Даралт ихсэх тусам цус харвалт болон бөөрний өвчин үүсэх эрсдэл өндөр болно

Twitter Print
2018 оны 11-р сар 09-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Даралт ихсэх өвчний тухай эмнэлгийн бус энгийн хүмүүст зориулсан үндсэн мэдлэг болон урьдчилан сэргийлэх тухай Японы Тохокү Анагаахын Их Сургуулийн бөөр болон дотоод шүүрлийн мэргэжилтэн тэр дундаа даралт ихсэх өвчний тухайд гүнзгийрүүлэн судлан мэргэшсэн профессор Ито Садаеошийн зөвлөмжийг орчуулан хүргэж байна.

Даралт ихсэх өвчин

Даралт ихсэх өвчнийг тоолгүй орхивол ямар эрсдэлд хүрч болох вэ гэдгийг мэдвэл даралтаа бууруулахгүй бол болохгүй нь гэж хэн хүнгүй хатуу ойлгох болно.

Цусны даралтын тухай ойлголтоос даралт ихсэх өвчин хүртэл дэлгэрэнгүй тайлбарлая. Цусны даралт ихсэх гэдэг нь цусаар судасны ханыг дарах даралт нь ихсэж байгааг хэлнэ.

Цусны даралт ихсэх өвчин гэж үзэх цусны даралтын дундаж хэмжээг эмчийн үзлэгийн өрөөнд хэмжигдэж байгаа даралтаар нь: дээд даралт нь 140 mm Hg ээс дээш, доод даралт нь 90 mm Hg ээс дээш гэж үздэг байна.

Нас ахих тусам цусны даралт ихсэн, 60 насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийн 60 хувь, 70 насны эрэгтэйчүүдийн 80 хувь, эмэгтэйчүүдийн 70 хувь нь цусны даралт ихсэх өвчтэй байна. (Nippon data 2010 Эрүүл Мэнд Хөдөлмөрийн яам)

Цусны даралт гэдэг нь цус судсаар урсаж байх үеийн судасны хана руу ирэх даралтыг хэлнэ. Цусны даралтыг дотор нь дээд, доод даралт гэж 2 ангилна. Дээд даралт бол зүрх агшин, зүрхэн дэх цус гадагш судас руу шахагдах үеийн даралт юм. Их хэмжээний цус маш эрчтэй судас руу урсдаг тул судасны хананд хамгийн их хүчээр дарах агшин. Доод даралт гэдэг нь агшилт өгсөн зүрх нь сулран эргэн хэвийн байдалд орох үеийн даралт юм. Судасны хананд хамгийн сул даралт ирэх агшин. 

Даралт ихсэх өвчин гэж оношлогдох дундаж хэмжээ нь дээд болон доод даралтын аль аль нь үндсэн хэмжээнээс ихсэхээс гадна аль нэгний хэмжээ нь үндсэн хэмжээнээс их байвал даралт ихсэх өвчин гэж оношлоно. Жишээ нь: Дээд даралт нь 130 mm Hg байгаад доод даралт нь 100 mm Hg байвал дээд даралт хэвийн хэмжээнд байгаад доод даралт хэвийн хэмжээнээс их байгаа учир даралт ихсэлт гэж оношлогдоно.

Даралт ихсэх шалтгаан

Нас ахих тусам даралт ихсэх нь хэвийн гэж ойлгох хүмүүс цөөнгүй.

Нас ахих бол яах аргагүй даралт ихсэх нэг шалтгаан болох боловч даралт ихсэх өвчний хамгийн том шалтгаан нь судасны хананд ачаалал өгдөг амьдралын буруу дадал зуршил нь удаан хугацаагаар үргэлжилж байгаад оршино. Гол буруу зуршлын нэг бол давсны хэтоүүлсэн хэрэглээ юм.

Даралт ихсэх өвчтэй хүмүүсийн ихэнхи нь давс ихтэй хоол, цай хүртдэг хүмүүс зонхилж байна. Мөн урьд нь архи хэтрүүлэн хэрэглэдэг байсан, хөдөлгөөн багатай, жингийн илүүдэлтэй, тамхи татдаг хүмүүс зэрэг буруу дадал зуршил нь удаан хугацааны туршид үргэлжилснээр судасны хана гэмтэн уян хатан чанар нь алдагдан (судас хатуурах) даралт ихсэх өвчинд өртөмтгий болдог байна.

Даралт ихсэх өвчин нь дараахи өвчнүүдийг үүсгэнэ

Даралт ихсэх тусам цус харвалт болон бөөрний өвчин үүсэх эрсдэл өндөр болно. Судасны хана нь угаасаа цус урсаж байх үед дотор талаас ирэх даралтыг мэдрэх мэдрэмжгүй тул цусны даралт ихсэж байсан ч онцгой шинж тэмдэг, өвдөлт илрэхгүй. Гэвч тоохгүй орхивол дараахи томоохон өвчнүүдийг үүсгэх тул болгоомжлох хэрэгтэй.

1# Цус харвалт

Тархины цус харвалт гэдэг нь тархины судас бөглөрөн тархины эдэд цусан хангамж дутагдах тархины цус харвалт, тархины судас хагаран цус алдах, тархины бүрхүүл дор цус хурах гэсэн тархины судасны 3 том гэмтэлүүдийн төлөөллийг тархины цус харвалт гэнэ. Цусны даралтын хэмжээ их байх тусам тархины цус харвалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

Дээд даралт нь 140 mmHg ээс дээш, доод даралт нь 90 mmHg ээс дээш байх тохиолдолд цус харвалтын эрсдэл нь 3 дахин, дээд даралт нь 180 mmHg ээс их, доод даралт нь 110 mmHg аас их байх тохиолдолд цус харвалтын эрсдэл 8 дахин ихсэнэ. (Arima H, et al. Arch Intern Med 2003)

2 # Бөөрний дутагдал

Бөөрний дутагдлын эхэн үед бөөрний үйл ажиллагаа бууран өөрт мэдэгдэх шинж тэмдэг өгдөггүйн уршигаар бөөрний дутагдал даамжран гемодилизийн эмчилгээ шаардлагатай болтол бөөрний дутагдалд орно. /Монголд энэ өөрт мэдэгдэх шинж тэмдэггүй үеийг бөөрний архаг өвчин эрсдэлт хүчин зүйлтэй үе гэж үздэг юм байна./

Бөөрний дутагдлын шинж тэмдэггүй үеийн үүсэх харьцааг 17 жилийн турш ажиглалт хийн судалсан дүгнэлтээс үзэхэд: Цусны даралт 120/80 mmHg байх тохиолдолтой цусны даралт нь 140/90 mm Hg-ээс дээш байх тохиолдолыг харьцуулахад эрэгтэйчүүдийн энэ үеийн бөөрний дутагдалд орох эрсдэл нь 8 дахин их, эмэгтэйчүүдийн энэ үеийн бөөрний дутагдалд орох эрсдэл 2 дахин их байдаг байна. Тэгвэл цусны даралт нь 180 / 110 mmHg аас дээш байх тохиолдолд эрэгтэйчүүд нь 17 дахин их болон эмэгтэйчүүд нь 7 дахин их болж байна. (Tozawa M. Et.al.Hypertension.2003)

Даралт ихсэх өвчнийг оношлох үндсэн хэмжээ нь дээд даралт нь 140 mm Hg ээс дээш, доод даралт нь 90 mm Hg ээс дээш болох тусам зүрхний булчингийн цочмог шигдээс болон зөнөх өвчин зэрэгт өртөх эрсдэл нь нэмэгдэж байгааг олон судалгаагаар мэдээлэгдэж байна.

Даралт ихсэх тусам тархи, зүрх, бөөрөнд нөлөөлөх ихсэж муу үр дагаварт хүрдэг байна. Эдгээр тархи, зүрх , бөөрний судасны бүтэц ижил зүйл байдаг. Жишээ нь гарын бугалганы судас гэх мэтийн бүдүүн артерийн судаснаас нарийн судас, хялгасан судас руу аажим аажмаар нарийсдаг тул судсанд нөлөөлөх даралт ч бага багаар суларна. Тэгвэл цус нь: 

• тархинд 3-6 mm ийн диаметртэй судаснаас 0.1mm ээс доош диаметртэй судас уруу, 

• зүрхэнд 2.5 cm ийн диаметртэй аортаас 2-3 mm диаметртэй зүрхний титэм судас уруу,

• бөөрөнд 3-5 mm диаметртэй артерийн судаснаас яг 0.05 mm диаметрын хялгасан артерийн судас уруу тус бүр салаалан урсдаг. 

Гэтэл судас нь хаа нэг хэсэгт нарийхан болвол бүдүүн судсанд нөлөөлөх даралтын хүчээрээ тэр нарийссан судсанд дарна. Даралт ихсэх өвчтэй бол тэдгээр нарийссан судсанд ирэх ачаалал улам нэмэгддэг тул судас гэмтэж эвдрэгдэн тархины цус харвалт, бөөрний дутагдал зэрэг хүнд өвчнүүдэд хүрдэг. Иймд даралт ихдэх өвчтэй хүмүүс амьдралын буруу дадал зуршлаасаа салах тухай эрэгцүүлж үзээд салахыг хичээснээр, мөн даралт бууруулах эмээр даралтаа бууруулах зэрэг нь цус харвалт болон зүрхний булчингийн цочмог шигдээс гэх мэтийн өвчний эрсдэлд орохоос сэргийлнэ. Цусны даралтаа тогтмол хянаж байх нь тархи, зүрх, бөөрөө хамгаалж байгаа гэсэн үг болно.

Цусны даралтаа өндөр байна уу, үгүй юу гэдгийг ойлгоход нэгдүгээрт, орчин цагт, гэрийн нөхцөлд даралтын аппарат хэрэглэх нь энгийн зүйл болж, даралтаа хэмжих нь хялбар болсон. Тэрчлэн хэмжих тусам цусны даралт нь өөрчлөгдөж, аль нь үнэн даралт болох нь ойлгомжгүй байна гэх хүн цөөнгүй байна.

Угтаа бол цусны даралт бол байнга хэлбэлзэлтэй байдаг учир тогтвортой биш юм. Жишээ нь бүтэн өдрийн турш идэвхитэй хөдөлгөөнтэй байхад өндөр болж, орой унтаж байх үед бага байх нь байгалийн жамын дагуу өөрчлөлт юм. Ууртай байх үед болон тайван байх үед ч бас даралт өөрчлөгдөнө. Өөрийнхөө даралтыг өндөр байна уу, үгүй юу гэдгийг нарийн тогтооход өдөр бүр аль болох тогтмол цагт, ижил орчинд хэмжин дундажыг нь гаргах нь чухал.

Гэртээ цусны даралтаа хэмжих арга

Даралтаа хэмжихдээ: ❗️

•Даралтаа хэмжиж байхдаа аль болох ярихгүй байх

•Даралтын аппаратны ханцуйвчаа бугалагны арьсан дээр эсвэл нимгэн цамцны ханцуйн дээр ороож өгнө. 

•Аппаратны ханцуйвч зүрхтэй ойр байхаар эсвэл ижил түвшинд байхаар бугалгадаа оруулах ба гарын алга дээш харуулан, биеэ сул тавин энэ байдлаар 1-2 минут орчим тайван байдал байж байгаад товчлуураа дарж хэмжинэ.

•Нэг удаа хэмжихдээ 2 удаа хэмжин дундажаар нь тэмдэглэнэ.

Тэмдэглэл хийхдээ:

Даралтаа өглөө, орой тогтмол хэмжиж, тогтмол өөрийн гараар тэмдэглэл хийхдээ тэр өдрийн биеийн байдал, тодорхой тэмдэглэх шаардлага бүхий үйл явцаа хамт тусгаж байвал ямар үед даралт чинь ихсэж байна гэдэгийг мэдэж болох болно.

Өглөө хэмжихдээ:

• Өглөө бол орноосоо босоод 1 цагын дотор,

• 00 явсаны дараа өглөөний эм уухын өмнө 

• Өглөөний хоол идэхээс өмнө

• Даралтын эм уудаг хүн бол даралтын эм уухаас өмнө

Орой хэмжихдээ:

• Орой унтахын өмнө

• Ваннтай халуун усанд орсон болон архи уусны дараа хэмжихээс зайлс хийх

Даралт хэмжихэд анхаарах зүйл:❗️

• 4 ээс дээш үргэлжлүүлэн хэмжихгүй байх 

• Алхах болон биеийн тамирын дасгал хөдөлгөөн дараа хэмжихгүй байх

• Хэвтэнгээ хэмжиж үзэхээс зайлс хийх 

• Даарсан үедээ чичрэнгээ хэмжиж үзэхгүй байх

• Хөлөө ачиж суунгаа хэмжихгүй байх

Даралт хэмждэг аппаратын тухайд

Бугалаганд ханцуйвч хийн ороож үздэг аппарат нь зүрхэнд ойрхон, 2 талын бугалагаар гүйж буй артерийн судасны даралт бол аортын даралттай ижил учир энэ хэлбэрийн аппаратаар хэмжих үзэхийг илүүд үзэх хэрэгтэй. Бугуйн болон хуруунд хийж хэмжиж үздэг аппарат нь алдаж хэмжих хандлага өндөртэй гэж үздэг байна.

Гэртээ даралт хэмжихэд эмнэлэгийн байгуулга дээр даралт хэмжихээс тайван байдаг тул дээд, доод даралт ч бас 5 mmHg аар бага тоогоор оношлогдоно.

Эмчийн өрөөнд хэмжихэд дээд даралт нь 140 mmHg, доод даралт нь 90 mmHg аас дээш хэмжигдэн, гэртээ хэмжихэд дээд тал нь 135 mmHg, доод даралт нь 85 mmHg аас дээш бол даралт ихсэх өвчний үндсэн үзүүлэлт болно.

Далд хэлбэрийн даралт ихсэх өвчин

# Цагаан халаадны даралт ихсэх шинж тэмдэг

Өөрийнхөө даралт ихсэх өвчин ямар хэлбэр болохыг мэдэхэд, эмчийн өрөөнд болон гэртээ даралтаа хэмжих зэрэг 2 янзаар хэмжиж үзсэнээр мэдэж болно. Ялангуяа, таны анхаарвал зохих даралт бол эмчийн өрөөнд хэмжих даралт нь хэвийн байгаад, гэртээ хэмжиж байгаа даралт чинь өндөр байвал анхаарал татах даралтын хэмжээ болно. Энэ хэлбэрийн даралт ихдэлтийг цагаан хадаадны даралт ихдэлт гэх ба эмч болон эмнэлэгийн ажилтанг хармагц сандарч тэвдэн түр хугацаанд даралт нь их болчихдог ба энэ хэлбэрт эмчилгээ шаардлагагүй боловч ирээдүйд даралт ихсэх өвчнөөр өвдөх эрдэлтэй гэж үздэг байна. Ийм шинж бүхий хүмүүс бол гэртээ даралтаа хэмжингээ тодорхой хугацаатайгаар эмнэлэгт даралтаа хэмжиж үзүүлж байх нь дээр юм.

# Далд хэлбэрийн даралт ихсэлт

Далд хэлбэрийн даралт ихсэлт гэдэг нь эмчийн өрөөнд хэмжихэд даралт ихдэх өвчний үндсэн үзүүлэлтээс их биш байгаад, гэртээ хэмжиж үзхэд үндсэн үзүүлэлтээс өндөр гарч байвал далд хэлбэрийн даралт ихдэлт гэж үзнэ. Энэ далд хэлбэрийн даралт ихсэх өвчинг анзаараагүйн улмаас тархи, зүрх, бөөр зэрэгт гэмтэл өгч тархины цус харвалт, зүрхний шигдээс гэх мэт өвчин үүсэх эрдсэлтэй байх нь байнгын даралт ихсэх өвчний эрсдэлтэй ижил хэмжээний эрсдэлтэй аюултай даралт ихсэх өвчин гэж үздэг.

Дөчөөс дээш насны 10 хүний нэгд энэ далд хэлбэрийн даралт ихсэх өвчин байна гэсэн мэдээ байдаг. Далд хэлбэрийн даралт ихдэлт үү үгүй юу гэдгийг хянахад өдөр бүр өглөө, орой гэртээ хэмжиж үзнэ. Гэртээ байнга хэмжин нягталж үзсэнээр эрт үед нь илрүүлэн, эрт эмчилгээнд орох боломжтой юм. Анхаарвал зохих зүйл нь өглөөний даралт, оройн даралт өндөр байхыг анхаарах явдал юм.

Далд хэлбэрийн даралт ихдэх өвчин нь дотороо 3 хэлбэртэй байна. 

• Өдөр даралт ихдэх 

• Өглөө эрт даралт ихдэх,

• Орой даралт ихдэх гэсэн 3 хэлбэртэй.

~ Өдрийн даралт ихсэлт нь гол төлөв ажил, гэр бүл зэргийн стресс нь шалтгаан болж даралт ихэсдэг байна.

Гол анхаарал татах нь өглөө болон оройн даралт ихдэх хэлбэр юм.

~Өглөө эрт даралт ихсэх

Өглөө сэрэхийн өмнө эсвэл дараа нь цусны даралт гэнэт ихсэх нь өглөө эрт хэлбэрийн даралт ихсэлт юм. Өглөө даралт их байх нь физиологийн үзэгдэл боловч, гэнэт огцом ихдэх нь хэвийн бус тул энэ хэлбэрийг өглөө эрт хэлбэрийн даралт ихсэх өвчин гэнэ. Энэ хэлбэр нь өндөр настан болон судасны хатууралын өөрчлөлттэй хүнд тохиолдвол тархины цус харвалт эсвэл зүрхний шигдээс болох эрсдэлд орохдоо хялбар байна.

Өглөө эрт хэлбэрийн даралт ихсэхээс урьдчилан сэргийлхэд өглөө ваннд ордог бол халуун бүлээн байлгах,мөн өглөө эрт огцом, ширүүн хөдөлгөөнт дасгалаас зайлс хийж байх, хүйтэний улиралд гадагш гарахдаа ороолт зүүж байх, өдөр хүйтэн сэрүүн орчиноос сэргийлэх зэрэг нь үр дүнтэй юм.

~ Орой шөнийн даралт ихсэлт

Шөнө орой унтаж байх үед даралт буурах нь хэвийн үзэгдэл боловч шөнө даралт ихсэх гэдэг нь даралт бууралгүй ихссэн хэвээрээ байна. Тэгвэл энэ байдал удаан үргэлжилвэл судасанд ачаалал өгөн, судасны хатууралыг эрчимжүүлэн, тархины цус харвалт, зүрхний шигдээс, бөөрний дутагдал зэргийн эрсдэл өснө.

Архаг бөөрний өвчин, унтаж байх үеийн амьсгал тасалдах шинж тэмдэг, чихрийн шижин, зүрхний дудагдал гэх мэт өвчин байгаа хүмүүс бол маш анхаарах шаардлагатай юм. 

Унтахын өмнө болон өглөө босоод даралтаа хэмжих, энэ 2 үзүүлэлт нь 2 уулаа өндөр байвал унтаж байх үеийн даралт өндөр байх магадлалтай тул 24 цагийн турш даралтаа хэмжих шаардлагатай байдаг. Үүнийг эмнэлэгийн байгуулгат эмчийн хяналтан доор хийж оношлуудаг гэнэ.

# Давс нь даралт ихэсгэж байгаа учир

Яагаад давс хэтрүүлэн хэрэглэвэл даралт өндөр болдог вэ?

Давс хэтрүүлэн хэрэглэснээр бидний ам цангаж, усыг ихээр уудаг. Ингэснээр цусны хэмжээ нь ихсэх тул даралт ихэсдэг байна. Энэ байдал нь удаан хадгалагдан үргэлжилвэл аюултай учир бөөрний үйл ажилгааны улмаас давсыг шээсээр биенээс гадагш ялгаруулагдаж, тэнцвэрт байдлыг хадгалж байдаг. Гэтэл бөөр нь ялгаруулж гаргаж чадах хэмжээнээс хэтэрсэн хэмжээний давс хүртвэл харамсалтай нь цусны даралтын өндөр үргэлжилээд байдаг байна.

Даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хоолоор авч буй давсны хэмжээг тохируулан хэрэглэх нь чухал байдаг. Японы Эрүүл Мэнд Хөдөлмөрийн Яамнаас нэг өдөрт хэрэглэх давсны хэмжээ нь эрүүл насанд хүрсэн эрэгтэй бол 8,0 грамм, эмэгтэй нь 7,0 граммаас хэтрүүлэхгүй байх.

Даралт ихсэх өвчтэй хүн бол Японы даралт ихдэх өвчний нийгэмлэгээс гаргасан хэмжээгээр эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 6,0 граммаас хэтрүүлэхгүй байх гэж тогтоосон боловч бодит байдалт хоногт авч буй давсны хэмжээ нь эрэгтэйд 11,0 грамм, эмэгтэй нь 9,2 грамм хүртэж байгаа нь бодит байдал гэнэ.

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа

Medical Ph.D, Inbound Japan Co,Ltd 

 

Холбоотой мэдээлэл:

-Давсны хэрэглээ ихэсхэд даралт ихэсдэг - http://mongolcom.mn/read/53038

-Даралт ихсэх өвчний эмчилгээний чухал тулгуур нь даралтны эмийг зөв уух юмhttp://mongolcom.mn/read/53217

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.