд ч биед шингэн шаардлагатай байдаг.

Зөөлөн болон хатуу усны ялгаа

Ундны усыг зөөлөн ба хатуу гэж 2 ангилна.Энэ 2 усны ялгаа нь калци, магни гэсэн минераль агуулагдаж байгаатай холбоотой юм. Зөөлөн усны онцлог нь кальци, магнийн агуулагдах хэмжээ нь бага, гол төлөв Японд үйлдвэрлэгдэж буй минераль уснууд орох бөгөөд Японы ундны усанд энэ онцлог нь их байдаг байна. 

Тэгвэл хатуу ус нь кальци, магнийн хэмжээ их,гол төлөв гадаадын минераль уснуудад их байдаг байна.

Зөөлөн болон хатуу усыг зөв хэрэглэх арга

Хатуу ус нь кальци,м агнийг агуулсан байдаг тул өөх тосны хуримтлалыг бууруулж өгдөг. Кальци нь цөсний үйл ажилгааг сулруулан, гэдэсний ханаар шимэгдэх өөх тосыг бууруулж өгдөг бол магни нь гэдэсийг цочроож өтгөний ялгаруулалтыг дэмжиж үйлчилнэ.

Хатуу усыг ууж хэрэглэхдээ хоолны өмнө болон хоол идэж байх үедээ уувал хамгийн тохиромжтой болно. Хатуу ус нь минералиар баялаг хэдий ч усны өөрийнх нь шимэгдэлтийг зайлуулдаг учир нарны хордлолого болон ямар нэг хордлогын үед бол зөөлөн ус нь гэдэсний ханаар сайн шимэгдэх тул хэрэглэхэд ач тустай болно.

Халуун зун нарны хордлого болохоос сэргийлэн 10-15 хэмийн хүйтэн ус уух нь тохиромжтой. Учир нь хүйтэн ус нь ходоод гэдэсний ханыг цочроон ходоод гэдэсний үйл ажилгааг идэвхижүүлдэг учир хордлогот орохоос урьдчилан сэргийлэх ач тустай. Сэрүүний улиралд бол тасалгааны хэмтэй бол бүлээн шингэн нь илүү тохиромжтой.

Минераль ус ба крантны усны ялгаа

Минераль ус болон крантны усны хамгийн нэгдүгээр ялгаа бол хлор болно.Крантны ус нь элдэв бактери устгахын тулд хлорийг хэрэглэдэг бол минераль ус бол шүүсэн, тунсан манайхаар бол рашаан мэт, бичил биетүүдийг устгахын тулд буцалгах зэргийг хийж аюулгүй байдлыг ханган хадгалалт хийсэн усыг хэлнэ.

Нас ахих тусам шингэний хэмжээ бага болох нь булчингийн хэмжээ буурч байгаатай холбоотой.

Хүүхдийн биений 70 хувь, өвсөр насны хүүхдийн биеийн 60 хувьнасанд хүрсэн хүний биений 50 хувь нь шингэнээс бүрдэж байна гээд нас насаар ялгаатай байдаг бол нас ахих тусам энэ хэмжээ буурч байдаг байна. Булчингийн 75 хувь нь шингэн байдаг учир булчингийн хэмжээ буурвал биеийн шингэний хэмжээ ч буурдаг. Эрүүл урт наслаж байгаа хүмүүс бол булчин хөгжүүлэхийн тулд тогтмол дасгал хөдөлгөөний дадлыг чухалчилдаг байна. Мөн устай хамт мах, загас зэрэг уурагийг тогтмол хүртэж байх нь чухал юм. 

Их хөлөрдөг хүн бол унтаж байхдаа шингэнээ алдах тул унтахаасаа 30 мин өмнө 1 аяга ус уугаад унтвал сайн. Унтаж байх хооронд чинь бөөрний үйл ажилгаа сул болдог тул шээс ялгаралт ч бас сул байх тул санаа амар байж болно.

Дүгнэлт

Анагаах ухааны үүднээс усны зөв хэрэглээ, шингэн дутагдахад гарах шинж тэмдэг, хатуу болон зөөлөн усны ялгаа зэргийг танилцууллаа. Бидний биеийн 60 хувь нь шингэнээс бүтдэг ба эрүүл үзэсгэлэн гоо байхад шингэн ямар чухал болохыг ойлгосон байхаа гэж бодож байна.

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа

Medical Ph.D, Inbound Japan Co,Ltd 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.