Гэрт байдаг хамгийн их бохирддог 7 зүйл

Twitter Print
2018 оны 11-р сар 04-нд 16:16 цагт
Мэдээний зураг,

Микробиологичид гэрт байдаг хамгийн бохир 7 зүйлийг илрүүлж, танилцуулж байна.

1. Мах, талхны мод

Гэрт хамгийн бохир зүйл жорлонд биш гал тогоонд байдаг юм байна.Бидний нэршиж дассан гампанз буюу махны мод хамгийн бохир байдаг тул түүнийгээ жилдээ нэг удаа сольж, 5 хувийн уксус буюу спиртээр тогтмол цэвэрлэж байх шаардлагатай.

2. Гэрийн утасны трубка.

Хүн хүний гар дамжин, ярьдаг хэсгээрээ хүмүүсийн амнаас ялгарах олон сая тооны нянгууд хуримтлагдсан байдаг.

3. Аяга угаадаг угаагч поролон.

2-3 долоо хоноод сольж байх шаардлагатай.

4. Угаалгын өрөөн дахь ванны хөшиг.

Нэг их анзаарагддаггүй боловч чийглэг орчноос болоод олон төрлийн нянтай байдаг.

5. Хогийн сав.

Жорлонгийн болон гал тогооны хогийн савийг тухай бүрд нь угааж ариутгаж байх.

6. Аяга таваг угаагч автомат машин болон хөргөгчний хаалга.

Байнга гараар онгойлгож хааж байдаг эдгээр зүйлс бохирдол ихтэй байх нь ойлгомжтой.

7. ТОП-7 гэрийн бохир зүйлсүүдийн эцэст нь угаалгын машин ордог юм байна.

Юм угаасны дараа үлдсэн нянгуудад чийглэг тухтай орчин бүрдсэн байдаг тулсардаа нэг удаа уксус буюу лимоны хүчилтэй халуун усаар нэг эргүүлж ариутган сайтар угааж хатааж байгаарай.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.